x

АНУ болон Европын орнууд ОХУ-ын дипломатчдыг хөөлөө

Их Британий нутаг дэвсгэрт Оросын тагнуулын ажилтан асны амийг хорлох ажиллагаа явуулсных нь төлөө АНУ, Европын орнууд ОХУ-ын дипломатчдыг хөөх шийдвэр гаргалаа.

Энэ бол Британий засгийн газартай нэгдмэл байр суурьтай байгаагаа илэрхийлсэн холбоотнуудын хамтарсан арга хэмжээ байв. 20 гаруй улс орон Британитай нэгдэж, нийтдээ 100 гаруй дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөн гаргахаар болжээ.

Оросын тал тагнуул асан Сергей Скрипаль, түүний охин Юлия нарыг хордуулаагүй гэдгээ мэдэгдэж, холбоотнуудын эсрэг хариу арга хэмжээ авна гэж амласан байна. Скрипаль болон түүний охины биеийн байдал хүнд байгаа юм.

Их Британи өмнө нь Оросын элчингийн 23 ажилтныг хөөх шийдвэр гаргаад байсан.

Мөн АНУ 60 дипломатч, Европын Холбооноос Франц 4, Герман 4, Польш 4, Чех 3, Литва 3, Дани 2, Нидерланд 2, Итали 2, Испани 2, Эстони 1, Хорват 1, Финланд 1, Унгар 1, Латви 1, Румынь 1, Швед 1, Украин 13, Канад 4, Албани 2, Австрали 2, Норвеги 1, Македон 1 

Эдгээрээс гадна Исланд улс ОХУ-тай дээд түвшний яриа хэлэлцээрээ зогсоож, энэ онд болох хөлбөмбөгийн ДАШТ-д удирдагчид нь оролцохгүй болжээ.

Их Британи улсын засгийн газрын сайд, парламентын гишүүд, Хатан хааны гэр бүлийнхэн мөн ОХУ-д энэ зун болох ДАШТ-д оролцохгүй гэдгээ энэ сарын эхээр мэдэгдсэн юм.

Австри, Грек, Португал улсууд Британий шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч Оросын дипломатчдыг нутгаасаа хөөхгүй байхаар болжээ.

АНУ-ын засаг захиргаа Вашингтон дахь ОХУ-ын элчин сайдын яамны 48 ажилтныг, Нью Йорк дахь НҮБ-ын төлөөлөгчийн газраас 12 ажилтныг тус тус хөөхөөр болж, Сиэтл дэх Оросын консулын газрыг хаахаар болсон байна.

Өнгөрсөн түүхээс харвал 1986 онд АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган ЗХУ-ын 80 дипломатчийг нутгаасаа албадан гаргаж байв. Мөн 2016 онд Барак Обама сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлсөн шалтгаанаар ОХУ-ын 35 дипломат ажилтныг хөөж байжээ.

Харин энэ удаагийн арга хэмжээ нь Оросын түүхэнд тохиосон хамгийн олноор албадан гаргасан хэрэг болж байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 19 цаг 42 мин Монтенегро улсын түүхийн товч 19 цаг 51 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 19 цаг 58 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 20 цаг 2 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 20 цаг 7 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 20 цаг 10 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 21 цаг 5 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top