x

Зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орохыг анхааруулж байна

Улаанбаатар хотод үүлэрхэг, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

Маргааш буюу 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг,  төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орохыг анхааруулж байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур  болон  Дархадын хотгор, Тэс, Эг-Үүр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 25-30 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг-Үүр голын хөндийгөөр 21-26 хэм, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 14-19 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд  баруун  аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн  аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд  зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө  28-33 хэм,  өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эх дагина Дондовдуламын хосгүй үнэт эд зүйлсийг Богд хааны ордон музей дэлгэлээ 9 мин Нарны идэвхжилээс үүдэн дэлхийд хүчтэй соронзон шуурга эхэллээ 31 мин Израилийн багийг эсэргүүцсэн жагсагчид дугуйн уралдааныг саатуулжээ 33 мин Бусдын нүдэн дээр гарсан хэрцгийлэл ба “bystander effect” 34 мин "Чөтгөрийн ангууч" цуврал анимейшн кино Box Office-ыг тэргүүллээ 37 мин Төв аймгаас төрсөн алдартнуудыг хүндэтгэж байраар шагналаа 37 мин Х.Нямбаатар: ‘Хермес’ төвийн нүхэн гарцын газрыг чөлөөлөх ажлыг компаниудтай зөвшилцөнө 39 мин Үндэсний номын сан өвлийн цагийн хуваарьт шилжиж байна 42 мин Германы Хамбургийн боомтод хар тамхи тээвэрлэж байсныг илрүүлэв 3 цаг 2 мин Өмнөд Солонгос, АНУ, Японы гурван талын цэргийн сургуулилалт эхэллээ 3 цаг 4 мин “Эмми” наадмын 77 дахь удаагийн шилдгүүд тодорлоо 3 цаг 8 мин Израилын арми ХАМАС-ын эсрэг дайралтаа үргэлжлүүлж байна 3 цаг 9 мин ЭЗЭН төслийн хүрээнд Баруун бүсэд гурил, тэжээлийн үйлдвэр байгуулах талаар санал солилцов 3 цаг 33 мин БНСУ-ын Засгийн газар, KBS телевиз хамтран хиймэл оюун ухааны архив байгуулна 3 цаг 36 мин Монгол, Герман хамтран “Хүнсний хувьсгал”-ын хэрэгжилтийг үнэлэв 3 цаг 40 мин Ханын материалд цэцэрлэг, спортын төв, ногоон байгууламж бүхий орон сууцны цогцолбор сүндэрлэнэ 3 цаг 45 мин Монголын шатрын шинэ аваргаар С.Билгүүн, Б.Мөнгөнзул нар тодорлоо 3 цаг 56 мин ГССҮТ-д эрчимт эмчилгээний сувилахуйн ур чадварын сургалт боллоо 6 цаг 51 мин Дүүжин замын тулгуур багануудыг Яармаг-Арцат чиглэлд суурилуулж байна 6 цаг 53 мин Б.Сэр-Од 44 насандаа ДАШТ-д 12 дахь удаагаа марафон гүйв 7 цаг 14 мин
iИх уншсан
2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... Соломон хааны бөгж Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдла... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад ... Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй
Top