x

Уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Улаанбаатар хотод үүлэрхэг, цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуурын хотгороор 20-25 хэм, Байдраг, Завхан, Тэс, Туул голын хөндийгөөр 12-17 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр -1 хэмээс 4 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө -5-10 хэм хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эх дагина Дондовдуламын хосгүй үнэт эд зүйлсийг Богд хааны ордон музей дэлгэлээ 11 мин Нарны идэвхжилээс үүдэн дэлхийд хүчтэй соронзон шуурга эхэллээ 33 мин Израилийн багийг эсэргүүцсэн жагсагчид дугуйн уралдааныг саатуулжээ 35 мин Бусдын нүдэн дээр гарсан хэрцгийлэл ба “bystander effect” 36 мин "Чөтгөрийн ангууч" цуврал анимейшн кино Box Office-ыг тэргүүллээ 39 мин Төв аймгаас төрсөн алдартнуудыг хүндэтгэж байраар шагналаа 39 мин Х.Нямбаатар: ‘Хермес’ төвийн нүхэн гарцын газрыг чөлөөлөх ажлыг компаниудтай зөвшилцөнө 41 мин Үндэсний номын сан өвлийн цагийн хуваарьт шилжиж байна 44 мин Германы Хамбургийн боомтод хар тамхи тээвэрлэж байсныг илрүүлэв 3 цаг 4 мин Өмнөд Солонгос, АНУ, Японы гурван талын цэргийн сургуулилалт эхэллээ 3 цаг 6 мин “Эмми” наадмын 77 дахь удаагийн шилдгүүд тодорлоо 3 цаг 10 мин Израилын арми ХАМАС-ын эсрэг дайралтаа үргэлжлүүлж байна 3 цаг 11 мин ЭЗЭН төслийн хүрээнд Баруун бүсэд гурил, тэжээлийн үйлдвэр байгуулах талаар санал солилцов 3 цаг 35 мин БНСУ-ын Засгийн газар, KBS телевиз хамтран хиймэл оюун ухааны архив байгуулна 3 цаг 38 мин Монгол, Герман хамтран “Хүнсний хувьсгал”-ын хэрэгжилтийг үнэлэв 3 цаг 42 мин Ханын материалд цэцэрлэг, спортын төв, ногоон байгууламж бүхий орон сууцны цогцолбор сүндэрлэнэ 3 цаг 47 мин Монголын шатрын шинэ аваргаар С.Билгүүн, Б.Мөнгөнзул нар тодорлоо 3 цаг 58 мин ГССҮТ-д эрчимт эмчилгээний сувилахуйн ур чадварын сургалт боллоо 6 цаг 53 мин Дүүжин замын тулгуур багануудыг Яармаг-Арцат чиглэлд суурилуулж байна 6 цаг 55 мин Б.Сэр-Од 44 насандаа ДАШТ-д 12 дахь удаагаа марафон гүйв 7 цаг 16 мин
iИх уншсан
2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... Соломон хааны бөгж Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдла... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад ... Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй
Top