x

Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 12 хэм хүйтэн байна.

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар цас орно. Нутгийн зүүн хэсгээр салхи баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг Үүр голын хөндийгөөр 21-26 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 13-18 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд  баруун  аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн  аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд  зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,  Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  шөнөдөө 28-33 хэм,  өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top