x

Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 345 дугаар бригадад Байлдааны туг гардууллаа

Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвийн байрлалыг түшиглэн 2016 оны тавдугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн Зэвсэгт хүчний 345 дугаар бригадад Байлдааны туг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Таван толгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид болсон ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар болон генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагч нар оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгыг хүндэт харуул угтан авснаар Байлдааны туг гардуулах ёслолын ажиллагаа эхэлж, Зэвсэгт хүчний анги, байгууллагын сүлд хийморь, цэргийн алба хаагчдын сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн болсон байлдааны тугийг Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын захирагч, бригадын генерал Л.Гансэлэмд ёслол төгөлдөр гардуулж өглөө.

Байлдааны тугийг гаруулж өгсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

Эрхэм генерал, офицер, ахлагч, ажилчин албан хаагчид аа!

Зэвсэгт хүчний анги, байгууллагын сүлд хийморь, цэргийн алба хаагчдын сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн болсон байлдааны тугийг шинэхэн байгуулагдсан Зэвсэгт хүчний 345 дугаар бригадад хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна.

Байлдааны туг нь дайчин уламжлал, эх орноо хамгаалах ариун үүрэг, цэргийн нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл болсоор ирсэн билээ. Байлдааны туг нь дээрээ хар сүлдтэй, мандан бадрахыг бэлгэдэн улаан далбаан дээр алтан соёмбо болон доор нь монгол бичгээр “Монгол Улсын төлөө” гэсэн байдаг нь зүгээр нэг бичигдээгүй, бидний өвөг дээдсийн эх орныхоо төлөө урсгасан цус, өргөсөн амиар бичигдсэн түүхтэй.

“Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт нийцүүлэн Батлан хамгаалахын багц хуулиуд Улсын Их Хурлын чуулганаар шинэчлэгдэн батлагдсан нь батлан хамгаалах тогтолцоо, Зэвсэгт хүчний хууль эрх зүйн шинэ орчныг бүрдүүлсэн томоохон ажлуудын эхлэл болсон юм.

Зэвсэгт хүчин нь зөвхөн байлдааны үүрэг төдий бус террорист үйлдлийн эсрэг сөрөг тусгай ажиллагаа явуулах, энхийг дэмжих ажиллагаанд оролцох, байгалийн гамшиг, ослын үед иргэдэд туслах, эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох болсон нь өнөө цагт дэлхий нийтэд түгээмэл байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчин эх орноо батлан хамгаалах төдийгүй олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох үүрэг бүхий энхийг дэмжих ажиллагааны бие даасан 3 батальонтой Зэвсэгт хүчний 345 дугаар бригадыг хэдхэн жилийн өмнө анхлан байгуулж байсан бол өнөөдөр энэ бригадад байлдааны тугийг гардуулж байгаа нь танай бүрэлдэхүүнд төдийгүй Зэвсэгт хүчний хэмжээнд тэмдэглэгдэх чухал үйл явдал мөн.

Байлдааны тугаа хүлээн авч байгаа Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын бие бүрэлдэхүүн Монгол цэргийн сүлд хийморь, нэр төрийг дээдлэн, ард түмэндээ өргөсөн тангаргаа чанд сахиж, эх орныхоо тусгаар тогтнол, даян дэлхийн энхийн үйлсийн төлөө бие, сэтгэл, оюунаа бүрэн зориулж ажиллана гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд итгэлтэй байна.

Ийнхүү өнөөдөр байлдааны тугаа гардан аваад байгаа Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын нийт бүрэлдэхүүнд баяр хүргэн, амжилт хүсье.

Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай” гэв.

Зэвсэгт хүчний 345 дугаар бригад нь Монгол Улсын нутаг дэвсгэрт богино хугацаанд шилжин байрлаж, тавигдсан байлдааны болон хуулиар хүлээсэн үүргүүдийг гүйцэтгэх, харьяа батальонуудын байлдааны бэлэн байдал, бэлтгэлжилтийг нэмэгдүүлэх, Энхийг дэмжих ажиллагааны тооцоо, өгөгдөхүүнийг бэлтгэн боловсруулах, удирдах дээд байгууллагыг мэдээ, мэдээллээр хангах, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг бэлтгэх, явуулах, удирдлагаар хангах, Цэргийн сургалт бэлтгэлийг зохион байгуулж явуулах, бригадын зэвсэглэл техникийн бэлэн байдлыг хангах үндсэн үүрэгтэй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 12 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 19 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 23 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 1 цаг 40 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 цаг 48 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 1 цаг 54 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 2 цаг 0 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2 цаг 33 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2 цаг 35 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 2 цаг 38 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 2 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 цаг 46 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 2 цаг 53 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 2 цаг 58 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 3 цаг 4 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 3 цаг 30 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 3 цаг 58 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 4 цаг 28 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top