x

Б.Бат-Өлзий: Өөрийгөө жаахан амрааж, сар шинийн барилдаандаа зодоглолоо

ХVII жарны Үзэсгэлэнт болгогч хэмээх Усан туулай жилийн Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Монтед" констракшн, ЗХ-034 дүгээр анги, "Өнө мөнх хөгжил констракшн" ХХК-ийн бөх, Монгол Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзийтэй ярилцлаа.

-Сар шинийн барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлсэнд баяр хүргэе. Туулай жилээ түрүүтэй эхлүүллээ шүү дээ...?

-Баярлалаа. За, та бүхэндээ сар шинийн баярын мэнд хүргэе ээ. Нийт монголчууд маань хотол олноороо сар шинэдээ сайхан шинэлцгээсэн

үү. Сар шинийн барилдаандаа хоёр дахь удаа түрүүллээ. Сэтгэгдэл маш өндөр байна. Мэдээж бөхчүүд тухайн жилийнхээ өнгийг сар шинийн барилдаанаас харж, бэлгэшээдэг гэсэн яриа бий. Тэр утгаараа энэхүү барилдаанд түрүүлсэндээ баяртай байна.

-Учраа бөхөө тун түвэггүй давж харагдсан. Ерөнхийдөө бэлтгэл сургуулилалт жигд сайн байв уу?

-Бэлтгэл сургуулилалт мэдээж тогтмол л байгаа. Сар шинийн барилдааны өмнөх барилдаануудад зодоглоогүй, өөрийгөө жаахан амраасан. Тэр утгаараа идэвхтэй бэлтгэл хийж барилдсан гэхээс илүү өөрийгөө жаахан амрааж, сар шинийн барилдаанд зодоглосон нь амжилтад хүргэлээ гэж бодож байна. Учраа бөхчүүд маань мэдээж хүчтэй, бэлтгэлтэй байсан. Түвэггүй давна гэж байхгүй шүү дээ. Мэдээж өрсөлдөөн явагдаж л байгаа учраас ямар ч бөхтэй хөлс, хүчээ гаргаж байж л ялна.

-Өмнө нь та улсын харцага цолтой байхдаа тус барилдаанд барилдан , түрүүлж байсан санагдана. Тухайн үед ховдчууд сар шинийн барилдааны анхны түрүүтэй боллоо гэж шуугиж байсан байх аа...?

-Манай нутгаас Улсын баяр наадмын анхны түрүүг өнгөрсөн бар жилд хүртлээ. Тэр жилийн Цагаан сарын барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын заан Б.Пүрэвсайхан маань үзүүрлэж байсан санагдана.

сар шинийн барилдаанд түрүүлж байсан. Тухайн үедээ нутаг, усныхаа нэрийг гарган түрүүлсэндээ их баярлаж, бахархаж байдаг. Өнөө жил заан цолтой хоёр дахь түрүүгээ авч, мөн л нутаг ус, аав, ээжийнхээ нэрийг гарган барилдлаа. Сар шинийн баярт зориулсан барилдаан гэдэг бол монголчуудын хүсэн хүлээдэг томоохон барилдаануудын нэг. Тэр утгаараа чансаа өндөр барилдаан болдог.

-Энэ жилийн сар шинийн барилдааны тавын даваанд Ховдын хоёр заан тунасан. Ер нь таны хувьд дээшээ даваанд гараад ирэхээр ихэвчлэн тунаанд үлдчихдэг. Үлдэх үлдэхдээ О.Хангай аварга, Б.Пүрэвсайхан заантай туначихаад байгаа шүү дээ. Тунаж барилдах амаргүй биз дээ...?

-Саяны сар шинийн барилдааны дөрвийн даваанд улсын начин Д.Цэрэнтогтохтой оноолтоор таарч барилдаад давсан. Ингээд тавын даваанд гарч ирсэн бөхчүүдийг хараад миний хувьд бараг ам авахгүй, тунаж үлдэх магадлал өндөр юм байна даа гэж бодсон. Яг тэр бодлоор тавын даваанд манлай заан Б.Пүрэвсайхан заантай тунаж барилдсан. Тунаж барилдана гэж бодчихсон учраас ямар ч эргэлзээгүй үнэн хүчээ үзээд л барилдсан. Тунаж барилдана гэдэг бөхчүүдийн хувьд муу зүйл биш шүү дээ. Харин ч эсрэгээрээ тунасан бөхтэйгөө үнэн хүчээ үзэн барилдаад давсан ч унасан ч сургамж, бэлтгэл, туршлага болоод л өнгөрдөг.

-Зургаагийн даваанд та Улсын харцага Н.Золбоог амлан барилдсан. Тэрхүү барилдаанаас харахад их л бяртай харагдсан шүү...?

-Бяр гэхээс илүү тухайн үеийн хөдөлгөөн, мэдрэмж юм шүү дээ. Өөрөөр хэлбэл хийг нь таарууллаа гэж ярьдаг. Золбоо харцагын бэлтгэл сургуулилалт жигд сайн байсан. Тухайн агшинд хий, зай жаахан гарчихлаа гэж бодоод таттал урагшаа сунаад унасан л даа.

-Улмаар наймын даваанд өнөө цагийн бөхийн манлай Даян аваргатай түрүү булаалдсан. Аваргын хувьд заал танхимын барилдааныг алгасалгүй барилдаж байгаа. Тэр утгаараа бэлтгэл ч сайн байгаа байх. Барилдахад ер нь эвгүй байсан уу?

-Эвгүй ч гэж санасангүй. Юу ч бодолгүй, үнэн хүчээ үзээд түрүүлэхийн төлөө л барилдсан. Аваргын хувьд хүчтэй, бяртай, уран барилдаантай. Тиймээс хурдан шуурхай барилдахыг л зорьсон. Ер нь энэ барилдаанд зодоглохдоо эхнээсээ сэтгэл тайван, бодсон санаснаа гаргаж барилдсан даа. Гэхдээ аваргатай барилдах ер нь эвгүй шүү.

-Сар шинийн барилдаанд түрүүлсэн өнгө шигээ энэ жилийн улсын баяр наадамд цолоо ахиулан барилдах, цаашлаад түрүүлэхийн ерөөлийг өргөж, амжилт хүсье ээ...?

-Баярлалаа. Цаашдаа нутаг, усныхаа нэрийг гаргаж, цолоо ахиулан барилдахын төлөө хичээх болно. Бөхөө дээдэлдэг монгол түмэндээ сар шинийн мэндийг дахин уламжилъя. Та бүхэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан байх болтугай.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 7 цаг 28 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 8 цаг 4 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 8 цаг 13 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 8 цаг 35 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 8 цаг 45 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 9 цаг 52 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 11 цаг 7 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top