x

Ерөнхийлөгч Путин хэрхэн зорчдог вэ?

ОХУ-ын “шинэхэн” Ерөнхийлөгч Владимир Путин зорьсон газартаа саадгүй хүрэхийн тулд агаараар, газраар, усаар гээд тун онцгой тээврийн хэрэгслүүд хэрэглэдэг.

ГАЗРААР...

Их гүрний төрийн тэргүүн дийлэнхдээ Mercedes-Maybach S600 Pullman лимузинаа хөлөглөдөг. Ерөнхийлөгчийн “арын хашаа”-нд ийм төрлийн 11 машин бий. Тэдгээрийг Холбооны аюулгүй байдлын алба тусгайлан хариуцан ажилладаг.

Ерөнхийлөгчийн лимузинууд мэдээж бүрэн тоноглогдсон, зэвсэглэгдсэн, гэнэтийн ослын үед ажиллах тусгай системтэй (машины дөрвөн дугуйг бүгдийг нь буудаж, цоолсон байсан ч 80 км/цагийн хурдаар дор хаяж 30 км зам туулах чадвартай), бусад биологийн, химийн халдлагын үед эзнээ аврах агаарын чанарыг хянах системтэй аж.

Ерөнхийлөгчийн унааг “барих” жолоочийг тун нарийн шалгуураар сонгодог. Бие физиологийн нарийн үзлэг, шинжилгээнд хамрагдахаас гадна ердийн бус хүнд, хэцүү нөхцөлд автомашин жолоодох ур чадварыг нь тусгайлан сорьдог байна. Энэ хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд томилогдохын тулд Холбооны аюулгүй байдлын албанд хэдэн жил зүтгэж, дараа нь Ерөнхийлөгчийг дагалдан явах хамгаалалтын автомашиныг хэдэн жил жолоодох ёстой. Үүний дараа Ерөнхийлөгчийн, эсвэл Ерөнхий сайдын жолооч болж болно. Энэ үйл явц дунджаар 15 жил үргэлжилдэг гэнэ.

ОХУ-ын Ерөнхийлөгчид 10 гаруй жолооч бий. Тэд одоо ч дасгал, сургуулилт хийсээр л байдаг. Наанадаж долоо хоногт нэг удаа тэд тогтмол бэлтгэлд хамрагдана. Машин жолоодож явахдаа буудах, мөс, ус, дэлбэрэлтийн үеэр хэрхэн жолоодох гээд дасгал, сургуулилтын үеэр юу эсийг хийдэг гэнэ.

АГААРААР...

2012 оны аравдугаар сард Кремлийн Тайницкийн цэцэрлэгт Путинд тусгайлан зориулж, нисдэг тэрэг хөөрч, буух зурвас байгуулсан юм. Энэ нь түүний Ми-8 нисдэг тэрэгний зогсоол болжээ. Путин Кремльд нисдэг тэрэгтэй буусан анхны төрийн тэргүүн биш. Өмнө нь, Борис Ельциний нисдэг тэрэгний буудал Ивановын талбайд байсан ч онгоц хөөрөх, буух үеийн чичиргээ, доргио Кремлийн түүхэн барилгуудыг сүйтгэж болзошгүй гэж үзэж, нисдэг тэрэг газардах зурвасын байрлылг өөрчилжээ.

Ерөнхийлөгчийн агаараар аюулгүй зорчих асуудлыг хариуцсан томоохон нислэгийн баг, агаарын бааз Ерөнхийлөгчийн тамгын газарт харьяалагддаг. Тэд Оросын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, Төрийн Думын спикер зэрэг төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас гадна Оросын шашны тэргүүнд үйлчилдэг.

Агаарын баазад Ил-96-300 болон Ту-214 онгоц бий. Удахгүй Сухой Супержет 100 онгоц хоёрыг нэмж авна. Тэдэнд мөн Ерөнхийлөгч Оросын цөмийн зэвсгийг хянах, удирдах нууцлал бүхий холбооны системээр бүрэн тоноглогдсон тусгай онгоц бий. Агаарын бааз нь Внуково-2 нисэх буудалд байрладаг аж.

1996 оноос хойш Оросын Ерөнхийлөгч голдуу Ил-96 зорчигч тээврийн онгоцоор зорчиж байгаа. Гэхдээ мэдээж орчин үеийн шийдлээр засч, тоноглосон. Нислэгийн үеэр Путин аль ч яам, агентлаг, институттэй шууд холбогдож болно. Мөн олон улсын дуудлага ч хийх боломжтой. Түүнчлэн шаардлагатай үед зэвсэгт хүчин, армитай шууд холбогдох замаар байлдааны ажиллагааг ч удирдаж болно.

УСААР...

Усан замаар зорчиход зориулагдсан хоёр дарвуулт завь, гурван хөлөг онгоц, долоон завь, нэг хос биетэй завь Ерөнхийлөгчийн албанд бий. Путин өмнө нь Хар тэнгисийн ёроолоос олдсон живсэн хөлөг онгоцыг сонирхохоор шумбагч төхөөрөмжөөр далайн гүн рүү аялсан. Гэхдээ тэр шумбагч ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгт харьяалагддаг аж.

 

ПУТИН ЗАМ ХААЖ ЗОРЧДОГ, УЧИР НЬ ТЭР ПОПУЛИСТ БИШ...

Оросын НТВ телевизийн сэтгүүлч Вадим Такменев нэг удаа Ерөнхийлөгчтэй хамт замд явах зуур түүний автомашины цуваа хотын түгжрэлд хэрхэн нөлөөлдгийг хайхардаг эсэхийг нь асуужээ. Гэтэл Путин “Би үүнд уучлал эрж байна. Намайг уучлаарай. Тэглээ гээд би яалтай билээ? Би ажиллах ёстой. Өөрөөр би яаж ажилдаа хүрэх вэ” гэж хариулсан гэдэг. Такменев залгуулаад, Францын Ерөнхийлөгч асан Франсуа Олланд тангараг өргөхөөр явж байхдаа улаан гэрлэн дохионд цуваа нь зогсож, хүлээж байсныг зориуд хэлэхэд Путин “Тэр сайн хүн юм. Гэхдээ би популизм хийдэггүй” хэмээн хариулжээ.

Б.НАНДИН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • төмөрбаатар (112.72.14.133)
    мундаг хүнийг аюулгүй байдлыг нь сайн хангалгүй яахав агуу хүн
    2018 оны 04 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 11 цаг 31 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 11 цаг 44 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 11 цаг 48 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 11 цаг 54 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 12 цаг 0 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 12 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 12 цаг 46 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 12 цаг 54 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 19 цаг 37 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Уржигдар 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Уржигдар 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Уржигдар 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Уржигдар 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Уржигдар 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Уржигдар 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Уржигдар 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 2026-06-12 Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 2026-06-12 Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 2026-06-12
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top