x

Б.Ган-Очир: Хамгийн том тролл арми Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд байна

Намрын чуулганы төгсгөлд УИХ-аар баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн талаар АН-ын дэд дарга асан Б.Ган-Очиртой ярилцжээ.

-Сая УИХ-аар баталсан хуультай холбоотойгоор асууж байгаа юм шүү. Тролл гэдгийг та юу гэж ойлгодог вэ?

-Нэр хаяг үгүй, хуурамч хаягтай хүмүүс.

-Троллуудын зорилго нь юу байдаг юм бол?

-Хоёр янз байх шиг байна. Нэг хэсэг нь сонгуулийн үеэр гарч ирдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгуулийн үеэр баахан зүрх, лайкыг Энэтхэг, Бангладеш хаягуудаас авсан байдаг даа. Нөгөө хэсэгт нь уул, усны зурагтай хүмүүс байна. Тэдний заримыг нь бид тролл гэж андуураад байна. Тэдэн дунд бас бодит хүн байх шиг байна. 

-Троллуудын Монголын нийгэмд үзүүлж буй нөлөө, хор, хохирол нь юу юм вэ?

-Хор хохирлыг нь судлаж гаргаж ирэх хэрэгтэй. Олон нийтийн хуультай холбогдуулан Франц, Герман, Испани гэх мэт хууль батласан улсуудыг харж байхад яг энэ асуудалтай холбоотой судалгааны асар их тайлан байсан. Мөн цаана нь бүртгэлийн систем гэж байна. Яг бодит хаягтай хүмүүс фэйсбүүк дээр өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг бол болж байна шүү дээ. Гэтэл тэр хаягтай хүмүүс гэдэг зүйл чинь байхгүйгээр төр засаг нь бүгдээрээ зүгээр л одоо троллын эсрэг тэмцэж байна гээд фэйсбүүк, бүх хэвлэл мэдээллийг, сошиал орчинг дуртай үедээ хаагаад байвал яах вэ? Троллоосоо дор, нуухыг нь авах гээд нүдийг нь сохлоно гэгч болно биз дээ.

-Бид тролл арми гэж ярьдаг. Хамгийн том тролл арми хэний гарт байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар хамгийн том тролл армитай нь илт харагдаж байна шүү дээ. 

-Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг бас том тролл армитай гэж ярьдаг шүү дээ. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж, нөгөө талын сөрөг хүчнээс бол ингэж ярьж   л байдаг. Тролл арми яг хэнд байдаг юм бэ? Хүн яах гэж хийдэг юм бэ? Жишээ нь, өөрт чинь бол тролл арми байхгүй биз дээ. Засгийн эрх барьж буй хүмүүст тролл арми байдаг. Яагаад гэвэл гэр бүлээ тэжээхээс илүү үрэх хэмжээний мөнгө хулгайлчихсан байна гэсэн үг шүү дээ. Тэгээд хулгайгаа цааш нь үргэлжлүүлэхийн тулд хэн нэгэн хүмүүсийг ашиглаж байна гэсэн үг. Эрх мэдэл хаана байна тэнд тролл арми байна. Үүний эсрэг хууль, хүчний байгууллагууд бүгд тэмцэх хэрэгтэй. Энгийн иргэд рүү биш. 

-Тролл гэдэг зүйлийг устгах, цэгцлэх, хянах шаардлагатай юу? 

-Тролл болон бусад бүх зүйлс байгальд төдийгүй нийгэмд хөгжлийн явцыг дагаж өөрөө цэгцэрдэг зүйл.  Тас хаадаг зүйл биш. Иргэд орлоготой болоод ирвэл тролл болох шаардлагагүй. Ажлын байртай болоод ирвэл троллдох зав байхгүй болно л гэсэн үг. Анхдагч асуудал троллын асуудал огт биш. Анхдагч асуудал ахуй амьжиргааны асуудал. 

-УИХ-ын гишүүн Н.Учралын “Тролл”-ын гэгдэх энэ хуулинд ямар нэгэн далд зорилго байна гэж хардах үндэслэл байна уу?

-Далд зорилго нь ил байна. Хаврын жагсаал цуглаан, УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль, үгүй бол сонгуулийг наашлуулж намар хийх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудалд Н.Учрал гар хөл болоод байна гэж харж байна. Түүний цаана нөгөө нүүрсний хулгайтай холбогдолтой гэмт хэргийн бүлэглэлүүд байгаа. Төр бол хоёр тохиолдолд хулгай хийж иргэдийн эрхийг зөрчдөг. Нэг бол бүр баригдаад, багцлагдаад, гэмт хэргүүдэд шахуулаад хүчгүй болсон бол, нэг бол Үндсэн хуулийг ч тоохгүй хүчтэй болсон тохиолдолд. Энэ удаа бол гэмт хэргийн бүлэглэлүүдэд бариулчихаад байна гэж би үзэж байна. 

-Тэгвэл энэ хуулийн захиалагчид нь гэмт этгээдүүд байна гэж ойлгож болох уу?

-Тийм шүү дээ. Хулгайч нар байна гэсэн үг.

-УИХ-ын гишүүн Н.Учрал “улс төрийн аав”-даа энэхүү хуулиар бэлэг барьж байна гэж та хэлсэн. Үүнийгээ тодруулахгүй юу? 

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг унаж байгаа учраас, мөн дээр нь хавар, зун, намар гээд сонгууль хүртлэх улс төрд зориулаад энэ хуулийг батлуулсан гэсэн үг. 

-АН-аас энэ хуультай холбоотой хэвлэлийн хурал зарлана гэхэд ЦХХХЯ-наас та бүхэнтэй холбогдсон гэсэн. Тэд юу гэсэн бэ?

-Манай хэвлэл мэдээллийн албаны дарга руу ЦХХХЯ-наас болон МАН-аас залгасан. Ямар, ямар бүрэлдэхүүнтэй хүмүүс хэвлэлийн хурал хийх юм бэ? Хэвлэлийн хурлаар юу ярих юм бэ? Ямар асуудлууд хэлэх юм бэ? Мөн дээрээс нь хэлээгүй хэдэн зүйлсүүд байгаа. Анхааруулга өгсөн гэж байгаа. 

-ЦХХХЯ-ны энэ үйлдэл нь хэр зохимжтой юм бэ?

-Үндсэн хууль зөрчиж, хүний эрхийг уландаа гишгэж байна гэсэн үг. Сөрөг хүчин байх боломжгүй шүү гэсэн үг. Эрх баригчид өөрсдийн хүчиндээ хэтэрхий эрдэж байна гэсэн үг. 

УИХ-ын гишүүн Н.Учралын энэхүү хуулийг цаашид хэрхэн засаж залруулах эсвэл бүр хүчингүй болгох вэ? Ямар гарц гаргалгаа байна вэ?

-Ард түмэн бид бүхэнд ямар ч гарц гаргалгаа байхгүй л болж байна. Ингээд байх юм бол дахиад яах вэ? Дахиад л дараагийн тэмцэл, бослого руугаа л орно. Өөр ямар ч сонголт байхгүй. 

-Энэ хуулийн хамгийн эхний хохирогчид нь ямар хүмүүс байх бол?

-Бид л байна шүү дээ. Та байна. Би байна.

Ч.Явуухүү /Sonin.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.133)
    угаасаа л байнга худлаа ярьж байдаг арчаагүй новш ш дээ
    2023 оны 01 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 5 цаг 12 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 5 цаг 17 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цаг 21 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 5 цаг 28 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 5 цаг 30 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 5 цаг 35 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 5 цаг 39 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 5 цаг 42 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 10 цаг 59 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 11 цаг 13 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 11 цаг 17 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 11 цаг 20 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 11 цаг 34 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11 цаг 39 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 11 цаг 41 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цаг 46 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цаг 48 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 11 цаг 54 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 12 цаг 1 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top