x

Шинзо Абэ эрх баригч намын удирдлагад халаа сэлгээ хийлээ

Өнгөрсөн сарын сүүлчээр эрх баригч Либерал-ардчилсан намын даргаар сонгогдсон Шинзо Абэ өчигдөр Засгийн газартаа халаа сэлгээ хийжээ. Ингэхдээ тэрбээр голлох сайдуудаа авч үлдсэн байна. Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд хэвээр үлдсэн Ёсихидэ Суга Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнээ танилцууллаа. 

Ерөнхий сайдын орлогч, Сангийн сайд Таро Асо, Гадаад хэргийн сайд Таро Коно, Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн сайд Хиросигэ Сэко, Эдийн засгийг сэргээн босгох асуудал эрхэлсэн сайд Тосимицу Мотэги нар албан тушаалаа хадгалан үлджээ. Сэко сайдынхаа хажуугаар ОХУ-тай тогтоох харилцааны асуудал давхар эрхлэхээр болжээ. 

Засаг захиргаа, харилцаа холбооны асуудал эрхэлсэн сайд Сэйко Нодын оронд Масатоси Исидаг, Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайдаар Масахико Сибаямаг томилжээ.  

Мөн Шинзо Абэ Окинава болон умардын газар нутгийн асуудал эрхэлсэн сайдыг сольж, парламентийн дээд танхимын гишүүн Мицухиро Миякосиг томилжээ. Такаси Ямаситаг Хууль зүйн сайдаар томиллоо. Үүнээс гадна Ерөнхий сайд Батлан хамгаалахын сайд Ицунори Онодэрагийн оронд Такэси Иваяг томилсон байна.

Такэси Ивая Японы Үндсэн хуулинд өөрөө өөрийгөө хамгаалах хүчний эрх мэдлийг өргөтгөх заалт оруулахын төлөө тэмцдэг, түүнчлэн Ивая цөмийн зэвсэгт, цөмийн зэвсгийг Японы нутаг дэвсгэрт байрлуулахыг эрс эсэргүүцдэг юм байна.

Мөн тэрбээр 2011 онд Фукушима атомын цахилгаан станцад осол гарсны дараа хаагдсан атомын цахилгаан станцуудын ажлыг сэргээхийг дэмждэг төдийгүй Хятадын нөлөө нөмрөг өсөн нэмэгдэхийн эсрэг Япон улсын байр суурийг шаргуу дэмждэг юм байна.

Парламентийн дээд танхимын гишүүн Сацуки Катаяма бүс нутгийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн сайдаар томилогдлоо. Ийнхүү тэрбээр шинэ танхим дахь цорын ганц эмэгтэй сайд болж байна.

Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 79 настай Тосиро Никаи, Японы Гадаад хэргийн сайд асан, одоо Намын бодлогын асуудал эрхэлж байгаа Фумио Кисида албан тушаалаа үргэлжлүүлэн эрхлэхээр болжээ.

Харин Эрүүлийг хамгаалах, хөдөлмөрийн сайд асан Кацунобу Катог Хэрэг эрхлэх газрын даргаар, Эдийн засгийн сэргээн босголтын сайд асан Акира Амарийг Сонгуульд бэлтгэх асуудал эрхэлсэн даргаар томилжээ.

Коити Хагиуда Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Хироси Морияма Парламенттай хамтран ажиллах асуудал эрхэлсэн даргын албан тушаалд хэвээр үлдэж буй юм байна. Намын удирдах бүрэлдэхүүнд ийнхүү халаа сэлгээ хийж байгаа нь намын даргын сонгуулийн үр дүн гэдгийг ажиглагчид хэлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 16 цаг 37 мин Монтенегро улсын түүхийн товч 16 цаг 46 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 16 цаг 53 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 16 цаг 57 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 17 цаг 2 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цаг 5 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 18 цаг 0 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top