x

Ерөнхийлөгч Х.Баттулга ноос, ноолуур боловсруулах үйлдвэрээр зочлов

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төв аймаг дахь “Могол ноос” компанийн угаах, самнах, ээрмэл утасны болон оёдлын үйлдвэрээр зочилж ноос, ноолуур боловсруулахад тулгамдаж буй асуудлын хүрээнд үйлдвэрийн ажилчидтай ярилцав.

Ерөнхийлөгчийг дагалдан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар мөн Төв аймагт ажилласан юм.

Энэхүү үйлдвэр нь 1995 оноос эхлэн ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ноос, ноолуур угаах, самнах, ээрмэл утасны үйлдвэртэй болж, 2017 онд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх оёдлын үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулснаар энэ үйлдвэр сүүлийн үеийн 110 нэр төрлийн тоног төхөөрөмжтэй болж, жилд 30-50 мянган ширхэг зөөлөн оёмол үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Мөн 300-350 хүнийг ажлын байраар хангаж, нарийн ноосон утсаар “Могол” брендийн ноосон пальто үйлдвэрлэж байгаа ч үйлдвэрийн хүчин чадал, ажилчдын хичээл зүтгэлээс үл шалтгаалах хэд, хэдэн бэрхшээл энэ салбарт өнөө хэр тулгамдаж байгаа аж.

Тухайлбал, “Могол ноос” компанийн Ерөнхий захирал Ч.Эрдэнэбат “Манай компани монгол хонины ноосноос ноолуураа ялгаад утсаа өөрсдөө хийж байгаа. Хийсэн утсаа “Blue Sky” компанид өгч даавуу болгодог юм. Түүгээрээ эцсийн бүтээгдэхүүн болох пальто үйлдвэрлэж байна. Манай ээрэх үйлдвэр гэхэд л жилд 300 тонн нарийн ээрмэл утас үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнгөрсөн жил бид энэ хүчин чадлынхаа 10-хан хувийг ашиглаж байсан. Энэ жил пальто үйлдвэрлэж эхэлснээс хойш 20 орчим хувийг л ашиглаж байгаа.

Гэтэл импортоор жилд 400-500 тонн утас орж ирдэг. Энэ асуудлыг нэн тэргүүнд зохицуулах шаардлагатай. Хэрвээ бид импортын утасны асуудлыг зохицуулах юм бол дотоодын нарийн ээрмэл утасны чанар маш өндөр түвшинд хүрсэн тул гологдохгүй.

Мөн бид бүрэн хүчин чадлаараа ажиллахад эргэлтийн хөрөнгө шаардлагатай байдаг. Жилд 2000 тонн ноос авч байж бүрэн хүчин чадлаараа ажиллана. Түүхий эдийн үнэ гэхэд л 8 тэрбум төгрөг болно гэсэн үг. Энэ бол аль ч үйлдвэрт тулгамдаж байгаа нийтлэг асуудлуудын нэг.

Бид энэ үйлдвэрүүдийг байгуулахын тулд Засгийн газрын бондын зээлээс 3.5 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банкнаас 2 тэрбум төгрөг авсан. 5-7 жилийн хугацаатай авсан зээлээ бид 100 хувь төлчихсөн. Тэгэхээр оновчтой үйлдвэрлэлээ олж сонгоод, Засгийн газраас дэмжээд явах юм бол Монгол Улсад үйлдвэрлэл хөгжих боломжтой гэдгийг манай үйлдвэр харуулж байгаа болов уу” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 12 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 19 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 23 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 1 цаг 41 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 цаг 49 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 1 цаг 55 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 2 цаг 1 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2 цаг 33 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2 цаг 36 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 2 цаг 39 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 2 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 цаг 46 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 2 цаг 54 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 2 цаг 59 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 3 цаг 4 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 3 цаг 31 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 3 цаг 59 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 4 цаг 29 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top