x

ОХУ-ын томоохон худалдааны төвд гал гарч 37 хүн амь үрэгдлээ

ОХУ-ын Сибирийн Кемерово хотын "Өвлийн интоор" худалдааны төвд гал гарсны улмаас 37 хүн амь үрэгдлээ. Амиа алдагсдын ес нь хүүхэд байсан талаар Хүүхдийн эрхийн комиссар Анна Кузнецова мэдэгдсэн байна.

 

Онцгой байдлын яамнаас мэдээлснээр 64 хүн сураггүй алга болсон бөгөөд тэдний 41 нь хүүхэд байгаа гэнэ. 

Кемерово хотын Лениний гудамжинд байрлах тус худалдааны төвд гал гарлаа гэсэн дуудлага Москвагийн цагаар 13 цагт иржээ.  Оросын онцгой байдлын албанаас мэдээлж байгаагаар гал хамгийн дээд буюу 4-р давхарт гарч эхэлсэн гэнэ. Тус давхарт кинотеатр болон хүүхдийн тоглоомын төв байрладаг байсан ба хүүхдийн тоглоомын төвөөс анх гал гарч эхэлсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж. 

Онцгойгийнхон ослын газар дээр ирэх үед гал 500 мкв талбайг хамарсан байсан ба тэд 20 хүнийг галаас аварч, худалдааны төвөөс нийт 100 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. 

Одоогийн байдлаар Оросын хууль хяналтын албаныхан тус осолтой холбоотойгоор санамсар болгоомжгүйгээс гал алдсан, галын аюулгүй байдлыг хангаагүй, санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас хоёр ба түүнээс олон хүний амь эрсэдсэн зэрэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэнэ. 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдэгдэж байгаагаар Ерөнхийлөгч В.Путин Кемеров мужийн амбан захирагч Аман Тулеев болон Онцгой байдлын албаны дарга Владимир Пучков нарын “Өвлийн интоор” худалдааны төвд гарсан галын ослын талаарх тайланг хүлээн авсан ба шаардлагатай бүх тусламж үйлчилгээг үзүүлэхийг даалгасан байна. 

Тус төвийн хамгаалагч, “Хүмүүс сандралдаж эхэлсэн. Гэтэл цахилгаан шатнууд ажиллаад байсан. Галын дохиолол ажиллахгүй. Дохио ч байхгүй, ус ч цацахгүй байсан. Саяхан л манай төвийг шалгаад байсан. Миний мэдэхээр гал гарах үед цахилгаан шат шууд зогсох ёстой.

Гэтэл ажиллаад л байсан нь галын дохиолол ажиллаагүйтэй холбоотой байх гэж ойлгосон. Бүгд хашгиралдаад л, гүйлдээд л байсан. Би шууд л хүүхдүүдийг аврахаар явсан. Би зүгээр л тааралдсан хүүхэд болгоноо л татаж гаргаад байсан. Хэдэн хүүхдийг гаргаснаа мэдэхгүй байна. 10 уу, 15 уу сайн мэдэхгүй байна. Зүгээр л амьсгалж чадахаа болих хүртлээ хүүхдүүдийг татаж гаргасан.” хэмээн ярьсан байна.

Галын улмаас нийт 84 хүн хохирсон ба тэдгээрээс 37 нь амиа алдсан байна. 47 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа ба сураггүй алга бологсдын тоо 64 хэвээр байна.

Нурангин доогуур ч олон арван хүн байх магадлалтай гэж үзэж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 19 цаг 41 мин Монтенегро улсын түүхийн товч 19 цаг 50 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 19 цаг 57 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 20 цаг 1 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 20 цаг 6 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 20 цаг 9 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 21 цаг 4 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top