x

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 47 хувьтай байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж өнгөрлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийв. Хэвлэлийн хурлаар Монгол улсын нийгэм эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт болон засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцууллаа. Энэ оны эхний хагас жилийн байдлаар засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 47.2 хувьтай байна.

Тухайлбал :

-  Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 55 хувь

-  Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 39.8 хувь

-  Нийгмийн бодлого 46.5 хувь

-  Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 44.1 хувь

-  Засаглалын бодлого 49.7 хувьтай байна.

Удаашралтай байгаа зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэн, 2018 оны эцсийн зорилтот түвшинд хүргэхийг бүх сайд болон холбогдох агентлагийн дарга нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.

Санхүү, хөрөнгө оруулалтаас шалтгаалан удааширч байгаа ажлыг улсын төсөвт тусгах, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах замаар санхүүжүүлэх боломжийг судлах зэрэг арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Товч мэдээ

-  “Олон улсын төмөр замын тээврийн зорчигч, тээш, ачаа тээшийг хилийн боомтоор нэвтрүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах тухай конвенци”-ийн төслийн талаар хэлэлцээ хийхийг сайд Я.Содбаатарт зөвшөөрөв.

-  ”Үндэсний давхар даатгалын тогтолцоо бүрдүүлэх зорилгоор “Хөдөө аж ахуйн давхар даатгал” хувьцаат компанийн нэрийг “Үндэсний давхар даатгал” компани болгон өөрчлөв. Гадаадын давхар даатгалд шилжүүлж байгаа эрсдэлийн  тодорхой хувийг дотооддоо хариуцсанаар  даатгалын зах зээлийн хэмжээ 3.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэх юм.

-  Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 1938 ажил хийхээр төлөвлөснөөс хэрэгжилт 94 орчим хувьтай байна. Нүүрс нийлүүлэгч “Багануур”, “Шивээ-Овоо”, “Шарын гол” компанийн бэлтгэл ажлын явц дунджаар 76 хувьд хүрчээ. Өвлийн улиралд гэр хорооллын 154 мянган хэрэглэгч орой, шөнийн цагийн хөнгөлөлтөд хамрагдахаар байна.  Нийслэлд халаалтын 68 уурын зуухыг буулгаж, улс, нийслэл, аж ахуйн нэгж, орон сууцны 139 барилгыг төвлөрсөн дулаанд холбож дуусгах юм. Ингэснээр энэ өвөл халаалтын 68 уурын зуух утаа ялгаруулахгүй болж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 2 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 5 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 10 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 17 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 21 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 1 цаг 39 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 цаг 47 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 1 цаг 53 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 1 цаг 59 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2 цаг 31 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2 цаг 34 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 2 цаг 37 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 2 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 цаг 44 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 2 цаг 52 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 2 цаг 57 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 3 цаг 2 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 3 цаг 29 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 3 цаг 57 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 4 цаг 27 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top