x

Цас орж, цасан шуурга шуурна

Гуравдугаар сарын 13-наас 20-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хур тунадас: 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Хангайн уулархаг нутгаар, 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН ДОЛООН ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Хур тунадас: 13-наас 14-нд шилжих шөнө цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: 13-14-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 4-9 метр байна.

Агаарын температур: 14-16-нд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-21 градус, бусад хэсгээр 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 17-ноос дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-16 градус, бусад хэсгээр 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Инверс: Улаанбаатар хот орчмоор 14-15-нд өндөртөө шигүү зонтой учир салхитай байж инверс харьцангуй бага байх төлөвтэй байна. 16-наас газарт их төлөв их даралтын орны нөлөөнд өндрийн зон байхгүй учир салхи багатай байж инверсийн зузаан харьцангуй их байх төлөвтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top