x

Н.Ганибал: Ардын намын гишүүд ийм хоёр нүүртэй байж болохгүй

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Ийн Ерөнхийлөгчийн хоригийн тухай УИХ-ын тогтоолыг баталсанд тооцлоо. 

Тус хуулийн төслийг шинэчлэн боловсруулах, иргэний нийгмийн байгууллага, олон нийтээс саналыг нь авах, процедурын алдаагүй боловсруулж, дахин өргөн мэдээлэх чиглэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар хууль санаачлагч нарт өглөө. 

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хуулийн төслийг анх УИХ-д оруулж ирэхэд хууль боловсруулах шаардлага, судалгаа, шинжилгээг хийсэн үү, олон нийтийн санал бодлыг хэрхэн тусгасан бэ гэдгийг анхаарах ёстой гэдгийг энэ хуулийн төсөл харууллаа. "Сошиалын хууль" энэ удаагийн парламентын хууль батлах процесст том сургамж боллоо. Ерөнхийлөгчийн хориг цагаа олсон, зөв хориг болсон. Хүлээж авахыг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна. Хүлээж авах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ тус хуулийн төслийг дэмжсэн МАН-ын гишүүд хоёр нүүртэй байна. Тухайн үед хууль хэлэлцэж байхад сөрөг хүчнийхэн эсэргүүцлээ илэрхийлж байхад, 62-уулаа зөрсөөр байгаад баталсан. Одоо Ерөнхийлөгч хориг тавихаар зөв гэдэг хоёр нүүртэй баймааргүй байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах гэсэн нэртэй боловч олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хязгаарлах, боомилох агуулгатай хуулийг намрын чуулганы сүүлийн өдөр баталсан. УИХ дахь АН-ын бүлгээс гурван ч удаа завсарлага авсан. Бүхий л чадлаараа эсэргүүцсэн. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зөв. Харин дараа нь Засгийн газар болон холбогдох албан тушаалтнууд ийм агуулга бүхий хуулийн төслийг өргөн барихгүй байх гэдэгт найдаж байна. 

УИХ-ын гишүүн Б.Сандаг-Очир: Тус хуулийн агуулга, мөн чанар, үзэл санааг буруу мушгиж тайлбарлаад байна. Иргэнд Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилоогүй. Гэтэл олон нийтэд буруу ойлголт өгч байна. Харин сошиал орчинд эрх нь зөрчигдөж буй хүмүүсийн эрхийг хамгаалах хууль шүү дээ. Харин намрын чуулганы сүүлийн өдөр яаран батлах хэрэгцээ шаардлага юу байсан бол. Ерөнхийлөгч хуулийн үзэл баримтлал агуулга дээр хориг тавиагүй. Нийгэмд энэ хуулийн хэрэгцээ шаардлага байгаа юу гэвэл байна шүү дээ. Тийм болохоор Ерөнхийлөгчийн хориг тавьсан процедурын алдааг нь засаж залруулаад, олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулаад хуулийн төслийг дахин оруулж ирэх санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Хуулийн ач холбогдлыг мушгин гуйвуулж байна. Маш буруу хууль баталчихсан юм шиг буруу ойлголт өгөх өө болих хэрэгтэй. Монголд фэйсбүүк хэрэглэгчдийн 1.1 сая хуурамч хаяг бий. Мөн 2016 онд АСЕМ-ын үеэр мэргэжлийн байгууллага судалгаа хийхэд 650 мянган бүртгэлгүй дугаар бий гэж гарсан. 2020 онд хийсэн судалгаагаар Монгол Улс кибер аюулгүй байдлын нөхцөл байдлын хувьд 190 орноос 120-д жагсаж байна. Монгол Улс руу чиглэсэн кибер халдлагын тоо сүүлийн гурван жилд огцом өссөн. Өдөрт 1.8 сая кибер халдлага хийгддэг бөгөөд үүний 80 гаруй хувь нь гадны орнуудын санхүүжилттэй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 17 цаг 50 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 59 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 18 цаг 4 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 20 цаг 34 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 20 цаг 43 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 20 цаг 46 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 21 цаг 28 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top