x

​​​​​​​УИХ-ын чуулганаар Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдаас чөлөөллөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Талийгаач Т.Гомбосүрэн 1980 онд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, айлын удам залгах хүү байлаа. Дөнгөж саяхан, өнгөрсөн наадмаар эхнэр нь дөрөв дахь хүүхдээ төрүүлж алдарт эхийн одонгоо аваад байсан. Энэ бол нэг өдөр, нэг шөнө үүссэн хэрэг биш. Б.Махбал гэж хүн 2014 онд ажлаа өгөхдөө Дорждагва гэж хүнд, “Би дараа ирэхдээ чамайг газрын дарга болгоно” гэж амлаад явж байсан байдаг. Энэ бол албан тушаалын төлөө хүний амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэрэг болсон. Зам тээврийн яаманд болсон энэ хэргийг зүгээр нэг золгүй явдал гэж хэзээ ч үзэж болохгүй. Б.Махбалын талаар мэдээллийг авч үзэхэд өөрийн нэр дээр 4-5 компанитай, 10-аад ашигт малтмалын лицензтэй. Төрсөн дүү нь нэг тэрбум төгрөгийн дүрмийн сантай “Тэнгэр ази иннивест” бүрэн бус санхүүгийн байгууллагатай. Баянгол дүүрэгт хоёр ч орон сууц байгуулсан, хэд хэдэн компанитай. Төрсөн хүү 21 настай М.Билгүүн нь найман үл хөдлөх хөрөнгөтэй, хэд хэдэн автомашинтай хүн байна. Ажлыг нь авахыг хүсч байгаа Дорждагвын талаар мэдээлэл авахад, түүний нэр дээр ХОМ-д мэдүүлээгүй “Лоофуус” компанитай, төрийн албаны цалингаар шинэ автомашин авдаг, Жаргалантын аманд хувийн хаус бариулсан байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Яамаа мэргэжлийн төвшинд удирдаж байсан хүн ажлаа өгч байгаад харамсалтай байна. Төрийн албанд бугшсан зүйлийн уршиг нь энэ. Тэр С.Дорждагва хүнийг томилохын тулд сүүлийн зургаан сарын турш Махбал талийгаачийг өрөөндөө зургаагаас долоон удаа дуудаж уулзсан байдаг. Талийгаач над дээр ирж бүх үнэнээ хэлж байсан. Уг нь Ц.Нямдорж сайдаас асууя гэж бодсон юм. Шүүх, прокурорын хүч хаана байна вэ. Хүний аминд хүрсэн хүнийг эрүүлжүүлж хонуулчихаад согтолтын хэмжээг нь тогтоодоггүй юм бэ. Нотлох баримт талийгаачийн гар утсанд байсаар байхад яагаад тоохгүй байгаа юм. Бичлэг яагаад алга болов. Зүйл ангийг нь өөрчлөөд явчихсан байна лээ. Эрүүгийн хуулийн 10.1 зүйл ангиар зүйлчилсэн байгаа юм. Уг нь 10.2-оор буюу санаатайгаар хүний аминд хүрсэн зүйл ангиар зүйлчлэх ёстой. Ар гэрийнхэн нь очихоор жижүүрийн асуулт тавиад л гаргаж байна гэсэн.

Үүнийг шударга шийдээчээ гэж хуулийн байгууллагынханд уриалмаар байна. Тавуулаа нэг хүнийг буланд шахаж бүлэглэн зодсон асуудал. Гэтэл талийгаач тэднийг зодоод үхсэн юм шиг болоод байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Салбарт нь тодорхой асуудал үүсвэл сайд нь хариуцлага хүлээдэг тогтолцоо ус агаар мэт өгүүлэгдэж байсан. Үүнийг Ж.Бат-Эрдэнэ, У.Хүрэлсүх сайд жишиг болгож байна. Салбарын асуудал бол зөвхөн үйл ажиллагаанаас гадна тэнд байгаа төрийн албан хаагч, албан тушаалтнуудтай холбоотой. Ажил хийхгүй мөртлөө шунал, ашиг сонирхлын үүднээс суудаг. Төрийн албан хаагч залуугийн амь насанд хүрсэн асуудал нэлээд ужгирсан, албан тушаалыг нь авах гэж оролдсон. Тиймээс үүнийг цэгцлэх шаардлагатай. Төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх ёстой. Тиймээс Ерөнхий сайдад ажил хийх, амлалтаа биелүүлэх эрхийг нь өгөх ёстой.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлаар Ерөнхий сайд Та хууль зөрчсөн мэдэгдэл хийсэн. Бид таныг хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Энд хариулт өгнө үү. Боловсрол, мэдлэггүй хүмүүсийг төрийн алба руу томилсноор ийм асуудал үүслээ.

Танай манай гэлтгүй хүлээн зөвшөөрөх ёстой. Өмнөх Засгийн газар руугаа битгий дайр. Үүнийхээ оронд хариуцлагатай, боловсролтой хүнийг томилсон бол ийм асуудал гарахгүй байсан. Ийм дарга нартай энэ улс хол явахгүй гэдгийг хүлээн зөвшөөр.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Ерөнхий сайд хууль зөрчөөгүй. Хуулийн дагуу асуудлаа шийдээд явж байгаа. Хариуцлага тооцох ёстой. Тэр дагуу хариуцлага тооцсон. Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайдыг хуулийн дагуу чөлөөлсөн. Ж.Бат-Эрдэнэ сайдыг өнөөдөр хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцсөнөөр оруулж ирсэн.

Ийнхүү гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэсэн гэсэн томьёоллоор санал хураахад 63 гишүүн оролцож  76.2 хувиар санал дэмжигдлээ. Улмаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолыг баталсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ
Top