x

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

Улаанбаатар хотод үүлэрхэг, цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 хэм, бусад хэсгээр 25-27 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.

Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, говь, тал хээрийн нутгаар салхи, шуургатай байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгороор, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн хойд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос, өдөртөө нийт нутгаар баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө говийн бүс нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -35-40 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -31-36 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 24-29 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн голын хөндийгөөр 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 18-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 18-нд нутгийн зарим газраар, 19, 20-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 19-нөөс нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сонгинохайрхан дүүрэгт хөв цөөрөм байгуулна 26 мин Нүүдлийн мал аж ахуйн уламжлалт мэдлэгийг дэлхийд таниулах боломж нээгдлээ 15 цаг 14 мин 2026 оны Олимпын багийн хувцасны загварууд 15 цаг 19 мин АНУ чухал ашигт малтмалын олон улсын эвсэл байгуулна 15 цаг 24 мин Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангана 15 цаг 25 мин Нийслэлийн камержуулалт хэрэг илрүүлэлтийг 10-20 дахин хурдасгажээ 15 цаг 26 мин Тэргүүн Шадар сайд Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав 15 цаг 27 мин Бэлчээрт мал нядалж хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжээ 15 цаг 38 мин Гавьяат тамирчин Б.Цэвээндаш 1600 км-ийн гүйлтээ эхлүүллээ 18 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн 18 цаг 38 мин УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 18 цаг 38 мин Монголын жүдочид "Парисын их дуулга" тэмцээнийг зорилоо 18 цаг 40 мин Disney-ийн тэргүүн хоёр дахь оролдлогоороо тэтгэвэртээ сууна 19 цаг 9 мин АНУ-д ээлжит шатдаун дууслаа 19 цаг 16 мин Олон улсын олимпын хороо дүрмээ шинэчиллээ 19 цаг 52 мин 2026 оны өвлийн Олимп кёрлингийн төрлөөр эхэллээ 19 цаг 55 мин Авлига, мансууруулах бодисын гэмт хэрэг өсөж, мөнгө угаах гэмт хэрэг буурчээ 19 цаг 58 мин Улаанбаатар хотын оршуулгын салбарын 2040 он хүртэлх стратегийг хэлэлцэв 19 цаг 59 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 18 нэмэгджээ 21 цаг 29 мин Монголын олимпын багийн гоёлыг Миланы загварын тайзнаа танилцуулна 21 цаг 32 мин
iИх уншсан
Үнээ өсгөж өрөө дарах нь Б.Чойжилсүрэн сайдын чадах ганц зүй... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Ираны халуун өдрүүд АН цэгцэрч, МАН задрах замдаа орлоо... Биднийг бүрэн хянах уу? Ногоон онооны цаадах эрсдэл Анхны чөтгөрийн дууль Г.Занданшатар Н.Учрал хоёр тэрсэлдэж эхлэв үү Хиагтын гэрээ, геополитикийн сонирхлуудын солбицол Ц.Даваасүрэн тойргоо төдийгүй улсаа хорлолоо БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар ... Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүлл... Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нэ... Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл... Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил энэ сарын 15-наас э... "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион ...
Top