x

С.Эрдэнэ: АН-ын төлөөллийн төв байгууллагын хурлыг зарлах эрхийг хэн ч тэдэнд олгоогүй

Ардчилсан намын ахмад, дунд үеийн тодорхой төлөөллүүд өнгөрөгч лхагва гаригт “Эв нэгдэл” зөвлөгөөнийг зохион байгуулсан. Уг зөвлөгөөнөөр маргааш буюу 10-нд Ардчилсан намын Үндэсний бодлогыг хороог хуралдуулахаар санал нэгдсэн. Тэгвэл уг зөвлөгөөнийг хууль бус хэмээн мээдэлж буй АН-ын дарга С.Эрдэнэтэй энэ талаар ярилцлаа.

-Өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдсан “Эв нэгдэл” зөвлөгөөнийг та хууль бус хэмээн мэдэгдсэн. Хууль бус гэж үзэж байгаа үндэслэл тань юу вэ?

-Аливаа эрх бүхий байгууллага хурал, зөвлөгөөнийг хийхдээ тодорхой дүрэм журмын хүрээнд зохион байгуулдаг. Иргэд юмуу, тухайн намын нөхдүүд сайн дураараа цуглаж зөвлөгөөн хийх, хэлэлцүүлэг зохион байгуулах нь нээлттэй. Энэ бол хаана ч байдаг ажил. Төрийн болон төрийн бус байгууллагууд хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг хийж л байдаг. Үүний нэг хэлбэр нь “Эв нэгдэл” зөвлөгөөн гэж ойлгож байгаа. Түүнээс биш АН-ын үндсэн дүрэмд заасан, Улс төрийн намын тухай хуулиар зохицуулсан хууль ёсны хурал биш. Тиймээс нэгэнт хууль дүрмээр зохицуулагдаагүй учраас энэ бол хууль бус хурал. Сайн дурын үндсэн дээр хэсэг бүлэг сонирхсон этгээдүүд цуглаж АН-ын асуудлаар хоорондоо хэлэлцүүлэг зохион байгуулж зөвлөлдсөн зөвлөлдөх цугларалт гэж ойлгох хэрэгтэй.

-АН-ын тодорхой лидерүүд намынхаа эв нэгдлийг хангах үүднээс янз бүрийн ажил зохион байгуулж байх шиг байна. Та Эв нэгдлийн ажлын хэсэгт нэгдэж болдоггүй юм уу?

-АН-ын лидерүүд гэж яг хэнийг хэлээд байгаа юм бэ. АН-ын лидер гэж тусгай тодорхойлсон тодорхойлолт нэгдүгээрт байхгүй. Хүн бүр л өөрийгөө лидер гэж бодож байгаа шүү дээ. Аль нь лидер, аль нь лодер юм. Лидер, лодер хоёрыг юугаар ялгах юм бэ. Хэсэг бүлэг хүмүүс өөрсдийгөө лидер, лодер гэж нэрлээд тэр хүрээнд асуудлыг ярих ёстой гэж байгаа бол туйлын буруу. Ардчилсан нам өөрийн гэсэн үндсэн дүрэм, журамтай. Улс төрийн намын тухай хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн, Улс төрийн намын тухай хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг үндэсний хэмжээний хоёр гол намын нэг нь Ардчилсан нам. Энэ нам хүссэн ч, эс хүссэн ч Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Улсын бүртгэлд бүртгэлтэй өөрийн үндсэн дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Түүнээс хальсан үйл ажиллагаа явуулах боломжгүй. Сайн дурын зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулж болно. Гэхдээ тэр зөвлөгөөн хурлаас хууль бус ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй. Хуулиар хүлээн зөвшөөрөгдөөгүй ямар нэгэн эрхийг эдэлж, түүнээс АН-ын төлөөллийн төв байгууллагын хурлыг зарлах эрхийг тэдэнд хэн ч олгоогүй.

-ҮБХ-ны одоогийн болон үе үеийн гишүүд нэг шийдэлд хүрсэн бол үүнийг нь хүлээж авах зохицуулалт танай намын дүрэмд бий юү?

-Үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа гэж бий. Дөрвөн жилийн хугацаатай бүрэн эрх нь хэрэгждэг. Тухайн сонгуулийн цикль дуусахаар дараагийн Үндэсний бодлогын хороо сонгогдож гарч ирдэг. Дөрвөн жилийн хугацаанд ҮБХ-ны гишүүдийн дунд ратоцийн сонгууль гэж жил бүр явагддаг. Ингээд ҮБХ-ны гишүүдийн зохих хувь нь ратоцийн сонгуулиар шинэчлэгддэг. Ийм л журамтай. Жишээ нь бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон юм уу, эсвэл үндсэн дүрэмд заасан тодорхой дүрмийн шаардлагын дагуу ҮБХ-ноос чөлөөлөгдсөн, хасагдсан гишүүдийг ҮБХ-ны гишүүн мэтээр тооцож тэдгээр гишүүдийн оролцоотой хурал зохион байгуулж байгаа нь өөрөө дүрмийн бус бөгөөд хууль бус үйл ажиллагаа.

Жишээлж хэлбэл, 1992 онд анхны парламент үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тэгвэл 1992, 1996 юм уу, эсвэл 2008 онд УИХ-ын гишүүн байсан хүн 2020 онд сонгогдож бүрэн эрх нь хэрэгжиж байгаа одоогийн парламент руу гүйж ороод би 2000 онд УИХ-ын гишүүн байсан. Би санал өгнө. Би Ерөнхий сайдыг сонгох үүрэгтэй, эрхтэй гэвэл энэ хууль ёсных байж чадах уу. Үүнтэй яг адилхан шүү дээ. Тухайн үедээ бүрэн эрх нь дууссан хүн ҮБХ-ны гишүүний эрх эдэлнэ гээд өнөөдөр хүчин төгөлдөр эрхээ хэрэгжүүлж яваа ҮБХ-ны гишүүдтэй эн тэнцүү намын удирдлагыг сонгоно, намын дүрэмд өөрчлөлт оруулна гээд явах эрх байхгүй. Дараагийн Ерөнхийлөгч ч юмуу, дараагийн УИХ-ын гишүүн сонгогдсоноор өмнөх Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болдог зохицуулалттай. Үүнтэй адил Ардчилсан намын дараагийн ҮБХ-ны гишүүн сонгогдож үүрэгт ажилдаа орсноор өмнөх ҮБХ-ны гишүүний бүрэн эрх дуусгавар болдог зохицуулалттай. Ийм ойлгомжтой асуудлыг хаа байсан 2016 онд сонгогдоод 2020 онд бүрэн эрх нь дуусгавар болсон гишүүдийг 2022 онд үйл ажиллагаа явуулж байсан гишүүдтэй хамтруулаад нэг ҮБХ-ны бүтэц мэтээр тоог нь нэмээд тэр дундаас хувь гаргаад хүчин төгөлдөр хурал гэж хуралдаж байгаа нь хагарсан шаазанг хүчээр нааж байгаатай адил. Өөрөөр хэлбэл, нэг нь бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон, нөгөө нь бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа ийм тэс өөр эрх зүйн чадамжтай хүмүүсийг нийлүүлж хуралдуулна гэж болохгүй. Ийм зүйл байдаггүй юм. Ийм харанхуй бүдүүлэг, хууль дүрмийн бус үйл ажиллагааг хийх гэж С.Баярцогт тэргүүтэй нөхдүүд арга ядсан оролдлого хийж байна.

-“Эв нэгдэл” зөвлөгөөнд таны талд явж байсан ҮБХ-ны гишүүд их очсон байна лээ. Тэд бүгд эвлэж нэгдэхийг хүсээд энэ сарын 10-нд ҮБХ хуралдуулъя гэж 100 хувь санал нэгдсэн шүү дээ?

-Миний талд гэснийг юугаар нотолж байгаа юм бэ. Юмыг шууд нааж болохгүй. Миний талд ч байсан юм уу, нөгөө талд ч байсан юм уу яаж мэдэж байгаа юм бэ. Тэр зөвлөгөөнд бүртгэл хийгээгүй. Шаардлага гэдэг зүйл дээр гарын үсэг зуруулсан юм билээ. Түүн дээр нь нэг хэсэг нь зурсан, нэг хэсэг нь зураагүй. Ямар ч бүртгэл хийгдээгүй, ямар ч мандат тараагдаагүй. Мандатын тайлан илтгэл тавигдаагүй. Хууль ёсны зохион байгуулалттай хурал болоогүй. Сайн дурын үндсэн дээр хүмүүс цуглаж хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулсан юм билээ. Албан ёсны, хууль ёсны хурал биш учраас тэр зөвлөгөөн нь ямар нэгэн шийдвэр гаргах эрхгүй. Хуулийн хүрээнд зохион байгуулагдсан шийдвэр гаргах эрх бүхий хурал байсан бол болно.

Хурлын дараа над руу маш олон хүн холбогдсон. Утсаар ярьсан, ирж уулзсан, Толгой эргүүлсэн юм л болж өнгөрлөө. Юу болоод өнгөрснийг нь ч сайн ойлгосонгүй гэж ихэнх нь ярьж байна лээ. Ийм хурал зөвлөгөөнийг хууль ёсных гэж үзэх үү. Үгүй ш дээ. Гудамжинд таван хүн цуглаад аль нэг байгууллагын өмнөөс шийдвэр гаргаж болох уу. Жишээ нь, Сүхбаатарын талбай дээр 100 хүн цуглаад УИХ-ын гишүүдийн өмнөөс хууль баталж болох уу. “Эв нэгдэл” зөвлөгөөнд АН-ыг төлөөлөх эрх зүйн чадамжтай хэн оролцсон юм бэ.

-Таныг ингээд гөжөөд байхаар Ардчилсан нам хэзээ нэгдэх юм бэ?

-Ардчилсан нам хуваагдаагүй. АН-ыг хуваагдалтай мэт харуулах оролдлого явж байгаа. АН-ын үйл ажиллагаа өнөөдөр хэвийн явж байгаа. Жишээ нь, АН намын даргын сунгаагаа явуулаад Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр гурван удаа өгсөн. Гэтэл Улсын дээд шүүх танай нам дотооддоо маргаантай байгаа учраас уг асуудлыг хүлээж авах боломжгүй гэдэг хууль бус үндэслэлээр гурван удаа буцаасан. Маргаантай гэж юуг хэлээд байгаа юм бэ. Улс төрийн намын тухай хуулиар тухайн намын дээд дүрмээр зохицуулагддаг үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулахтай холбоотой аливаа маргааныг шүүх хянан хэлэлцэхгүй гэж байгаа шүү дээ. Уг маргааныг тухайн улс төрийн намын эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ гэж заасан. Тухайн намын эрх бүхий байгууллага гэдгийг хуулиар тогтоож өгсөн. Тэр нь манай намын Үндэсний бодлогын хороо, манай намын эрх бүхий байгууллага. Үндэсний бодлогын хороо удаа дараа тогтоол шийдвэрээ гаргаж Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Урдаас маргаантай байгаа учраас гэдэг хариу өгдөг. Яг ямар маргаантай байгаа юм бэ, тэр маргааныг Дээд шүүх яагаад хянаж хэлэлцээд байгаа юм бэ. Хянан хэлэлцэхгүй гээд хуульчилчихсан байгаа ш дээ. Улсын дээд шүүх Улс төрийн намын тухай хуулиар зөвхөн бүртгэлийн чиг үүрэг хэрэгжүүлдэг. Тухайн намын үндсэн дүрэм, холбогдох журам нь нэгдүгээрт, хуульд нийцэж байгаа эсэх, хоёрдугаарт, тухайн улс төрийн намын бүрдүүлбэрээ бүрэн бүрдүүлж өгсэн эсэхийг үзээд бүрдүүлбэр хангалттай гэж үзвэл ямар нэгэн тайлбаргүйгээр шууд бүртгэх ёстой. Бүрдүүлбэр дутуу байна гэвэл буцаах ёстой. Түүнээс танай нам дотооддоо маргаантай байна. Танай нам ингэж болно тэгж болно гэсэн хяналт зохицуулалтыг хийх эрх Улсын дээд шүүхэд байхгүй.

-АН-ыг хуваагдсан мэт харагдуулах оролдлого явж байгаа гэлээ. Ингэж харагдуулах хэнд, ямар ашигтай юм бэ?

-Өнөөдөр Монголын улс төрд, тэр дундаа ардчилал, шударга ёсны туг болсон Ардчилсан намыг тараачихъя, байхгүй болгочихъё гэсэн гадна дотны сонирхолтой байгууллагууд байна. Шулуухан хэлэхэд, манай хойд хөрш Монголын ардчилал, шударга ёсыг устгая гэж бодож байгаа. Тэр дундаа ардчилал, шударга ёсны дуу хоолой болсон Ардчилсан намыг усгтгах оролдлого хийсэн ш дээ. Төлөөнийхөө хүнээр дамжуулж Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрд хор хохиролтой маш олон үйл ажиллагааг явуулсан. Энэ бүгдийн эсрэг бид зогссон. Түүнээс сандал суудлаа хадгалсандаа энд суугаад байгаа юм биш. Би ардчиллын төлөө ухамсарт амьдралынхаа 33 жилийг зориулсан. Өнөөдөр харсаар байж энэ намыг устгуулах юм уу. Харсаар байтал ардчиллыг үгүйсгэдэг, ардчиллыг нугачин дарах гэж оролддог фашист, нацист этгээдүүдэд энэ намыг өгөх юм уу. Тэдэнд өгөх байсан юм бол яах гэж өөрийнхөө амьдралын 33 жилийг үүнд зориулах юм бэ. Монгол Улс тусгаар тогтносон улс байя гэвэл ардчиллыг хөнөөлгөх ёстой. Ардчилал байгаа цагт л Монгол тусгаар тогтносон улс байна. Ардчилал хэзээ устана тэр цагт Монголын тусгаар тогтнол устана. Би Монголын ирээдүй болсон үр хүүхдээ тусгаар Монгол Улсын иргэн байгаасай гэж хүсч байна. Шар шүдтэй хятад юмуу, бүдүүн оросын боол болчихоосой гэж би хүсэхгүй байна. Би ядаж үхэхдээ тайван үхмээр байна. Монголын ирээдүй гишгэх газартай, амьсгалах агаартай, өөрийн гэсэн нутаг дэвсгэртэй, ийм л нутагт туурга тусгаар Монгол Улсын бүрэн эрхт иргэн болж, миний үр хүүхдүүд минь үлдээсэй гэж хүсч байна. Энэ л миний мөрөөдөл.

-АН-ын удирдлагын түвшин дэх маргаан намын гишүүд рүүгээ ч халдах эрсдэл бий болчихлоо. Саяхан намын асуудлаас болоод Бүлгийн дарга Д.Ганбат, О.Цогтгэрэл нар барьцалдаж авлаа шүү дээ?

-Ний нуугүй хэлэхэд, Д.Ганбат гишүүн бол АН-ын нэрээр УИХ-д сууж байгаа 11 гишүүний дотор огт худалдагдаагүй өөрийнхөө байр суурь, ардчилсан үзэл санаан дээр зогсож байгаа цорын ганц гишүүн. Ямар нэгэн хуйвалдаанд ороогүй, нүүрсний наймаанд оролцоогүй, янз бүрийн төсөв, тендерт орооцолдоогүй нэр цэвэр яваа цорын ганц улстөрч бол Д.Ганбат. Өнөөдөр Д.Ганбатын нэр холбогдсон ямар луйвар байгаа юм бэ. Байхгүй ш дээ. Бусад нь бүгд холбогдсон. Б.Пүрэвдорж гэж нөхрийг Гадаадын харьяатад байхдаа баахан мөнгө төгрөг идсэн гэдэг. О.Цогтгэрэлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг. Прокурор байсан Увсын Д.Дорлигжав Чоно группийн захирал Т.Энхболдыг шоронд хийж байгаад Sky garden-ний газрыг О.Цогтгэрэлийн ах О.Сайнбуянд өгсөн. Тэр газар дээр нь Sky garden гэж хотхон барьчихсан зараад сууж байна ш дээ. Содон хорооллыг ямар мөнгөөр авсан юм бэ. Монголд аарц, мөхөөлдөс хийгээд тэрбум болдог юм уу. Үгүй л байхгүй юу. Тэр битгий хэл ах нь Н.Алтанхуягийн эдийн засгийн зөвлөх байсан. Эрдэнэс Таван толгой компанийн захирал байсан. Увсын гэдэг нэрийн доор асар том луйвар булхай явдаг ш дээ. Үүнийг хэн ч хаана ч хэлнэ. Тиймээс шулуухан хэлэхэд, өнөөдөр ийм нөхцөл байдал дунд ямар нэгэн асуудалд нэр холбогдоогүй, өөрийнхөө байр суурь дээр 100 хувь зогсож чадаж байгаа хүн бол Д.Ганбат гишүүн.

-Гэхдээ л бүлгийн гишүүдээ нэгтгэж, даргалж чадахгүй байна шүү дээ. Гишүүнгүй бүлэг, бүлгийн дарга гэж байдаг юм уу?

-Тэгвэл харьяалалгүй гишүүн гэж байдаг юм уу. Намынхаа бодлого шийдвэрээс гадуур явдаг УИХ-ын гишүүн гэж байдаг юм уу. Үгүй л байхгүй юу. Өнөөдөр АН-ын хууль ёсны бүлгийн дарга Д.Ганбат ш дээ. Луйвраар гарч ирээд өөрийгөө бүлгийн дарга мэтээр өргөмжлөөд явж байгаа хүн бол О.Цогтгэрэл. Өнөөдөр О.Цогтгэрэлийн толгойлж байгаа бүлгийг Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүсчихсэн хянагдаж байгаа. Үндсэн хуулийн Цэц хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гарвал О.Цогтгэрэл гэж хүн болон түүнийг дэмжсэн олонх өнөөдөр бүгд буруутан болно. Үндэслэлгүй байсан бол Цэц маргаан үүсгэх үү. Үгүй биз дээ. УИХ-ын гишүүн өөрийнхөө ашиг сонирхлыг хангаж өөртөө давуу байдал бий болгохын тулд хууль санаачлах, боловсруулах, батлахыг хориглодог. Өөртөө зориулсан хууль батлаад байж болохгүй биз дээ. Тэгвэл УИХ-ын тухай хуулийн 31.12 дугаар зүйлийг О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд санаачлаад түүнийг нь олонх дэмжээд, дэмжсэнийх нь хариуд Үндсэн хуулийн хамгийн сүүлийн өөрчлөлтөд АН-ын нэр бүхий гишүүд гарын үсэг зурж кноп дарсан. Үүнийг юу гэж ойлгох уу. Энэ улс төрийн наймаа биш юм уу. Энэ шударга ёс уу. Энэ бүгдэд Д.Ганбат оролцоогүй. Нүүрс, ЖДҮ, Хөгжлийн банкны гээд хэдэн их наядаар яригдаж байгаа энэ олон луйварт Д.Ганбат огт оролцоогүй. Огт нэр нь холбогдоогүй. Миний ч нэр холбогдоогүй. Би УИХ-д гурван удаа сонгогдсон. Гэхдээ надад тийм луйвар булхайтай холбогдсон түүх байхгүй. Шударга явсан нь хохирдог, шударга бус явсан нь хождог нийгэм байж болохгүй ш дээ. Шударга ёсны төлөө явж байгаа нь хохироод шударга бус зүйлийн төлөө явж байгаа нь хожоод байж болохгүй. Яахав нэг хэмжээлшгүй баян, тансаг явж болно. Тэр үйлийн лайг хэн үүрэх вэ. Өөрөө биш юм аа гэхэд үр хүүхэд нь үүрнэ. Цаашилбал Монголын ард түмэн үүрнэ ш дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Уранцэцэг: Ходоодоо олон дурандуулах нь эрүүл мэндэд муу байдаг гэсэн дам ярианд итгэх хэрэггүй 3 цаг 31 мин БНСУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайдыг томиллоо 3 цаг 53 мин "Либертари нам" бүртгүүлэх хүсэлтээ дөрөв дэх удаа УДШ-д хүргүүллээ 4 цаг 15 мин Ууланд алхах, хээрийн бүсэд аялал зугаалгаар явахдаа татсан тамхи, асаасан чүдэнзээ унтрааж байхыг зөвлөж байна 4 цаг 41 мин Дөрөвдүгээр сард цахилгаан тоноглолд засвар хийх ХУВААРЬ 5 цаг 11 мин Малын хорогдол 5.9 саяд хүрлээ 5 цаг 31 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг доктор Хью Парсонс-ыг хүлээн авч уулзав 6 цаг 6 мин Ирэх өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 6 цаг 32 мин Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 11 цаг 37 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 13 цаг 11 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 13 цаг 36 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 13 цаг 54 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 14 цаг 11 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 14 цаг 30 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Өчигдөр 19 цаг 54 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ Өчигдөр 19 цаг 44 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна Өчигдөр 18 цаг 41 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ Өчигдөр 18 цаг 24 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ Өчигдөр 18 цаг 24 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг Өчигдөр 18 цаг 16 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пут...
Top