x

Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүүхэд хамгааллын чиглэлээр асуудлыг шийдэгдтэл дахин, дахин уулзаж ярилцана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны наймдугаар сарын 30-ны өдөр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцсан юм.

/Өмнөх уулзалтын мэдээллийг унших бол энд дарна уу./

Дээрх уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтаар яригдсан зөрчил, дутагдлуудыг арилгах, хамтарч ажиллах санал авах зэрэг асуудлаар эргэн уулзах тов гаргасны дагуу өнөөдөр дахин хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа.

Уулзалтын эхэнд Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга:

“Та бүхний ирүүлсэн тайлантай танилцлаа. Тайлангаас тодруулах зүйлсээ асууна. Надад иргэдээс маш олон өргөдөл, гомдол ирдэг. Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарч ажиллах, үүссэн асуудлыг шийдэх ямар гарц байгаа вэ гэдгийг бид эрэлхийлж, зарим асуудал шийдэгдтэл дахин, дахин уулзаж, ярилцана…” гэлээ. Ингээд Төрийн тэргүүн өөрт нь ирүүлсэн зарим тайлангаас тодруулж асуув.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүүхэд хамгааллын орчны стандартыг боловсруулан дуусгаж, аюулгүй ажиллагааны хяналт, шалгалт зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу ямар ажил хийсэн бэ. Стандартыг яагаад одоо хүртэл боловсруулж дуусахгүй байгаа юм бэ?

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан:

-Манай яам эрчимтэй ажиллаж байгаа. Хэрэгжилт нь 50-100 хувьтай үргэлжилж байна. НҮБ-ын Хүүхдийн сантай хамтраад сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандартыг баталсан. Хэрэгжүүлэх зөвлөмжийг улсын хэмжээнд бүх цэцэрлэгийн удирдлагуудад болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Боловсролын газарт хүргүүлсэн. Энэ дагуу цэцэрлэгүүд өөрсдийн хөрөнгөөр стандартыг хангах ямар бололцоо байгаа вэ гэдгээ судалж бидэнд эхнээсээ хариугаа ирүүлж байгаа.

-Энэ ажил хэзээ дуусах вэ?

-Энэ оны арваннэгдүгээр сард дуусна.

-Орчны аюулгүй байдалд үнэлгээ хийсэн байна. Улсын хэмжээнд нийт сургуулийн 11 хувь нь их эрсдэлтэй, 31 хувь нь дунд эрсдэлтэй, 57 хувь нь бага эрсдэлтэй гэсэн үнэлгээ гарчээ. Эрсдэлгүй сургууль гэж алга. Эрсдэл байгаа бол гол хохирогч нь хүүхдүүд болно. Эрсдэлгүй байлгах боломж байгаа юу?

-Улсын хэмжээнд 571 сургууль байгаагаас нийслэлийн хэмжээнд 100 хувь, орон нутагт гурван аймгаас бусад нь эрсдэлийн үнэлгээгээ хийж бидэнд ирүүлсэн. Их эрсдэлтэй үнэлэгдсэн сургууль улсын хэмжээнд 65 байгаа. Үүнээс 15 нь нийслэлд, 50 нь орон нутагт байдаг. Одоо үйл ажиллагаа явуулж буй сургуулиудын дийлэнх нь 1970 оноос хойш баригдсан барилгатай. Эхнээсээ насжилт нь 50 жил болж байгаа. Бид эрсдэлийн үнэлгээний дагуу дээвэр, цахилгаан, сантехник зэргийг шинэчлэн засварлахад түлхүү анхаарна.

-Орон нутагт зургаан настай хүүхдүүдийн сургуулийн асуудал тулгамдсан хэвээр байна. Бичгээр болон иргэдтэй уулзах үеэр энэ асуудал их яригдсан. Хөдөө байгаа малчид хүүхдээ сумын төвд сургуульд нь хүргэж өгөх асуудлаас үүдсэн маргаан их байгаа юм. Энэ талын шийдэл байна уу?

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын ахлах мэргэжилтэн Ж.Мягмар:

-Боловсролын тухай хуульд зааснаар зайлшгүй шаардлагын улмаас сургуульд элсэх боломжгүй малчдын хүүхдүүдийг эцэг, эхийнх нь гаргасан үндэслэлийг харгалзан шийдвэрлэх асуудлыг тусгасан байдаг. Ийм хүсэлтийн дагуу бид зургаан настай хүүхдүүдийг нэг жилийн хугацаанд сургуульд орохыг нь хойшлуулж байгаа. Өнгөрсөн жил 1335 хүүхэд энэ маягаар элсэлтээ хойшлуулсан. Тиймээс бид хариу арга хэмжээ болгож дотуур байрныхаа нөхцөл байдлыг дээшлүүлж, хүүхдээ үлдээгээд явахад аюулгүй байх боломжийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа.

-Хүүхэд бүр, бүх насны хүн аюулгүй орчинд байх ёстой. Энэ бол шийдэл биш. Зургаан настай хүүхдүүд бүгд ирээд дотуур байранд орно гэж байхгүй шүү. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай. Мөн өдөр өнжүүлэхийн асуудал яригдаж байгаа. Стандарт шаардлагад нь хэн шаардлага тавих ёстой вэ. Хэрэгцээ шаардлага бол байгаа юм байна.

-Сургуулийн дотоод орчинд өдөр өнжүүлэх ажиллуулах шийдэл гаргасан. Сургуулиас гадуур орчинд бол Боловсролын яам бүрэн хяналт тавьж чадахгүй. Хүүхдийн төлөө газар, Засгийн газар руу бид саналаа хүргүүлсэн. Зөвхөн сургууль дотор байгаа тохиолдолд манай яам хяналт тавих боломжтой. Одоо стандарт, шаардлагыг шинэчлэн боловсруулж байгаа.

Нийслэлийн боловсролын газраас ямар мэргэжлийн багш Монгол Улсад шаардлагатай байгаа вэ гэж асууя. Багшийн хүрэлцээ, хангамжийг сайжруулах ямар алхам хийж байгаа вэ?

Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг

-Энэ хичээлийн жилд бага ангийн болон хөгжмийн багшийн хүрэлцээ, хангамж дутагдалтай байгаа. Үүнтэй холбоотойгоор бид Боловсролын яаманд хүсэлт тавьж, МУБИС-ийн дэргэд хөгжмийн анги нээгдэж 275 оюутан суралцах боломжтой болгосон. Мөн Соёл, урлагийн дэргэд 60 багш бэлтгэх анги ажиллаж байна. Хөгжмийн 90 гаруй багш мэргэжлийн бус хүмүүс байгаа. Бага ангийн багш дутагдалтай байгаа ч багшлах эрхийн шалгалтыг авахаа больсон тул хүрэлцээ сайжирна. Яг мэргэжлийн багш ажиллаж чадахгүй байна.

-Өмнөх уулзалтан дээр цэцэрлэгийн тарах цаг нь эцэг эхийн ажлаа тарах цагтай давхцаж байгаа асуудал яригдсан. Энэ асуудлаар ямар шийдэл гаргасан бэ?

-Уртасгасан цагийн бүлэг ажиллуулах шийдэл гаргасан. Одоо эцэг, эх өөрөөсөө мөнгө гаргаж, багшийн илүү цагийн хөлсийг өгч байгаа. Харин бид Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ярьж байгаа. Мөн төсөв суулгах шаардлагатай байгаа тул тодорхой алхам хийгдэх байх гэж бодож байна.

-Үдийн цай 600 төгрөгт багтаж байгаа. Ам.доллар 1400 орчим төгрөг байхад 600 төгрөг гэж баталсан байдаг. Одоо ам.доллар 2500 төгрөг давчихлаа. Үдийн цайг үдийн хоол болгож төсвийг 1200 болгож нэмэх, мөн стандартыг сайжруулах асуудлаар холбогдох байгууллагууд ямар ажил хийж байна вэ. Түрээсийн мөнгө суутгаж буйгаас болоод нэг хүүхдэд ногдож байгаа 600 төгрөг чинь 300-400 төгрөг рүү буурч, үүнийг дагаад шим тэжээл нь багасаж байна. Энэ асуудалд цаашид холбогдох байгууллагууд анхаарч ажиллана уу.

МХЕГ аюулгүй байдлыг хангахаар багагүй ажил хийсэн байна. Тодорхой тоо, баримт дурдаж, тайлангаасаа танилцуулахгүй юу?

МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын дарга Л.Төгсбаяр:

-Улсын хэмжээнд 1645 гэрэлтүүлгийн шонг аюултай эсэхийг шалгасан. 27 албан шаардлага өгчихсөн байгаа. Харин 54 зөрчлийг газар дээр нь арилгуулсан. Мөн харилцаа холбооны 1386, цэвэр бохир, дулааны 856 шугам сүлжээний таг, 152 сургууль, 195 цэцэрлэгт шалгалт явуулсан. Шалгалтын үр дүнд 575 худгийн тагийг засварлуулж, тэмдэг тэмдэглэгээг нь сайжруулсан.

-Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүний асуудал мөн МХЕГ-т хамаарах байх. ТҮЦ болон зарим худалдааны төвүүдэд хугацаа нь дууссан, эсвэл үйлдвэрлэсэн он, сар, өдөр нь тодорхой бус хүнсний бүтээгдэхүүн зарагдаж байна. МХЕГ очиж шалгаад зохицуулах боломжгүй гэх юм. Гэнэтийн шалгалт гэж байдаггүй юм уу.

-Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаар бид төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэсэн хоёр шалгалт хийдэг. Төлөвлөгөөт шалгалтыг өмнөх жилийн арванхоёрдугаар сарын 1-н гэхэд олон нийтэд зарладаг. Төлөвлөгөөт бус шалгалтыг өргөдөл, гомдол, бусад газраас ирсэн хүсэлтийн дагуу хийдэг. Гэхдээ бид хяналт, шалгалтаар явахдаа тав хоногийн өмнө урьдчилан мэдэгддэг хуулийн заалттай. Тав хоногийн өмнө урьдчилж мэдэгдэхээр ийм төрлийн зөрчил мэдэгдэхгүй байдаг.

-Мэдээлэл өгч байгаад шалгадаг нь ямар ч үр дүнгүй зүйл. Хуулийг эргэж харах хэрэгтэй. Газар дээрээ шийдвэр гаргадаг боломжтой болмоор байна.

-Манай байгууллагад тулгамдаж байгаа асуудлын нэг бол яах аргагүй энэ мөн. Ялангуяа хяналт шалгалтаар очно гэдгээ урьдчилаад мэдэгдчихээр эмийн сангууд зарим эмээ нуудаг. Мөн ТҮЦ зарим бүтээгдэхүүнээ нуудаг. Ийм тохиолдолд зөрчил илрэх боломжгүй байна. Хуульд өөрчлөлт оруулахгүй бол бид тав хоногийн өмнө мэдэгдэж байж л шалгана. Хэрэв өөрчлөх юм бол манай байцаагчид гэнэтийн хяналт, шалгалт хийхэд бэлэн байгаа.

-Тамхины хяналтын тухай хуульд зааснаар ЕБС-ийн 500 метр орчимд тамхи худалдаалахгүй байгаа ч согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрдөг. Энэ асуудалд цаашид МХЕГ анхаарч ажиллаарай.

Цахим орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил ямар түвшинд явагдаж байна вэ. Долоо хоног орчмын өмнө цахим орчинд маш ноцтой хэрэг гарлаа. Энэ асуудлыг яах ёстой вэ. Азийн орнуудад хэрэглэдэг ямар туршлагууд байна?

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал

-Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Unfriend” хөдөлгөөн давхардсан тоогоор 6.1 сая хүнд хүрсэн. Хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, бусад эрсдэлт хүчин зүйлээс хамгаалах, цахим орчин дахь зохистой харилцааг бий болгох чиглэлээр Харилцаа холбооны газартай хамтран ирэх сард нөлөөллийн аян зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа. Мөн цахим орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ЦЕГ Кибер гэмт хэрэгтэй тэмцэх нэгж байгуулсан. Энэ хэлтэст 18 хүн ажиллаж байна. Түүнчлэн бид олон улс орнууд цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж байгааг судалж байгаа.

-Тээврийн цагдаагийн алба зарим байгууллагатай хамтран зам тээврийн осол хэрхэн гардаг, хүүхэд хэрхэн бэртэх талаар үзүүлэх тоглолт амжилттай хийсэн байна. Цаашид энэ ажлыг үргэлжлүүлэх ёстой.

Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар гэхэд зам тээврийн ослын улмаас 1000 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, 700 орчим хүн нас барсан байна. 40 орчим хувь нь хүүхэд байсан. Дээрх арга хэмжээг заавал үргэлжлүүлэх ёстой шүү.

-Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат:

Энэ үзүүлэх сургалтыг бусад сургууль зохион байгуулж өгөхийг хүссэн хүсэлтээ бидэнд олноор ирүүлж байна. Энэ сургалтыг нийслэлийн хэмжээний 134 сургуульд зохион байгуулахад 276.3 сая төгрөг, нэг сургуульд 2 сая 60 мянга орчим төгрөг шаардлагатай болж байгаа.

-Энэ зардлыг одоо төсөвт суулгах ёстой. 270-хан сая төгрөгөөр бид 20, 30 хүүхдийн амийг аварч байгаа шүү. Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулсан сургалт амжилттай болсонд баяр хүргэе. Цаашдаа жишиг болгох ёстой.

Өнгөрсөн жил бид хүүхэд хамгааллын чиглэлээр төсөвт 5 тэрбум төгрөг суулгасан. Гэтэл 3.7 тэрбум төгрөгөөр нь эд хогшил тавилга авсан гэх шүүмжлэл гарч байна. Мөнгө суулгангуут конторлож, тэндээсээ ажил хийх гээд байх юм. Энэ 5 тэрбум төгрөгийг суулгах гэж бөөн юм болсон биз дээ?

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх

-2018 онд УИХ хүүхэд хөгжил, хамгааллын салбарт 6.4 тэрбум төгрөг суулгасан. 2.4 тэрбум төгрөгийг орон нутаг, нийслэлийн есөн дүүрэгт хувиарласан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр 700 сая төгрөг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 667 сая төгрөг, дэргэдэх байгууллага буюу “Найрамдал”, “Өнөр бүл”, “Нарт хангай”, “108” төв, хүүхэд хамгаалах байранд 789 сая төгрөг, салбар дундын үйл ажиллагаанд 1.4 тэрбум төгрөг суусан. Эдгээр зардлаас тавилга, тоног төхөөрөмжтэй холбоотой зардал нь 192.5 сая төгрөг болсон. Тавилга гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг төвд нөхөн сэргээх төхөөрөмж, техникийн хангамж хүрэлцээгүй байгаа зарим орон нутагт компьютер, ширээ сандал авсан. Энэ нь 67.4 сая төгрөг болсон. Мөн “Өнөр бүл” төвд 23 сая төгрөгийн архивын тоног төхөөрөмж авсан.

-Хүүхэд хамгааллын чиглэлээр суулгасан мөнгө тавилга болоод байна гэж тайлан дээр бичсэн байна. Тиймээс үйл ажиллагаагаа тайлагнах хэрэгтэй байна. Одоо хүүхэд хамгааллын чиглэлээр 6.4 тэрбум төгрөгөөс буухгүй төсөв суулгах хэрэгтэй гэлээ.

МӨН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА УУЛЗАЛТЫН ТӨГСГӨЛД:

Нийт 70 гаруй санал ирсэн байна. Эдгээр саналыг үзэхэд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар санаанд хүрэхгүй, хангалтгүй ажилласан байна.

Харин өнгөрсөн уулзалтаас хойш Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ, Тээврийн цагдаагийн алба бодитой, шуурхай ажилласан байна. Энэ ажлаа битгий орхигдуулаарай гэлээ.

Мөн сургууль, цэцэрлэгийн хөрөнгийг төсөвт суулгахгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр суулгах боломжийг судлах ажлыг УИХ-ын зарим гишүүдэд сануулж, ажил хэрэг болгохыг хүсэв.

Мөн бага насны хүүхдийг хүчирхийлэх хэрэг буурахгүй байгааг онцолж, өдөрт 2-3 удаа ийм төрлийн хэрэг гарч байгааг хатуу санууллаа. Тиймээс зөвхөн бага насны хүүхдийг хүчирхийлж байгаа тохиолдолд л цаазаар авах санал гаргасан, энэ саналын хариуг Засгийн газар одоо хүртэл ирүүлээгүй байгааг онцлон дурдав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад худалдааны баланс 1.4 тэрбум ам.долларын эерэг гарлаа 6 цаг 55 мин "Шэнжөү-21" хөлгийн багийнхан жингүйдлийн орчинд хүний тархи хэрхэн ажилладгийг судалж байна 6 цаг 56 мин Герман улс газрын тосны нөөцөө ашиглахад бэлэн байна 6 цаг 59 мин Тоглолтод бооцоо тавьсан хоёр хөлбөмбөгчний эрхийг насан туршид нь хасав 6 цаг 59 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа 7 цаг 0 мин Шадар сайдын зөвлөхүүд Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлийн төлөөлөлтэй уулзлаа 7 цаг 1 мин 149 дүгээр сургуульд "Өсвөрийн аврагч" болон орон нутгийн хамгаалалтын танхим байгууллаа 7 цаг 2 мин Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар бус танхимаар зохион байгуулна 7 цаг 4 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Оюу Толгойн зээлийн хүүг бууруулахыг шаардав 7 цаг 38 мин Ховор амьтан хууль бусаар агнасан иргэнийг торгож, хохирлыг нөхөн төлүүлэв 9 цаг 7 мин А.Овечкин эрүүл мэндийн шалтгаанаар зодог тайлах эсэхээ шийднэ 9 цаг 9 мин "Монгол ур чадвар" уралдааны III шатанд 53 оролцогч өрсөлдөнө 9 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа 9 цаг 11 мин Нэгдүгээр эгнээнд зогссон автомашинд шийтгэлийн хуудас нааж эхэллээ 9 цаг 11 мин Ойрын өдрүүдэд хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ 9 цаг 12 мин Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан хүндэтгэл үзүүллээ 9 цаг 14 мин Нийслэлд 85.8 км авто зам шинээр барьж, шинэчилнэ 9 цаг 15 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 11 цаг 18 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2026-2028 оны улсын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна 11 цаг 19 мин Өвлийн паралимпод монгол тамирчин АНУ-ын шигшээ багт багтан өрсөлдөж байна 11 цаг 20 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл...
Top