x

О.Амарсанаа: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэхээр бэлтгэл ажил хангаж байна

Цогтцэций өртөөний дарга О.Амарсанаагаас тээвэрлэлтийн талаар тодрууллаа.

-Монголын төмөр зам ТӨХК Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэнэ гэсэн. Энэ талаар тодруулбал?

-“Монголын төмөр зам” компани нь “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичиг байгуулснаар стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангана.

Талууд төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангаж шатахуун тээвэрлэснээр хөрсний бохирдлыг багасгах, байгаль орчинд үүсэж болох сөрөг нөлөөллийг бууруулах, даац хэтрүүлэн шатахуун тээвэрлэж авто замаа эвдэхгүй байх ач холбогдолтой. Тээвэрлэлтийн удахгүй эхлүүлэхээр бэлтгэл ажил ханган ажиллаж байна.

-Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийг эхлүүлсэн. Хэчнээн хэмжээний тээвэрлэлт хийв?

-Зам, тээврийн хөгжлийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиан Транс Лайн” ХХК хамтран зохион байгуулж буй Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар Ханги-Мандал боомтоор экспортын тээвэрлэлт хийх туршилтын тээвэрлэлтийг 2023 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлсэн. “Тавантолгой өртөө”-нөөс “Тавантолгой-Цогтцэций-Цагаанцав-Ханги” чиглэлийн төмөр замаар Ханги боомтод экспортын нүүрс тээвэрлэн хүргэж байгаа гэсэн үг.

Туршилтын тээвэрлэлт амжилттай үргэлжилж өнөөдрийн байдлаар 21 мян.тн экспортын нүүрс тээвэрлэсэн үзүүлэлттэй байна. Цаашид ч тээвэрлэлтийг үргэлжлүүлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 7 цаг 29 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 8 цаг 6 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 8 цаг 15 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 8 цаг 36 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 8 цаг 47 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 9 цаг 54 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 11 цаг 9 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top