x

Фан Бинбинд татвараас зугтсан хэргээр $129 саяын торгууль оноожээ

Сүүлийн хэдэн сарын турш олны нүдэнд үзэгдээгүй, баривчлагдсан байж магадгүй гэгдэж байсан Хятадын кино од Фан Бинбинд их хэмжээний мөнгөн торгууль оноосныг Синьхуа агентлаг өнөөдөр мэдээлжээ.

Жүжигчин бүсгүй болон түүнтэй холбоотой компаниудад нийт 883 сая юаний ($129 сая) торгуулийг Жяньсү мужийн татварын алба оноосон байна.

Шалгалтын үр дүнд Фан Бинбин 255 сая юаний төлбөл зохих ёстой татвараас зугтсан нь ил болжээ.

Одоо 36 настай Фан Бинбин бол Хятадын хамгийн алдартай жүжигчдийн нэг бөгөөд “X-Men: Days of Future Past” кинонд тоглож дэлхийд танигдсан юм.

Тэр бас Мерседес Бенц, Cartier брэндүүдийн Хятад дахь нүүр царай болдог. Жүжигчин бүсгүй арванхоёрдугаар сарын 31-ний дотор торгуулиа төлбөл түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэсэн нөхцөл тавьжээ.

Тэр хувийн сошиал хуудсандаа “Бүх хүнээс би чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Олны танил хүнийхээ хувьд би хууль дүрмийг сахиж, нийгэмд үлгэр жишээ болох ёстой. Коммунист нам, төрийн зөв бодлогогүйгээр, ард түмний хайр хүндлэлгүйгээр Фан Бинбин хэн ч биш билээ” гэж бичсэн байна.

Фан Бинбинийг ийнхүү хатуу шийтгэснээр Хятадын эрх баригчид тус улсын энтертайнмент салбарынхны нуусан татварыг ил болгох зорилт тавьжээ.

Нийт урлаг, соёлын одод энэ оныг дуусахаас өмнө нуусан татвараа сайн дураар төлөх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон байна.

Өнгөрсөн тавдугаар сард Фан Бинбиний татвараас зугтахын тулд кино студитэй байгуулсан давхар гэрээг Хятадын хэвлэлүүд ил болгосон нь томоохон дуулиан дэгдээсэн юм.

Долдугаар сарын эхээр тэр хамгийн сүүлд олны өмнө ил гарч, тэр цагаас хойш сураггүй болоод байв. Энэ хугацаанд түүний сошиал хуудсууд ч бүрэн зогссон юм. Жүжигчнийг баривчлагдсан байх гэсэн яриа тархаад байв.

Форбс сэтгүүл Фан Бинбинийг 2017 оны Хятадын хамгийн өндөр орлоготой одоор зарлаж, жилийн орлогыг нь 300 сая юань ($43 сая) гэж тодорхойлж байжээ.

Тэр одоо удахгүй дэлгэцэнд гарах Холливүүдийн “355” кинонд Жессика Чэстэйн, Пенелопа Круз нарын хамт тоглож байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 16 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч 16 цаг 49 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 16 цаг 55 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 17 цаг 0 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 17 цаг 4 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цаг 7 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 18 цаг 2 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top