x

Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-той холбоотой олон асуудлыг шийдэх эрх зүйн орчин бүрдэнэ

Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-дыг хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, нарийвчлан зохицуулах зорилгоор хуулийн төслийг шинэчлэн найруулж буй. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх, Ажлын хэсгийн ахлагч Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

-СӨХ-ны тухай хуулийг шинэчлэн найруулах үндэслэл, шалтгаан юу вэ?

-СӨХ-ны үйл ажиллагааг одоо зохицуулж буй хууль 2003 онд батлагдсан. Энэ хуулийн зохицуулалтууд нь нэлээд ерөнхий. Өөрөөр хэлбэл, өнөөдөр СӨХ, оршин суугч, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, зохицуулах шаардлагыг хангахгүй байгаа юм. Сайн ажиллаж буй СӨХ-д мэдээж бий. Гэхдээ иргэдийн амьдрах орчныг сайжруулах, тав тухтай орчныг бүрдүүлэх, хүний өмч болсон орон сууцны үнэ цэнийг алдагдуулахгүй байх тал дээр хангалттай ажиллаж чадахгүй байгаа олон тохиолдол байна.

Тухайлбал, Улаанбаатарт байгаа 1400 гаруй СӨХ-ны 307 нь л орчныхоо газар ашиглах гэрээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай байгуулсан. Бусад нь хийх ёстой ажлаа хийхгүй орхигдуулж, хайнга хандаж байна гэсэн үг.

Гэтэл хотын оршин суугчдын хувьд хамгийн их тулгамддаг асуудлын нэг бол орчны газрын тохижилт, тоглоомын талбай, ашиглалт юм. Тийм учраас сууц өмчлөгч иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрх ашгийг нь хамгаалах, СӨХ-дод тавих хяналтыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх, нийслэл, дүүргийн зүгээс хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг оновчтой болгох зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг хуулийг шинэчлэн найруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Бид хуулийн төсөл боловсруулах ажилд СӨХ-д болон оршин суугчдын оролцоог сайн хангаж, саналыг авч, идэвхтэй, хурдтай, нямбай хамтарч ажиллана.

-СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой тулгамддаг нийтлэг асуудал юу вэ?

-СӨХ оршин суугчдын төлж буй төлбөрийг хэрхэн, юунд зарцуулж байгаа нь ил тод, нээлттэй бус байх, тохижилт, засвар, үйлчилгээг хангалтгүй гүйцэтгэхгүй, тогтвортой ажиллахгүй байх, төлбөрөө хугацаандаа бүрэн дүүрэн авч чадахгүй байх зэрэг асуудал байна. Үйл ажиллагаа нь тогтвортой, ил тод бус, хангалтгүй байгаа нь олон оршин суугчид төлбөрөө цаг хугацаанд нь төлөхгүй байхад нөлөөлж байгаа.

Мөн барилгын компаниуд СӨХ-г оршин суугчдад хүлээлгэн өгөхгүй байх, оршин суугчдын төлсөн төлбөрийг зориулалт бусаар зарцуулсан тохиолдол гарч байна. Ажлаа хангалтгүй гүйцэтгэж буй СӨХ-ны удирдлагад хариуцлага тооцох, хөрөнгө мөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа тохиолдолд тавих хяналт, хариуцлагыг ч тодорхой, боловсронгуй болгох шаардлага байна. Түүнчлэн дундын өмчийн эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж буй СӨХ хуулийн этгээдийн эрхгүй, статус нь тодорхой бус байгаа нь олон асуудлыг шийдвэрлэхэд саад болж байгаа. СӨХ үйл ажиллагаагаа иргэдэд нээлттэй тайлагнах, хурлаа оновчтой аргаар шуурхай зохион байгуулдаг болох шаардлага бий.

-Хуулийн төсөл боловсруулах хүрээнд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Юун түрүүнд СӨХ-ны үйл ажиллагаанд тулгардаг асуудал, бэрхшээл, алдаа, дутагдал, шийдвэрлэх арга замыг тодорхойлохоор ажиллана. Энэ хүрээнд СӨХ-д болон оршин суугч, иргэдийн саналыг авч, гадаад улс, хотуудын сайн жишгийг судална. Хуулийн төсөлд иргэд, олон нийт болон холбогдох талуудын саналыг www.ulaanbaatar.mn цахим хуудсаар хүлээн авна. СӨХ-дод тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох хэлэлцүүлгүүдийг ирэх долоо хоногоос зохион байгуулж эхэлнэ.

-Хуулийг шинэчлэн найруулснаар ямар өөрчлөлт, давуу тал бий болох вэ?

-Товчхондоо, иргэд, оршин суугчдад тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх хууль, эрх зүйн орчин бүрдэнэ гэсэн үг. Хуулийн зохицуулалт тодорхой болоод ирэхээр нийслэл, дүүргийн зүгээс СӨХ-той хамтран ажиллах, тэдэнд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ. Нөгөө талаас, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, СӨХ-ныхоо үйл ажиллагаанд хяналт тавихад ахиц гарна гэж харж байна. Тухайлбал, төлбөрөө удаан хугацаанд төлөөгүй оршин суугчдад авах арга хэмжээ, хариуцлага тодорхой болно. Хариуцсан ажлаа зохих ёсоор хийгээгүй, үүргээ биелүүлээгүй СӨХ-ны удирдлагад хэн, ямар хариуцлага тооцох, СӨХ-ны үйл ажиллагаанд технологийн шийдлийг ашиглах зохицуулалт ч энэ хуулиар бий болох юм.

Орон сууцны барилгын элэгдлийг багасгах, өнгө үзэмжийг сайжруулах, ирээдүйд бий болох эрсдэлээс сэргийлэх зорилгоор хуримтлал үүсгэх, түүний удирдлага, менежментийг хэрхэн хийх вэ гэдэг асуудал ч чухал. Тэгэхээр тодорхойгүй, шийдэлгүй байгаа энэ мэт олон нөхцөл байдлыг зохицуулах заалтуудыг хуульд шинээр тусгах ажил одоо эхэлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 6 цаг 24 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 7 цаг 1 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 7 цаг 10 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 7 цаг 31 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 7 цаг 42 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 8 цаг 49 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 10 цаг 4 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н...
Top