x

Ойрын хоногуудад ихэнх нутгаар салхи, шуургатай байна

Улаанбаатар хотод үүлэрхэг, цас орохгүй. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 хэм, бусад хэсгээр 7-9 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

Ойрын хоногуудад говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай, өдөртөө ихэнх нутгаар дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулсаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан, Идэр голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 1-6 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 7-нд Хангайн уулархаг нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 7-нд Алтайн уулархаг нутгаар, 8-нд нутгийн зарим газраар, 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүснэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нүүдлийн мал аж ахуйн уламжлалт мэдлэгийг дэлхийд таниулах боломж нээгдлээ 13 цаг 43 мин 2026 оны Олимпын багийн хувцасны загварууд 13 цаг 48 мин АНУ чухал ашигт малтмалын олон улсын эвсэл байгуулна 13 цаг 53 мин Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангана 13 цаг 54 мин Нийслэлийн камержуулалт хэрэг илрүүлэлтийг 10-20 дахин хурдасгажээ 13 цаг 55 мин Тэргүүн Шадар сайд Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав 13 цаг 56 мин Бэлчээрт мал нядалж хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжээ 14 цаг 7 мин Гавьяат тамирчин Б.Цэвээндаш 1600 км-ийн гүйлтээ эхлүүллээ 17 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн 17 цаг 7 мин УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 17 цаг 7 мин Монголын жүдочид "Парисын их дуулга" тэмцээнийг зорилоо 17 цаг 9 мин Disney-ийн тэргүүн хоёр дахь оролдлогоороо тэтгэвэртээ сууна 17 цаг 38 мин АНУ-д ээлжит шатдаун дууслаа 17 цаг 45 мин Олон улсын олимпын хороо дүрмээ шинэчиллээ 18 цаг 21 мин 2026 оны өвлийн Олимп кёрлингийн төрлөөр эхэллээ 18 цаг 24 мин Авлига, мансууруулах бодисын гэмт хэрэг өсөж, мөнгө угаах гэмт хэрэг буурчээ 18 цаг 27 мин Улаанбаатар хотын оршуулгын салбарын 2040 он хүртэлх стратегийг хэлэлцэв 18 цаг 28 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 18 нэмэгджээ 19 цаг 58 мин Монголын олимпын багийн гоёлыг Миланы загварын тайзнаа танилцуулна 20 цаг 1 мин Уяач, шагайн харваачдад Улсын цол олгуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ 20 цаг 5 мин
iИх уншсан
Үнээ өсгөж өрөө дарах нь Б.Чойжилсүрэн сайдын чадах ганц зүй... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Ираны халуун өдрүүд АН цэгцэрч, МАН задрах замдаа орлоо... Биднийг бүрэн хянах уу? Ногоон онооны цаадах эрсдэл Анхны чөтгөрийн дууль Г.Занданшатар Н.Учрал хоёр тэрсэлдэж эхлэв үү Хиагтын гэрээ, геополитикийн сонирхлуудын солбицол Ц.Даваасүрэн тойргоо төдийгүй улсаа хорлолоо БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар ... Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүлл... Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нэ... Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл... Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил энэ сарын 15-наас э... "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион ...
Top