x

Америкчуудын тухай гайхал төрүүлэх 20 баримт

Хүн төрлөхтний үлдсэн хэсэг нь америкчуудын талаар хэр зэрэг мэдлэгтэй вэ? Ихээхэн зүйл нь тодорхой мэт санагдаж болох ч тэр бол олон хүний нийтлэг алдаа юм. Учир нь америкчуудын тухай бидний мэдлэг нийтлэг баримтуудад тулгуурладаг. Америкчууд эхнэр хүүхдээсээ илүүтэйгээр  өөрийн ажил, машиндаа дуртайг хэн хүнгүй мэднэ. Мөн тэд эх орончид, галт зэвсэг шүтэгчид гэдэг нь тодорхой. Америк иргэдийн өөрийн зөв гэдэгт үхэр мэт зүтгэх, мөн америк маягийн амьдрал бүхнээс илүүтэй гэдэгт эргэлздэггүй зэрэг нь олон хүний дургүйцлийг төрүүлэх хандлагатай байдаг.

Сая хэлэгдсэн зүйлс тийм ч бага биш, гэхдээ америкчууд бусдаас юугаар ялгаатайг хэлэхэд  хангалттай биш юм. Америкийн нийгэмлэгийн санаа бодол янз бүрийн асуудлаар зөрдөг ч АНУ-ын 320 сая иргэдэд нийтлэг шинж чанар багагүй байдаг. Business Insider сайт Pew Center, Gallup төвүүдийн олон нийтийн санал асуулга болон хамгийн сүүлчийн хүн амын тооллогын дүнг  судлан америкчуудыг нэгтгэж байгаа 20 баримтыг танилцуулжээ.

1. АНУ-ын иргэдийн 51 гаруй хувь нь өөрсдийгөө дунд ба дундаас дээгүүр ангид хамруулдаг.

2. Мөн л төдий тооны хүмүүс Их дэлбэрэлтийн улмаас хорвоо үүссэн гэх онолд  эргэлздэг.

3. Олон хүнийг хөнөөсөн буудалцаан цөөнгүй гарч байгаа ч галт зэвсгийн талыг баригчдын тоо нь түүний эсрэг байгаа хүмүүсийнхээс давдаг. Галт зэвсгийг чөлөөтэй худалдаж, зэвсэг хадгалагдаж байх ёстой гэж америкчуудын 52 хувь нь үздэг.

4. Марихуана гэх мансууруулагчийг хуулиар зөвшөөрүүлэхийн төлөө байгаа хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж байна. Марихуана хэрэглэж хадгалахыг эрүүгийн гэмт хэргээс хасуулахын төлөө америкчуудын 53 хувь зогсож байна.

5. Америкчууд сүсэглэлтэй ар түмэн юм. Асуугдсан хүмүүсийн 54 хувь нь бурхан байгаа гэдэгт итгэдэг ажээ.

6. Хөрөнгө оруулагчдын тоогоор АНУ дэлхийд баттай тэргүүлж ирэв. Америкчуудын 55 хувь нь хувьцаа ба үнэт цаасыг худалдан авч, арилжиж иржээ.

7. Америкийн иргэд өмнөх ерөнхийлөгч Обамагийн үйл ажиллааг зөв гэж итгэсээр байгаа ажээ. Ялангуяа түүний гадаад бодлогыг дэмжигчдийн тоо их байв. Америкчуудын 58 хувь нь гадаад үйл ажиллагааг нь дэмжиж байлаа. Харин Трамп ийм тоонд хүртэл өдий явна. Түүний дэмжлэг 44 хувиас хэтэрдэггүй.

8. Америк хүмүүс хувийн амьдралдаа цаг хугацаатай хөл нийлүүлж явдаг. Интернэтээр танилцахыг байх ёстой зүйл гэж асуугдагсадын 59 хувь хэлжээ.

9. Сүүлийн жилүүдэд ижил хүйстнүүдийн гэрлэлт эрс өсч байна. Үүнийг одоо бүх муж улсад нь зөвшөөрчээ. Энэ асуудалд ЛГБТ нарыг америкчуудын 60 хувь дэмждэг ажээ.

10. Америкчууд дэлхийн хамгийн сахилга журамгүй жолооч нар гэнэ. Тэдний 60 хувь нь машин барьж явахдаа СМС бичдэг гэдгээ нуудаггүй.

11. Жон Фицжеральд Кеннедиийг хөнөөхөд ганцхан  Ли Харви Освальд  оролцсон гэдэгт америк иргэдийн 61 хувь нь  итгэдэггүй. 

12. Америк хүмүүсийн бараг гуравны нэг буюу 63 хувь нь баялгийг хүмүүсийн дунд тэгш, шудрагаар хувиарлах ёстой гэж үздэг. Сонирхолтой нь сүүлийн 30 жилийн дотор энэ тоо дөнгөж нэгээс гурван хувиар нэмэгдсэн байна.

13. АНУ-ын иргэдийн 64 хувь нь нэг буюу нэлээд хэдэн смартфонтай.

14. Мөн төдий хэмжээний иргэд даяарчлалын дулааралыг анзаардаггүй бөгөөд тэр нь амьдралд нөлөөлөхгүй гэдэг.

15. Асуугдагсадын 69 хувь нь эмч нарт эвтанази хийхийг зөвшөөрөх ёстой гэж үздэг.

16. Америкчуудын 70 хувь болох ихэнх өөрсдийгөө христийн шүтлэгтэй гэдэг. Гэхдээ энэ тоо сүүлийн жилүүдэд багасах хандлагатай байгаа.

17. Насанд хүрсэн дөрвөн америкийн гурав буюу 74 хувь нь хамтран амьдрагчидтайгаа амьдардаг.

18. Үр хөндөлтийг тодорхой нөхцөлд зөвшөөрсөн байх ёстой гэж насанд хүрэгчдийн 79 хувь үздэг.

19. 25-аас дээш насны америкчуудын 86 хувь нь дунд боловсролын адестаттай.

20. Ерөнхийлөгч Трамп олон тооны эсэргүүцэгчидтэй. Гэхдээ америкчуудын 93 хувь конгресст итгэдэггүй гэх нь ерөнхийлөгчийг тайвшруулж магадгүй юм.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 16 цаг 45 мин Монтенегро улсын түүхийн товч 16 цаг 54 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 17 цаг 1 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 17 цаг 5 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 17 цаг 10 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цаг 13 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 18 цаг 8 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top