x

Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Улаанбаатар хотод үүлэрхэг, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч өдөртөө -26 хэм хүйтэн байна.

Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Tөвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -32...-37 хэм, Хангай, Хэнтийн  уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр -26...-31 хэм, Алтайн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -22...-27 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар -11...-16 хэм, бусад нутгаар -17...-22 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-р сарын 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 29, 30-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-р сарын 01-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Цаашдаа хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42...-47 хэм, өдөртөө -30...-35 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 хэм, өдөртөө -25...-30 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 хэм, өдөртөө -11...-16 хэм, бусад нутгаар шөнөдөө -28...-33 хэм, өдөртөө -19...-24 хэм хүйтэн, жавартай байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top