x

"Монголын дарга нар улсдаа ёндоо гэж жил бүр 60-100 сая долларын хохирол учруулсан"

Нүүрсний хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын талаас нэр бүхий хүмүүсийн нэрс ирсэн, нүүрсний хэрэгт холбогдсон таван хүнд цаазын ял оноосон, тэдгээр хүмүүсийн дунд Монголын улстөрчидтэй олон жилийн түнш Гуо ган гэгч зэрэг байсан гэх мэдээллүүд дэгдээд байгаа билээ. Бид энэ талаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нүүрс тээврийн компанийн менежер Өмнөд Монгол иргэнтэй ярилцлаа. Тэрээр нэрээ чандлан нууцлахыг хүссэн юм.

-Монгол Улсад нүүрсний хэрэгтэй холбоотой томоохон дуулиан дэгдэж байгаа. Гол үндэслэл нь Монгол Улсаас БНХАУ руу нүүрс экспортлохтой холбоотой асуудлууд гарч ирсэн. Үргэлжлүүлэн БНХАУ-д томоохон баривчилгаа болсон, цаазын ял оноосон гээд дуулиан дэгдээд байна. Танд энэ талаар ямар мэдээлэл байна вэ?

-Хятадад баривчилгаа болсон нь үнэн. Гэхдээ энэ нь Монголын нүүрсний хэрэгтэй ямар ч холбоогүй. Өмнөд Монгол өөрөө маш олон нүүрсний уурхайтай. Тэнд болсон асуудал. Танай нүүрсний хэрэг бол Монголын үе үеийн засаг төрийн дарга нар өөрөө идэж уугаад улсдаа том хэмжээний хохирол авч ирсэн. Засгийн газар нь, УИХ-ын гишүүд нь их мөнгө идэж уусан нь хамгийн том хулгай. Нүүрсний хулгайчид гэвэл тээврийн компаниуд биш, жолооч нар бүр ч биш.

-Тэгвэл цаазын ял сонссон хүмүүсийн дунд Баяннуур аймгийн Гуо ган гэх хүн багтсан. Гуо ган нь Монголын улстөрчидтэй түнш гэгддэг. Үүнийг батлах зураг дүрс ч олон нийтийн сүлжээгээр түгээд байгаа. Гуо ган гэж хэн юм бэ, магадгүй манай нүүрсний хэрэгтэй холбоотой байх магадлалтай гэж хардаж байгаа?

-Гуо ган Монголд олон жил байсан хүн. МУИС-д сурч байсан нь ч үнэн.Монголын томоохон албан тушаалтныг таних нь лавтай. Холбоо сүлжээ байгаа гэдгийг хууль хяналтын байгууллага шалгасан байлгүй. Гэхдээ Гуо ган цаазын ял аваагүй. Авлигын хэргээр 16 жилийн хорих ял авсан. Харин танай нүүрсний хэрэгтэй холбоогүй. Эндэх авлигын учиртай болоод 2020 оны гуравдугаар сард ял авсан.

-Нүүрсний хулгай тээврийн компаниудтай холбоогүй гэлээ. Таныхаар хулгай яаж болсон байх вэ?

-Гол үндэслэл нь нүүрс худалдан авах гэрээ хийхэд ёндоо авдагтай холбоотой шүү дээ.

-Нэг ёсондоо авлига авдгийг та хэлээд байна уу. Хэр их ёндоо авах вэ?

-Тонн тутамд 3-5 ам.доллар авна. Энэ бол маш том сэдэв. Болгоомжтой хөндөх хэрэгтэй.

-Яагаад?

-Тонн тутамд 3-5 ам.доллар гээд бодоод үз л дээ. Хэр их мөнгө болох вэ. Гэтэл өнөөдөр хүртэл үүнийг хэн ч хөндөхгүй байна шүү дээ. Энэ бол жинхэнэ хулгай. Нэг жилд 20 сая тонн нүүрс гаргасан гэхээр ёндоо нь гурван доллараар бодоход 60 сая ам.доллар, таван доллараар бодвол 100 сая ам.доллар болно.

-Ёндоог хэн авах вэ?

-Ойлгомжтой шүү дээ. Тээврийн компани, жолооч авахгүй. Монгол дарга нар авна. Ноцтой нэг зүйл хэлэхэд, 2008 оноос хойш гарсан бүх УИХ-ын гишүүд ёндоотой холбоотой.

-Батлахад хэцүү л юм. Монгол Улсын өнцөг булан бүрээс сонгогдсон гишүүд бүгд нүүрсний хулгайд холбоотой болж таарах нь байна шүү дээ?

-Танай Сангийн сайд Өмнөговиос гараагүй биз дээ. ЗГХЭГ-ын дарга, ЭТТ-н захирал Өмнөговийнх уу.

-Үгүй л дээ...Тэгвэл та нэрлэж чадах уу?

-Танай УИХ-ын долоон гишүүн нэрлээд байна лээ. А.Адъяасүрэн нүүрстэй холбоотой нь ойлгомжтой. Харин Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Ж.Раднаасэд бол биш.

-Холбоотой хүмүүс хэн гэж вэ?

-Засагт өндөр алба хашиж байгаа, мөн өмнө нь Засгийн газарт өндөр алба хашиж байсан хүмүүс. Уул уурхайн яаманд өмнө нь өндөр алба хашиж байсан хүн.

-БНХАУ-ын талаас Монгол Улсын Засгийн газарт нүүрсний хэрэгтэй холбоотой 30 хүний нэрс явуулсан гэдэг. Одоогоор хууль хяналтынхан 17 хүний нэрийг зарлаад байгаа. Танд энэ талаар мэдээлэл байна уу?

-Хүмүүсийн нэрс явуулсан гэдэг худал мэдээлэл. Хятад Монгол Улсын дотоод асуудалд орохгүй.

-Нүүрсний гэрээнүүдийг ил болгосон. Нууцад үлдсэн гэрээнүүд нь БНХАУ-ын компаниудтай холбоотой гэгдэж байгаа?

-Бүх гэрээ ил болсон шүү дээ. Яаж аргалж хятадуудыг муухай харагдуулах вэ гэсэн ажиллагаа ч явж байна. Нүүрсний хэргийг хятадуудад тохоод мултрах бодолтой байна.

Хятад хүмүүс мөнгө идэх дургүй нь лавтай. Гэхдээ мөнгө идэхгүй бол ажил бүтэхгүй болохоор л оролцож байгаа. Хятад улсад тийм олон худалдан авагчид байхад зөвхөн хэдэн компани дээр том гэрээ хийгээд байгаа нь том асуудал. Бас дээр нь америкууд дунд нь их хор хутгаж байгаа шүү. Тэд зарим монгол хүмүүсийг дэмжиж хятад монгол хүмүүсийн дунд яс хаядаг. Жагсаалыг санхүүжүүлж байгаа ч гэж үзэж болно.

-Манайхаас нүүрс авахыг сонирхдог хятад компаниуд олон гэсэн үг үү?

-Монголын дарга яг өрсөлдөгч худалдан авагчдыг оруулдаггүй. Зөвхөн удаан жилийн тогтмол худалдан авагчидтай гэрээ хийж байгаа нь асуудалтай. Үе үеийн засаг төр бүгд нүүрсний гэрээн дээр тоглоод мөнгө идээд байгаа. Ер нь бол тээврийн үнэ өндөр байх нь худалдан авагчдад ашиггүй зүйл. Энэ богинын тээврийн үнэд Монголын төр засаг арга хэмжээ авах байх. Бас манайхан уурхайн амнаас нүүрс зарахдаа судалгаа муу хийж үнээ их буруу тогтоож байгаа. Дотоод хяналт муутай. Зөв бодлого байхгүй, бодлого байхад зөв хэрэгжүүлэхгүй байгаагийн уршиг нь энэ болжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 7 цаг 30 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 8 цаг 6 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 8 цаг 15 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 8 цаг 37 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 8 цаг 47 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 9 цаг 54 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 11 цаг 9 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top