x

С.Баярцогт: УДШ-д намын даргаа бүртгүүлэх, зохин байгуулалтад орох боломж нээгдэж байна

"Их эвлэрэл, их өөрчлөлт, их амжилт" уриан дор болсон уг уулзалтад АН-ын Үндэсний бодлогын хороо(ҮБХ)-ны 215 гишүүн оролцлоо. Тухайлбал, АН-аас УИХ-д сонгогдсон гишүүд, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Д.Ганхуяг, С.Баярцогт, Д.Батцогт, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нараас гадна ахмад, залуу үеийн төлөөллүүд ирсэн байв. Энэ үеэр АН-ын ҮБХ-ын гишүүн С.Баярцогттой ярилцлаа.

-АН-ын "Эв нэгдэл" ажлын хэсэг байгуулагдлаа. Эндээс ямар үр дүн хүлээж болох вэ?

-Манай намд тулгарсан хоёр гол асуудал бий. Нэгдүгээрт, АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу намын дарга гэж хүн одоогоор байхгүй. Намын даргаа гаргаж ирдэг журам нь Улс төрийн намын тухай хууль болон намын дүрмээр зохицуулагдана.

Гэтэл манай нам өнгөрсөн хугацаанд хоёр талд гарчхаад, хоёр ҮБХ-той нөхцөл байдал үүсчихсэн. Тиймээс аль, аль талаас нь УДШ-д бүртгүүлэх хүсэлтээ өгсөн боловч долоон удаа энэ асуудлыг буцаасан шүү дээ. Бид асуудлын гарцыг эрэлхийлэхийн тулд эхлээд хуульчдын баг гаргасан. Ер нь бидний алдаа дутагдал хаана байв, яагаад хууль дүрэмд нийцүүлэхгүйгээр асуудлууд тавиад байсан юм бэ гэдэг асуултын зангилаа бол АН-ын тодорхой лидерүүдтэй холбоотой.

Үндсэндээ тэднээс шалтгаалж нам хоёр хуваагдсан нөхцөл байдал үүссэн байв. Иймд УДШ рүү явж байгаа бичиг болгон хоёр талаасаа очоод маргаан дагуулаад байсан хэрэг.

УДШ-ээс "Өмнө тавьсан асуудлууд чинь шийдэгдээгүй байна. Хоёрдугаарт. та нарыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд чинь байхгүй байна. Эдгээр асуудлуудаа шийдээч" гэсэн шийдвэр гаргасан. АН бол олон фракц, бүлэг, клубүүдтэй гэдгийг бүгд мэднэ. Энэ хүмүүсийн хооронд урт хугацааны яриа хэлэлцээрүүд өрнөсний үр дүнд өнөөдрийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байна.

Ялангуяа ард түмнээсээ итгэл авч сонгогдсон УИХ-ын 11 гишүүн "Эв нэгдэл" ажлын хэсэг байгуулах санал, санаачилга гаргасан нь ийнхүү үр дүнгээ өгч, хоёр талд байсан ҮБХ-ны гишүүд нүүр, нүүрээ харалцан асуудлаа мухарлахаар гарц шийдлүүдээ ярилцаж байгаа юм.

Ажлын хэсэг гурван удаа хуралдуулаад ерөнхий зорилго чиглэл, үүсээд байгаа нөхцөл байдлуудаа дүгнэсэн. Юуны өмнө яаралтай ҮБХ-ны хурлаа хуралдуулж намын даргаа сонгох ёстой юм байна.

Улмаар УДШ-д намын даргаа бүртгүүлэх ёстой юм байна. Үүссэн нөхцөл байдлаа УИХ-ынхаа болон ҮБХ-ныхоо нийт гишүүдтэйгээ намын Их хурлын өмнө ярилцаж зөвлөлдөх ёстой юм байна гээд энэхүү зөвлөгөөнийг АН-ын бүлэг болон "Эв нэгдэл" ажлын хэсгээс санаачлан зохион байгуулж байгаа юм.

-Х.Баттулга болон С.Эрдэнэ нарын талд ҮБХ-ны нийт хэдэн гишүүн байгаа юм бэ. Тэд өнгөрсөн хугацаанд хоёр талд нэг нэгийгээ үгүйсгээд намын их, онц их хурал зарлаж байсан. С.Эрдэнийн хувьд "Эв нэгдэл" ажлын хэсгийг эсэргүүцээд байгаа харагдсан...

-АН-ын ҮБХ-ны гишүүд бол 2020 оны тавдугаар сард байсан үндсэн ҮБХ-ны 389 гишүүн, 2022 онд дүрмийн өөрчлөлтийн дараа хийгдсэн 252 ҮБХ-ны гишүүд бий. Тэдэн дунд давхардсан тоогоор 95 ҮБХ-ны гишүүн байгаа.

Нийт хоёр талын ҮБХ-ны төлөөллүүд оролцсон энэ зөвлөгөөн анх удаа хийгдэж байна. Өмнө дандаа хоёр талдаа хуралдаад байсан. Бид бодитоор бие биеэ хүлээн зөвшөөрөөд буулт хийж, харилцан ойлголцоод асуудлыг шийдвэрлэе гэсэн үүднээс зөвлөгөөний ач холбогдол оршиж байгаа. Эндээс дараа дараагийн зөв зүйтэй шийдвэрүүд гарна гэдэгт итгэлтэй байна.

-Өмнө хоёр талаас УДШ-д хүргүүлсэн хүсэлт долоон удаа буцаагдсан гэж байна. Та бүхний хуралдаж, гаргасан шийдвэрийг УДШ хүлээж авах уу. Одоо гарах шийдвэр өмнөхүүдээсээ ямар ялгаатай юм бэ. Эрх зүйн боломж нь яаж бүрдэх вэ?

-Улс төрийн намын тухай хууль бол бидний баримтлах хамгийн гол хууль. Дээрээс нь манай намын дүрэм Улс төрийн намын тухай хуульд нийцсэн байх ёстой.

Саяхан УДШ-ээс улс төрийн намыг бүртгэх журмаа шинэчилсэн байна. Энэ шинэчилсэн зүйлийн дагуу УДШ найман асуудлыг авч хэлэлцээд 5-6 зүйлийг бүртгэдэг болж байгаа юм билээ. Энэ зүйлүүд нь тодорхой болсон.

Урьд нь УДШ иргэний танхим, нийт гишүүдээрээ хэлэлцдэг зэрэг өөрчлөлтүүд ороод байсан. Одоо хууль зүйн хувьд маш ойлгомжтой болсон. Дээрээс нь манайд хоёр талаасаа бичиг явуулаад хоёр талдаа хуралдаад байдаг зүйл маань үндсэндээ арилж байгаа. Тийм учраас хуулийн болон бодит бусад шалтгаанууд нь байхгүй болж байгаа гэсэн үг. УДШ-д намын даргаа бүртгүүлэх, зохион байгуулалтад орох боломжууд нь нээгдэж байгаа гэж харж болно.

-Таны тухайд АН-ыг эв цаванд нь оруулах тал дээр нэлээд хичээл зүтгэл гаргаж, санаа тавьж ажил болгож байгаа хүний нэг гэж хардаг. Таныг намын даргад байх ёстой хүний нэг гэсэн байр суурьтай хүмүүс ч бий. Харин таны хувьд намын дарга ямар хүн байх ёстой гэж үздэг вэ?

-Энэ бол нээлттэй асуудал. Эхлээд намын нэгдлийг эхлүүлэх нь хамгийн чухал.

-Эрх баригчид тогтолцооны шинэчлэл хийх ёстой гэж ярьдаг. 2023 онд ээлжит бус сонгууль явуулах суурь нохцолүүдээ нүүрсний хулгай, Хогжлийн банкны хэрэг зэргээр бэлдчихлээ. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Ирэх долоо хоногт манай намын асуудал тодорхой болно. Эхлээд намынхаа асуудлыг шийдчихээд улс орны эдийн засаг, бодлого ярих нь зөв байх.

АН-ЫН ҮБХ ЭНЭ САРЫН 10-НД ХУРАЛДАХААР БОЛОВ

АН-ын оюун санаа болсон улс төрийн төлөөлөх эрх бүхий дээд байгууллага бол ҮБХ. Энэхүү зөвлөгөөнд оролцсон ҮБХ-ны гишүүд яаралтай нэгдэж, нийлэхийн төлөө бүгд санал нэгтэй дуугарч байлаа.

Иймд энэ сарын 10-ны ҮБХ-ны хурлаа зарлан хуралдуулах шийдвэр гаргасан юм. Энэ ҮБХ-ны хурлаараа намын дотоод асуудлаа нухацтай ярилцаад шаардлагатай бол намын дүрэм, журамдаа дахин шинэчлэл хийх аж.

Ингэхдээ илүү олон боломжийг суулгаад намын их хурлаа цааш нь үргэлжлүүлэн зарлах, ҮБХ-ны хурал, намын их хурлаасаа олонхынхоо саналаар дэмжлэг авсан хүмүүсээ намын гүйцэтгэх удирдлагад дэвшүүлж УДШ-д бүртгүүлнэ гэв. Ингэснээр АН хүчинтэй, хүчингүй тамга гэсэн янз бүрийн ярианаас гарч, нэг тугийн дор, нэг үзэл санаан дээрээ нэг АН болоод зогсохгүй үйл ажиллагаа нь сэргэх боломж бүрдсэн гэж гишүүд онцолж байлаа.

"Эв нэгдэл" зөвлөгөөнд ирсэн гишүүдийн сэтгэгдлээс хүргэе.

УИX-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-АН-ын ҮБХ-ны гишүүдийн "Эв нэгдэл" зөвлөгөөнөөс амжилт гарна гэж найдаж байгаа. Энэ намын тодорхой өндөр албан тушаалд хүрсэн хүмүүс намыг хагалан бутаргах, МАН-д энэ намыг тодорхой зүйлээр худалдах хандлага гаргаад байна. Ялангуяа экс намын дарга, Ерөнхийлөгч нар.

С.Эрдэнэ гэдэг хүнтэй АН сонгуульд оролцвол ялагдах нь тодорхой. Үүнийг МАН хүсэж байгаа. Миний амьдралдаа rap барьж үзээгүй Мөнхбаяр гэдэг хүнийг УДШ-д АН-ын даргаар бүртгүүлэх тухай асуудал яриад явж байна гэдэг бол арай дэндэнэ биз дээ.

АН-ын талаар үг хэлж мэдэхгүй хүнийг АН-ын даргаар тавина гэдэг бол дахиад л ялагдалд хүргэнэ гэсэн үг. Тиймээс экс дарга, ерөнхийлөгч нарыг бид таягдан хаях хэрэгтэй. Тэдэнтэй тэдэнгүй бид энэ зохих дүрмийн өөрчлөлтийн дагуу намынхаа дүрмийн өөрчлөлт болон даргаа УДШ-д бүртгүүлэх ёстой.

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

-Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтыг АН-ын 11 гишүүн санаачилсан. Гол нь АН-ын хуваагдлын асуудлыг эцэслэх зорилготой. Би хөдөөнөөс сонгогдсон гишүүн. Орон нутагтаа очиход надаас нам нэгдэх үү гэж иргэд байнга асуудаг. Тиймээс бид өнөөдөр дараагийн ҮБХ хуралдуулах, намын асуудлыг эцэслэн мухарлах асуудалд гишүүд үг хэлж байна.

Энэ нь улс орны хувь заяа эрх ашигт хэрэгтэй. Сөрөг хүчин хүчтэй байхгүй бол эрх баригчдын завхралын асуудал дэндэж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

-Ер нь ҮБХ-ны гишүүд нүүр тулан уулзаж асуудлаа шийдээгүй 2.5 жил болсон байна. Энэ уулзалтад тэд маш идэвхтэй зорин ирсэн байна. Цаашид бүгдээрээ сууж ярилцаж асуудлаа шийдэх зайлшгүй шаардлага бий.

Хууль эрх зүйн хувьд гаргах хамгийн сүүлчийн гарц нь бол АН-ын бүлгээс санаачлан зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнүүд юм. Ер нь АН-ын сүүлийн жилүүдэд гарсан алдаа бол намын лидер гэсэн хүмүүсийг дагаж яваад өнөөдрийн мухардалд хүрсэн. Намын үндсэн дүрэм, үзэл баримтлал дотор олонхоороо асуудлыг шийдэж, дүрмийн дагуу улс төрийн тоглолтуудыг хийж явах ёстой. Энэ арга замууд цаашид ардчиллын мөн чанараараа явна.

АН-ын ҮБХ-ны гишүүн, "OD" клубийн үүсгэн байгуулагч Ж.Баярмаа: 

-Улс төрийн намын үндсэн хийх ёстой ажил бол үзэл баримтлалтай байх. Нам бол үзэл санаан дээр суурилсан нэгдэл гэж үздэг. Иймд манай гишүүд нэгдэх нь чухал.

АН өнөөдөр хуваагдсан нь үнэн. Хий хоосон эв нэгдэл эвлэрэл гэж уриалахаас эхлээд эвдрэл юунаас эхтэйг ойлгох хэрэгтэй. Эвдрэл зөрчлөөс болдог. Иймд юунаас, хаанаас зөрчил үүссэн гэдгийг сайн ярьж, нэгдсэн ойлголттой болсноор дахин давтагдуулахгүй байвал эв нэгдэл жинхэнэ утгаараа биелнэ. Түүнээс мянга хоосон орилоод үндсэн суурь шалтгаан нь засрахгүй, ойлгохгүй бол эвдрэл дахиад гарна. Шударга бусаас эвдрэлцэл үүсдэг шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх вэ? 38 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 1 цаг 41 мин Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатууллаа 1 цаг 43 мин Боловсролын салбарын ажилтнуудын нэмэгдлийг шинэчилсэн цалингаас тооцно 1 цаг 43 мин Энэ жил төв болон баруун бүсэд хур тунадас элбэг, зүүн бүсэд хэт халж, гандуу зун болох төлөв гарчээ 1 цаг 45 мин Хятад улс бензин, дизель түлшний үнээ бууруулна 1 цаг 46 мин Боловсролын сайд АХБ-ны төлөөлөлтэй уулзаж, төслүүдийн явцыг хэлэлцлээ 1 цаг 47 мин Боловсролын сайд хувийн цэцэрлэгүүдийн төлөөлөлтэй уулзлаа 3 цаг 50 мин Байгалийн цогцолборт газарт мөнгөн ус ашиглан алт олборлосон этгээдүүдийг шалгаж байна 3 цаг 50 мин Нийгмийн даатгалын сангийн 70 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 3 цаг 51 мин Нийслэлийн МАН-ын хорооны ойд зориулсан бөхийн барилдаан болно 3 цаг 51 мин Монголын гандболын баг Азийн элсний наадамд эхний тоглолтоо хийлээ 3 цаг 52 мин Азийн элсний наадамд Монгол Улсаас 50 тамирчин, төлөөлөгч оролцоно 3 цаг 52 мин Прокурорын байгууллага 157 мянга гаруй зөрчлийн хэрэгт хяналт тавьжээ 3 цаг 53 мин Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс сэрэмжлүүлж байна 3 цаг 53 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 6 цаг 0 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 цаг 1 мин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ 6 цаг 2 мин Эмээлтийн товчоогоор их хэмжээний халиун бугын эвэр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ 6 цаг 3 мин Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа 6 цаг 3 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха...
Top