x

Д.Содном: Монгол Улсын Үндсэн хуулийн амин сүнс бол уг хуулийн 3.1 дэх заалт

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содномтой ярилцлаа.

-Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн нэг дэх заалтыг өөрчлөх ёстой гэсэн байр суурь зарим хуульчдын дунд гараад эхэллээ. Үндсэн Хуулийн 3 дугаар зүйлийн ач холбогдолыг та яаж ойлгодог вэ?

Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн төгсгөлд “МЭДТҮГЭЙ. САХИТУГАЙ” гэж бичсэн байдаг.Монгол Улсын Ардын Их Хурал баталсан Үндсэн хуулийнхаа 3 дугаар зүйлийн нэг дүгээр заалтын утга учирыг ухамсарлах, сахих нь маш чухал.

Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн нэгд: “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ.“ гэж заасан байдаг. Энэ заалт манай улсын Үндсэн Хуулийн амин сүнс нь юм гэдгийг ойлгохын тулд дараах асуудалд ямар хариулт байхыг бодох хэрэгтэй.Хэрэв засгийн бүх эрх Монголын ард түмний мэдэлд байхгүй бол хэний мэдэлд байх вэ? Төрийн хэрэгт Монголын ард түмэн оролцохгүй бол хэн орох вэ? гэсэн асуултын хариу нь тодорхой: Монголын ард түмэн засаглах эрхгүй болчихвол Монгол төр, Монгол улс эзэнгүй болно, эзэнгүй улсыг дээрэмчид, хулгайчид сөнөөнө гэсэн хариу гарна. Ийм учраас дээрх заалт бол гарцаагүй манай үндсэн хуулийн амин сүнс нь бөгөөд тэр заалтыг хэрхэвч хөндөж өөрчилж болохгүй, бүр сайн мэдэж хатуу сахих учиртай.Дилав хутагт Жамсранжав гуай “Ариун сэтгэл авралын үндэс“ номондоо хүний сүлд болон сүнсний тухай сургамждаа “Сүнс ороод ирэхээр бие амьдарч, сүнс гарчихвал бие үхнэ“ гэж бичсэн байна билээ.

Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1-дэх заалтын дагуу манай улсын парламент Дээд Доод гэсэн хоёр танхимтай байх ёстой гэж та үздэг. Энэ тухай таны ярилцлага манай сонинд энэ 1 дүгээр сарын 18-д нийтлэгдсэн. Дээд Доод танхимтай байх шаардлага байна уу?  Ач холбогдлыг та хэрхэн харж байна?

Үндсэн хуулийн 3-ын нэг дүгээр зүйлд Ард түмэн засаглах эрхээ эдлэхийн тулд өөрийн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчийн байгууллагатай байх ёстойг заасан байгаа. Өөрөөр хэлбэл, Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглалын үйл ажиллагааг ард түмэн байнга хянадаг байхын тулд парламентад төлөөлөлийн байгууллага буюу Дээд танхимтай байх ёстойг тодорхой заасан байгаа юм. Гэтэл Үндсэн хуулийн гурав дугаар буюу төрийн байгуулалын тухай бүлэгийн хорь, хорин нэг дүгээр зүйлд зааснаар Парламент 76 гишүүн бүхий Улсын Их Хурал гэсэн нэг танхимтай, тэр нь төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү өөртөө хадгална гэсэн байгаа. Үндсэн хуулийн гурав дугаар бүлгийн эдгээр 20,21 дүгээр заалтуудын уршгаар уг хуулийн амин сүнс болох 3 дугаар зүйлийн нэг дэх заалтын дагуу ард түмэн засаглах эрхээ бүрэн эдлэх аргагүй болсон. Ард түмэн өөрөө сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөлийн байгууллагагүй болсон. Энэ бол манай Үндсэн хуульд байгаа гажуудал.

Монголын ард түмэн засаглах, тухайлбал хууль тогтоодог Улсын Их Хурал, Засгийн газар, Шүүх байгууллагын үйл ажиллагааг хянаж байх эрхээ эдэлж чадахгүй байсаар гуч гаран жил боллоо. Ард иргэд үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийн тулд уламжлах ёстой төрийн эрх барих төлөөлөлийн байгуулага буюу Дээд танхим нь байхгүй учраас төр засгийн байгууллагад шаардлагаа хүргэх гэж талбайд жагсдаг болоод байгаа. Ийм дүгнэлт зөв эсэхийг ухаант олноос асууя.

Шинэ Үндсэн хуулийг 1992 онд хэлэлцэж баталж байсан хүмүүс ард түмний төлөөлөлийн хяналтгүй нэг танхимтай парламенттай байх сонголт хийсэн нь буруу болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байгаа юм. Хууль тогтоох, биелэлтийг хянах ажлын нь дутагдлаас болж УИХ-ын нэр хүнд унана, Шүүх байгууллагын үйл ажил, гаргаж байгаа зарим шийдвэр алдаатай гарч ард иргэд дургүйцдэг болно, Засгийн газар тогтвортой ажилладаггүй болно, Авилга, ашиглал, хулгайгаар баяжсан олигархууд бий болж зовооно гэж таамаглаж байгаагүй гэсэн тайлбар хийж болох. Харин одоо нүүрлээд байгаа дээр дурьдсан зовлонг давахын тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж ард түмэнд засаглах эрхийг бүрэн эдлүүлэх ёстойг ухаарах хэрэгтэй.

Миний хувьд хүсч байгаа, хэлээд бичээд байгаа зүйл бол Парламентыг Дээд Доод гэсэн хоёр танхимтай болгож, ард түмэнд засаглах эрх эдлүүлэх өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах асуудлыг энэ 2023 онд багтаан шийдвэрлээд 2024 онд шинэ парламентийн сонгуулийг зохион байгуулах.Энэ асуудлыг ингэж богино хугацаанд шийдвэрлэхгүй бол төрд итгэх ард түмний итгэл улам сулрах, төр засгийн тогтворгүй байдал газар авах, улмаар хямрал болох, нийгэм эдийн засгийн хөгжилд саад болох аюул байгаа.

Парламентийн Дээд Доод танхимын зохион байгуулалт, тэдгээрийн үүрэг, эрх мэдлийн хуваарь, танхимуудын бүтэц бүрэлдэхүүн болон сонгуулийн журам ямар байх талаар тодорхой санал байгаа юу?

Тодорхой саналууд бий. Гол зүйлийг товч дурьдвал:

Дээд танхимыг Ардын Их Хурал, Доод танхимыг Улсын Бага хурал гэсэн нэрээр байгуулна.

Ардын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага байна. АИХ-ын үндсэн үүрэгт хамаарах гол асуудал бол Монгол Улсын улс төр, эдийн засгийн дотоод гадаад бодлогыг тодорхойлох, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн асуудлыг шийдэх, Улсын Бага Хурлаас тогтоож байгаа хууль, Засгийн газрын үйл ажиллагаа болон түүний үр өгөөж, Шүүх байгууллагын үйл ажилд байнгын хяналт тавьж байх зэрэг асуудал. Эдгээр үндсэн эрх үүргийнхээ дагуу АИХ нь Улсын Бага Хурлын бүрэлдэхүүнийг сонгоно, Засгийн газрын Ерөнхий сайд болон зарим сайд нарыг томилно, мөн Улсын Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг томилно.

АИХ нь 500 орчим гишүүнтэй, байнгын бус ажиллагаатай буюу чуулганы хуралдааныг жилд 1-2 удаа, шаардлагатай бол түүнээс олон удаа зохион байгуулна. АИХ-ын гишүүд их хурлын чуулганы хуралдаанаас бусад цагт өөрслийн эрхэлсэн ажлаа хийж байна.

АИХ нь чуулганы чөлөө цагт АИХ-ын үйл ажиллагааг эрхэлж байх үүрэг бүхий 7-11 хүний бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчидтэй байна. АИХ-аас тэргүүлэгчдээ болон АИХ-ын тэргүүлэгчдийн даргыг сонгоно.

Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга бол Монгол Улсын төрийн тэргүүн байна. Монгол төрийн тэргүүн нь Ардын Их Хурлын нэрийн өмнөөс гарах шийдвэрийг тэргүүлэгчдийнхээ хурлаар хэлэлцэж гаргасан зөвлөмж шийдвэрт үндэслэдэг буюу хамтын удирдлагын зарчимыг эрхэмлэнэ.

Ардын Их Хурлыг ийм үндсэн үүрэг эрхтэй, дурьдсан зохион байгуулалттай байгуулснаар манай улс жинхэнэ парламентийн буюу ардын засаглалтай улс байх болно.

Улсын Бага Хурал буюу Доод танхим хууль тогтоох, тогтоосон хуулийн хэрэгжилтийг хянан хангаж байх үндсэн үүрэгтэй байна.Улсын Бага Хурал байнгын ажиллагаатай байх бөгөөд, тогтоосон хуулиа АИХ–ын Тэргүүлэгчдийн газарт өргөн барьж, ажлын тогтоосон хоногт Тэргүүлэгчдийн газраас санал ирээгүй бол зөвшөөрсөнд тооцож хүчин төгөлдөр болгон хэрэгжүүлж эхлэнэ.Монгол Улсад мөрдөгдөж байгаа болон шинээр гаргах шаардлагатай хуулийн талаар АИХ-аас өгсөн даалгаварыг УБХ биелүүлж байна.

Улсын Бага Хурал 50 гишүүнтэй байх бөгөөд тэдгээр гишүүдийг Ардын Их Хурал батална. Улсын Бага Хурлын гишүүнд батлуулах хүмүүсийн нэрийг улс төрийн намуудаас дэвшүүлнэ. ОдооУлсын Их Хурлаас баталж байгаа хуулийн 80 гаруй хувь нь урьд гарсан хуульд өөрчлөлт оруулах, 20 хүрэхгүй хувь нь бие даасан хууль болон тогтоол байгаа гэдэг. Ийм учраас Улсын Бага Хурал 50 гишүүнтэй байхад хангалттай байх.

Улсын Бага Хурлын хуралдааныг даргалах хүнийг Бага Хурлаас сонгоно.

Сонгуулийн хуульд ямар өөрчлөлт оруулах саналтай вэ?

Төрийн байгуулалд дээр дурьдсан өөрчлөлт оруулсан нөхцөлд сонгуулийн систем цэгцтэй ойлгомжтой болно.Тухайлбал төрийн эрх барих дээд байгууллага - Ардын Их Хурлыг л ард түмэн сонгодог байхбуюу Улсын Бага хурал, Төрийн тэргүүнийг ард түмэн сонгох сонгууль байхгүй болно. Мэдээж аймаг хот, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг ард иргэд нь сонгодог журам хэвээр байна.

Харин Ардын Их Хурлын сонгуулийг хэрхэн зохион байгуулвал зохистой талаар дараах саналыг дэвшүүлж байгаа:

-Ардын Их Хурлын гишүүн 500 хүнээс 340 орчим хүн нь сум дүүрэг нэг бүрээс нэг хүнийг сонгох замаар сонгогдсон байна. Бусад 160 хүнийг нийслэл болон зарим олон хүнтэй, том үйлдвэрлэлийн цогцвортой хот аймгаас сонгоно. АИХ-ын гишүүнд сонгож болох хүмүүсийн нэрийг дэвшүүлэхийг эрх бүхий улс төрийн намуудад зөвшөөрч байхын зэрэгцээ, аймаг хот, сум дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчийн газар, мэрэгжлийн холбоодод бас зөвшөөрдөг байх нь зүйтэй.

Улсын Их Хурлын гишүүнд сум дүүрэг нэг бүрээс нэг хүнийг сонгохдоо 4 хүний нэрийг дэвшүүлэх, тэгэхдээ тухайн сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон засаг даргын нэрийг дэвшүүлсэн, нөгөө хоёр нэр дэвшигчийг олны итгэл хүлээх, нэр алдартай хөдөлмөрч хүмүүсээс шалгаруулан дэвшүүлсэн байх нь зүйтэй. Сум дүүргийн иргэдийн хурлын дарга болон засаг дарга нар бол сум дүүргийн иргэдэд итгэгдэж сонгогдсон хүмүүс байдаг учраас АИХ-ын гишүүнээр сонгогдсон байх магадлал өндөртөй, АИХ дээр иргэдээ төлөөлж чадахаас гадна АИХ-ын шийдвэрийг орон нутагтаа таниулах, хэрэгжүүлэх боломжтой байх зэрэг олон талын ач холбогдолтой.

Дээд танхим – Ардын Их Хурлын гишүүд бол сонгогчдын төлөөлөл, ард түмний төлөөлөл бөгөөд засгийн бүх эрхийг мэдэлдээ байлгах, төрийн хэрэгт шууд оролцож байх ард түмний эрхийг эдлүүлж байх эрхэм үүрэгтэй, өндөр хариуцлага хүлээсэн хүмүүс байх ёстой. Ийм учраас АИХ-ын гишүүдийг сайн шалгаруулж сонгодог, нөгөө талаас нэгэнт сонгогдсон хүнд ухамсар, ёс зүйн өндөр шаардлагаар ажиллуулдаг байвал зохино.

Монгол Улсын Үндсэн хуулийн төрийн тогтолцоотой холбогдох бүлэгт оруулах шаардлагатай асуудлаар өөрийн саналыг товч дурьдав. Олноороо хэлэлцэж зөвийг сонгож хэрэгжүүлээсэй.

Төр түвшин, түмэн амгалан байгаасай.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 2 цаг 34 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 2 цаг 38 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Өчигдөр 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Өчигдөр 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Өчигдөр 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Өчигдөр 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Өчигдөр 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Өчигдөр 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Өчигдөр 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв Уржигдар 12 цаг 24 мин Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна Уржигдар 11 цаг 25 мин Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Уржигдар 11 цаг 19 мин Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно Уржигдар 10 цаг 47 мин Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ Уржигдар 10 цаг 13 мин Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана Уржигдар 09 цаг 42 мин Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ Уржигдар 09 цаг 09 мин М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй Уржигдар 08 цаг 36 мин Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна Уржигдар 08 цаг 18 мин Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21 Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Намууд ба хамууд Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан БАЯЛАГ ба ЯДУУРАЛ
Top