x

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Улаанбаатар хотод цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн  баруун  хэсгээр  баруун  өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: Гуравдугаар сарын 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн  аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 21-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна. 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top