x

АТГ ажлаа яаж хийгээд байна вэ?

Өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг АТГ-аас баривчилан саатуулжээ. Түүнийг сургуульд хүүхэд элсүүлэхдээ, өөр сургуулиас хүүхэд шилжүүлж авахдаа бусдаас хахууль авсан гэдэг үндэслэлээр саатуулсан байна. Г.Бум-Эрдэнэ нь баривчлагдах үедээ бусдаас хахууль авч байсан, хахууль өгсөн хүнийх нь хамт баривчилсан гэв.

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг ч мөн өнгөрөгч долоо хоногт шүүхийн шийдвэрээр 30 хоногийн хугацаатай баривчлан саатуулсан боловч чухам ямар үндэслэлээр саатуулсан нь тодорхойгүй, энэ талаар мэдээлэл хийгээгүй байна. Олон нийтийн таамаглаж байгаачлан “Эрдэнэт” үйлдвэрийн Стандарт банкинд тавьсан өр буюу “Жаст групп”-д баталгаа гаргасан асуудалтай холбоотой байх магадлалтай. Гэсэн ч манай АТГ-ынхан улс төрийнхний оролцоотой хэрэг дээр “хэлээ залгичихдаг” нь гэм биш зан. Хэдийд, ямар шалтгаанаар дуугарч эхэлдэг нь ч бас ойлгомжгүй.

ТӨХ-ны дарга асан Д.Сугарыг Цэцийн гишүүн байхад нь нэг удаа уг хэрэгт холбогдуулан мэдүүлэг авахаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавьж байсан ч Цэц “Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй” хэмээн хамгаалж үлдсэн. Зургадугаар сард Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусч, Цэцийн гишүүнээс чөлөөлөгдсөн ч АТГ дахин тэр хүний араас яваагүй.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард АТГ-ынхан Монгол Улсын сайд асан, Ерөнхий сайд асан гурван эрхмийг “Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Бямбасайханы хамтаар ээлж дараалан, ар араас нь баривчилгаа явуулсан. Тэднийг Оюутолгойн гэрээг байгуулах явцдаа “албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгосон, улсад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт буруутгасан билээ. “Их хэмжээний” гэдэг нь хэдий хэмжээний байж болох вэ гэдгийг хэлээгүй ч “Швейцарийн прокурорын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр” гэдэг үгийг байнга хэлж байсныг уншигчид санах байх.

Түүнээс хойш зургаар сарын хугацаа өнгөрч, хорионд байсан хүмүүс хугацаагаа дуусгаад “наранд” гарсан ч хэргийн шалгалтын явц юу болсон талаар АТГ нэг удаа ам нээсэнгүй. Нөгөө л сургуулийн захирал, эмнэлгийн дарга гэсэн ардаа хамгаалалтгүй “жижиг гарууд”-ад бяраа гаргасаар.

Албан ёсны эх сурвалжийн хэлснээр АТГ-аас гурван сайдыг баривчлан саатуулсны дараа УЕП-ын газраас хэд хэдэн удаа Швейцарийн прокурорт албан ёсоор хандаж, эдгээр хүмүүстэй холбоотой нууц данс бий эсэх, энэ талаар мөрдлөг явуулсан эсэх талаар тодруулахад “Манай улсын прокурорын байгууллага танай улстай хамтран ажиллах талаар гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүй. Нууц дансны талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн байна.

Тэгэхээр АТГ-ын өмнөө бариад байсан “Швейцарийн прокуророос өгсөн мэдээлэл” гэдэг нь ихээхэн хуудуутай зүйл болж таарах нь. Харин тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалд тохируулан хийсэн улс төрийн нэг удаагийн акци байжээ гэж үзэхээс өөр аргагүй. Хэрэвзээ түүнээс хойш өнөөдрийг хүртэл хоёр улсын прокурорын байгууллага энэ хэрэг дээр хамтран ажилласан, манай зүгээс дэмжлэг авсан бол тэр талаараа одоо дуугарах цаг нь болсон.

Эцэст нь хэлэхэд АТГ-ынхны ажлаа явуулж буй байдал удах тусам улам бүр эргэлзээ төрүүлсээр байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.41.170)
    АТГ ыг яаралтай татан буулгаа. Ямар ч хэрэггүй. Жижиг авилгаа цагдаа хариуцаад, томыг нь дэвшүүлээд зүгээр орхичих. Кк
    2018 оны 10 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Өчигдөр 11 цаг 28 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа Өчигдөр 11 цаг 15 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ Уржигдар 17 цаг 10 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ Уржигдар 17 цаг 08 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа Уржигдар 17 цаг 04 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Уржигдар 17 цаг 04 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Уржигдар 17 цаг 01 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа Уржигдар 17 цаг 01 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа Уржигдар 16 цаг 58 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ Уржигдар 16 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Уржигдар 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Уржигдар 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Уржигдар 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Уржигдар 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Уржигдар 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Уржигдар 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Уржигдар 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Уржигдар 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Уржигдар 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Уржигдар 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ... УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримы... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ
Top