x

Ж.Баасандамба: Пауэрлифтинг нь монгол хүнд тохирсон спорт

Пауэрлифтингийн холбооноос зохион байгуулсан 36 дахь удаагийн ДАШТ манай оронд анх удаа зохион байгуулагдаж өндөрлөлөө. 23 орны тамирчин өрсөлдсөн тэмцээнд манай орны 27 тамирчин оролцсоноос ахмадын төрлийн 66 кг-д нийлбэр дүнгээрээ 300 кг-ийн штанг өргөж алтан медаль хүртсэн МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн ахмад багш Ж.Баасандамбатай ярилцлаа.

–Спортын олон төрөл бий. Яагаад энэ спортыг сонгож хичээллэх болов?

-Би гимнастикийн багш. Гимнастик бол турник, савлуур, модон морин дээр хийдэг спорт. Харин 2000 оноос хойш гимнастикийн ахмад тамирчдын тэмцээн зохиогдохоо больсон. Иймээс бодибилдинг, пауэрлифтингийн спортоор хичээллэж эхэлсэн. Улмаар “Хар ирвэс” клубийн 15 жилийн ойн нэрэмжит бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож III байр эзэлсэн. Үүнээс хойш дахин бодибилдингийн тэмцээнд оролцоогүй.

Гэхдээ пауэрлифтинг, хүндийн өргөлтийн ахмадын тэмцээнд оролцсоноос хойш одоог болтол оролцож байна. Хүүхэд байхдаа хөдөөгийн хүүхдүүд шиг дээлээ урагдтал барилдаж өссөн. Оюутан болоод чөлөөт, үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнд III байрт орж байсан.  Дараа нь сургуулийн хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнд орж 60 кг-д түрүүлж хот, улсын тэмцээнд оролцсон нь энэ спортоор хичээллэх үндэс суурь болж өгсөн.

–Та энэ спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Би гимнастикийн спортын  мастер цолтой. Биеийн тамирын дээд сургуульд 40 гаруй жил гимнастикийн баг­шаар ажилласан. 1999 онд штангийн ахмад мастеруудын пауэрлифтингийн анхны тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртсэн юм. Хойтон жил нь дахин оролцож алтан медаль авсан. Гэвч сүүлд нь ахмад тамирчид энэ спортоор  хичээллэхээ больсон доо.

–Та энэ тэмцээнд ахмадын ангиллын 66 кг-д түрүүлж алтан медаль хүртсэн. Энэ жиндээ тогтмол штанг өргөж оролцдог уу, эсвэл жин хасч, нэмж оролцдог уу?

-Би 74 кг-д оролцдог байсан юм.  Харин энэ удаа жиндээ оролцож чадаагүй. Учир нь 74 кг-д  н.Цэгмид оролцохоор нэрээ бичүүлсэн байсан болохоор есөн кг хасч 66-д оролцохоор болсон. Жин хасна гэдэг их явдалтай юм байна. Долоодугаар сараас жингээ хасч эхлээд хоёр долоо хоноход зургаан кг хассан. Ер нь  тэмцээнд 65 кг-тай орсон. Пауэрлифтингийн спорт бол жингээрээ уралддаг спорт. Нэг жинд олон тамирчин уралдвал хэн нь хүнд жин илүү өргөсөн гэдгээрээ амжилт гаргаж эхний байрт ордог.

–Долоо хоногийн гурван өдөр бэлтгэл хийдэг гэж байсан. Тэмцээнд оролцох үед бэлтгэлийнхээ ачааллыг нэмдэг үү?

-Сая  дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тамирчдыг нэгд­сэн журмаар Хандгайтын ойролцоо байдаг цэргийн амралтад аваачиж пауэрлифтингийн холбооны дасгалжуулагч сар хөнгөн жингийн дасгал хийлгэсэн. Учир нь биеийн жингээ 100 хувь гэж үздэг. Биеийн жингээ өргөж байвал 100 хувь өргөж байна гэж  үздэг юм. Түүний 50, 60 хувиар бэлтгэл  хийлгээд амрааж байсан.

–Таны жинд гадаадын аль орны тамирчин оролцов?

-Энэ тэмцээнд  26 орны  70, 80 тамирчин оролцсоноос миний жинд гадаадын 10 гаруй  тамирчин оролцсон. Гэхдээ ихэнх нь Европын тамирчид байсан. Азиас гэвэл Энэтхэгийн тамирчин оролцсон. Үүнээс гадна пауэрлифтингийн спорт нь монгол хүний онцлог, бие  бялдарт тохирсон спорт гэж боддог. Монголчууд ер нь махлагдуу талдаа их өндөр хүмүүс биш шүү дээ. Багаасаа их ажиллаж хөдөлмөрлөдөг. Ялангуяа, хөдөө өссөн хүүхдүүд их хөдөлмөрч. Тухайлбал, Хөвсгөлийн модтой газрын хүүхдүүд нуруу нь их сайн хөгжсөн, чадалтай байдаг.

–Бэлтгэл сургуулилтын үеэр нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэнэ биз?

-Тэгэлгүй яахав. Би 2000 оноос цагаан хоолонд орсон учраас махны төрлийн зүйл иддэггүй.Цагаан идээ бол хэрэглэнэ. Энэ спортоор хичээллэдэг хүний хувьд  бэртэж гэмтэхээс сэргийлэх хэрэгтэй байдаг. Ялангуяа, хүнд дасгал хийвэл нуруу бэртэх, суултын дасгалыг их хийвэл цагаан мах гарах тохиолдол бий. 

Мөн тэвчээртэй, хүч чадалтай, хөдөлгөөний эвсэлтэй, авхаалж самбаатай байх шаардлагатай. Учир нь гар, хөл тахийснаар амжилт нь нойллох удаа байдаг. Сая энэ тэмцээнд үүнээс болоод  манай хоёр гурван тамирчин алтан медаль авах боломжоо алдлаа шүү дээ.

–Танд пауэрлифтингээр  хичээллэдэг шавь байдаг уу?

-Би 2003 оноос хойш  Багшийн дээд сургуулийн оюутнуудыг сонирхлоор нь дугуйланд хамруулан дасгалжуулж эхэлсэн. Миний дасгалжуулсан хүүхдүүдээс 2014 онд нэг эмэгтэй тамирчин пауэрлифтингийн дэлхийн аварга болж байсан.

Мөн өнгөрсөн жил Монголд болсон бодибилдингийн  дэлхийн аваргын тэмцээнд н.Энх-Эрдэнэ гээд миний шавь аварга болсон. Миний бэлтгэсэн шавь нараас дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн 4-5 тамирчин бий. Мөн 7-8 нь Азийн аварга болж байсан.

–Та энэ спортыг сонирхож, хичээллэхийг хүсч байгаа залуучуудад хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Ер нь тамирчин хүнд бие бялдрын таван чанар  гэж байдаг юм. Хүч, хурд, тэвчээр хатуужил, авхаалж самбаа  болон уян хатан гэсэн чанарыг эзэмших ёстой. Аль нэг чанар нь дутагдвал тамирчин хүн амжилт гаргахдаа муу байдаг.

Тухайлбал, уян хатан байхгүй бол шинэ техник сурахад хэцүү. Ялангуяа, хурд, хүчний дасгал хийх хэрэгтэй. Мөн бэртэж гэмтэхээс сэргийлж таарсан дасгал хийхээс гадна өөрийнхөө өргөдөг дундаж жингээр бэлтгэл хийх нь сайн. Энэ нь нэг их хүнд болон хөнгөнөөр  биш хийнэ гэсэн үг юм.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 3 цаг 30 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 3 цаг 38 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 3 цаг 48 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 3 цаг 54 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 3 цаг 58 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 4 цаг 2 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 4 цаг 55 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 6 цаг 29 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 6 цаг 58 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 7 цаг 3 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 7 цаг 6 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 7 цаг 10 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 8 цаг 15 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 8 цаг 24 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 8 цаг 46 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 9 цаг 17 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 9 цаг 39 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 9 цаг 45 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 10 цаг 0 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 10 цаг 11 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top