x

Х.Отгонтунгалаг: “Эрвээхэйн сүүдэр”-ийн Учрал бол нууц амрагийн дүр биш

Амьдрал хайр дээр тогтдогийн адил хосуудын харилцаа, амьдралын үнэ цэнэ итгэл дээр оршдог. Хосууд энэ итгэлийг мохоох уу, эс мохоох уу гэдэг нь тэдний ухаан. Нэгнийхээ итгэлийн галыг унтрааж, үзэн ядалт, хууран мэхлэлтээр дүүрсний эцэст харуусал ухаараад унаж буй “Эрвээхэйн сүүдэр” олон ангит кино үзэгчдийн хүртээл болоод нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Тэгвэл тус уран бүтээлд эрэмгий, бүхнийг өөрийн болгох гэж шунасан, хатуу сэтгэлтэй нууц амраг Учрал гэх эмэгтэйн дүрийг чадварлагаар бүтээсэн жүжигчин бүсгүй бол Х.Отгонтунгалаг билээ. Түүнтэй уулзаж, амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Та багадаа биеийн тамирын багш болох мөрөөдөлтэй байсан талаараа ярьсан байдаг. Гэтэл яагаад жүжигчний мэргэжлийг сонгосон тухай ярилцлагаа эхэлье?

-Би арван жилийн сурагч байхдаа биеийн тамирын багш болно гэж нэг хэсэг бодсон. Сургуулиа төгсөөд сэтгүүлч мэргэжлээр нэг жил суралцсан. Гэвч тухайн үед жүжигчин болох хүсэл маань өөрийн эрхгүй намайг хөтөлсөн. Ингээд сэтгүүлчийн ангиасаа гарч, жүжигчний мэргэжлээр суралцсан түүхтэй.

-Та хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин байсан. Харин сүүлийн үед дэлгэцийн урлагт хүч сорих боллоо. “Боловсрол” телевизээр гарсан “Эрвээхэйн сүүдэр” кинонд таны бүтээсэн Учрал гэх бүсгүйн дүр олны анхаарлыг ихэд татаж  байна. Дүрийн саналыг хэрхэн  хүлээж авсан бэ?

-Миний бүтээсэн Учрал гэх бүсгүйн дүр энэ киноны гол зангилаа нь. Анх киноныхоо зохиолыг уншаад айсан. Үнэхээр хүнд дүр байсан учир нөхөртэйгөө нухацтай ярилцсаны эцэст зөвшөөрсөн.

-Та киногоо бүтэн үзсэн үү. Ямар сэтгэгдэлтэй үлдэв?

-Бүтэн үзэж амжаагүй л байна. Эхний хэдэн ангийг үзэхэд алдаатай зүйл ажиглагдаж байна лээ. Мэдээж миний хамгийн анхны олон ангит эсрэг дүрийн бүтээл учир алдаа оноо байж л таараа гээд өөрийгөө урамшуулж сууна. Алдаанаасаа суралцаж, дараа дараагийн уран бүтээлдээ илүү туршлагатай хандах болно.

-Энэ дүрийг бүтээхэд жүжигчний ур чадвараа дээд цэгт нь гаргасан болов уу гэж харсан. Дотоод хүнтэйгээ зөрчилдөж тэс өөр хүн болж энэ дүрийг бүтээх амаргүй л байсан биз?

-Яг тийм. Хувь хүнээс минь тэнгэр газар шиг зөрүүтэй. Анх зохиолоо уншаад чадах болов уу хэмээн бодогдсон. Дүрийн талаар найруулагчтайгаа нэлээд ярилцсан. Зохиолоо унших явцдаа Учрал гэх бүсгүйн талаар төсөөллөө дүүргэж, “Бурхан минь” гэж бодогдох ч үе байсан. Ер нь зураг авалт эхлэхээс дуусах хүртэл энэ дүрийг л хүмүүсийн сэтгэлд хүргэх юмсан гэж их хичээл зүтгэл гаргаж, сэтгэл зүйгээ чангалсан.

-Гэр бүлийн хүндээ дүрийн талаар хэлэхэд хэрхэн хүлээн авч байв?

-Нөхөр маань их дэмжсэн. “Чадна гэж бодож байвал ар талдаа санаа зоволтгүйгээр энэ дүрийг амилуулахын тулд хичээгээрэй” гэж их урам зориг хайрласан. Учралын дүрийг бүтээхэд шантрах үе байсан ч нөхөр маань намайг хурцалж өгсөн. Түүндээ маш их баярлалаа гэж хэлье.

-Дүрийн судалгааг хэр хийсэн бэ?

-Учрал гэх бүсгүй багаасаа хайр үзээгүй өссөн. Тиймээс найзынхаа нөхөрт сайн болоод түүнийгээ өөрийн болгохын тулд бүх зүйлийг хаяж тэмцсэн. Гэхдээ би өөрийгөө нууц амрагийн дүр бүтээсэн гэж хэлэхгүй. 

Харин багаасаа хайрлагдаж өсөөгүй хэцүү амьдралаар амьдарч ирсэн эмэгтэйн дүр. Ийм амьдралыг туулсан эмэгтэй ямар хатуу цэвдэг болдогийг дүрээрээ нийгэмд харуулж, ойлгуулахыг зорьсон.

Би дүртэйгээ сайн ажилласан. Учрал гэх эмэгтэй хахир хатуу зан авиртай. Тэр бүгдийг илэрхийлэх гэж маш нарийн арга барил шаардсан. Тухайлбал, харц нь хүртэл ширүүн байх ёстой гэх мэт. Үүнд манай кино группийнхэн ярилцсаны үндсэн дээр сайн баг хамт олон болж ажиллаж чадсан. Харин нууц амрагийн дүр бүтээж байсан жүжигчидтэй уулзаж зөвлөгөө авсан зүйл байхгүй.

-Дүртэй холбоотой сөрөг  сэтгэгдэл дайралтыг хэрхэн хүлээн авч байна. Үзэгчид тус уран бүтээлд орчихсон харагдана лээ. Үнэхээр чадварлаг жүжигчин гэдгийг тань энэ дүрээс олж харсан?

-Эхний 10 анги гарч эхэлмэгц үзэгчдийн муу муухай сэтгэгдэл над дээр овоорсон. Хүн л болсон хойно сэтгэл зүйн уналтад орж хямарсан. Манай монголчууд кинонд хэт их ордог юм байна лээ.

-“Дахин нууц амрагийн дүр бүтээхгүй амлая” хэмээсэн байсан. Үзэгчдээс ирсэн дайралт нөлөөлсөн гэж ойлгож болох уу?

-Үгүй дээ. Ийм зүйлээс болж жүжигчин хүн няцах ёсгүй. Үзэгчдээс ирсэн сөрөг сэтгэгдэл сэтгэл зүйд нөлөөлсөн ч дахин эсрэг дүр бүтээхгүй гэсэн бодолтой хамааралгүй. Дараа тэс өөр эсрэг дүр бүтээх бодолтой байна.

-“Цурам ажиллагаа” кинонд бүтээсэн дүрээ өөрийн бүтээхийг хүссэн дүр минь гэж онцолсон байна лээ. Яагаад тэр вэ. Түүнээс илүү сайхан дүр бүтээж болно шүү дээ. Ер нь ямар дүр бүтээхийг мөрөөддөг вэ?

-Маш өрөвдөлтэй эмэгтэйн дүр байсан учир таалагдсан. Олон дүрийг бүтээе гэсэн бодол бий. Тэр дундаа Холливиудын кинон дээр гардаг шиг супер зодолддог эмэгтэйн дүр аль эсвэл өөрийнхөө дотоод ертөнцийг бүрэн нээсэн эерэг дүрийг бүтээнэ.

-“Эрвээхэйн сүүдэр” кино дэлгэцнээ гарч эхэлснээс хойш хүрээлэн буй хүмүүс таныг хэрхэн хүлээж авсан бэ?

-Жүжиглэлт сайтай үнэхээр олон зүйл бодогдуулсан дүр гэдгийг эргэн тойрныхон маань надад хэлсэн.

-Жүжигчин Отгоотой амьдрал дээр маш сайн найзууд. Гэтэл кинонд эсрэг, тэсрэг хүмүүс болж, дүр бүтээх амаргүй байв уу?

-Отгоо эгчийн тухайд бид “Шинэ үе” продакшнд байхдаа олон уран бүтээл дээр хамтарч ажилласан. Тэр зөөлөн, гэнэн, яг сахиусан тэнгэр шиг эмэгтэйн дүрийг бүтээсэн. Түүний өөдөөс хараад “Би нөхрийн чинь нууц амраг” гээд хэлэхэд нүднээс нь нулимс бөмбөрөх агшныг хараад би уйлсан. Зураг авалтын энэ хэсэг үнэхээр хүнд даалгавар байжээ, одоо бодоход.

-Тэгвэл жүжигчин Ч.Болд хэр сайн хамтрагч байв?

-Хамтрагчаа хурцалж чаддаг эрхэм жүжигчин.

-Өнөөгийн нийгэмд залуу гэр бүлд нууц амрагийн явдал олон  байдаг гэж та боддог уу?

-Маш олон бий. “Эрвээхэйн сүүдэр” кино гарч эхэлснээс хойш гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй салсан гэх мессэжүүд маш олон хүнээс ирсэн. Томчууд бидний томоогүй алдаанаас болж, хөөрхөн үрс өнчирч, сайхан залуу хосуудын амьдрал талаар нэг болж байгааг бодоод өр эмтэрч байлаа. Энэ кино бол гэр бүлийн гадуурх харилцаа, ганц буруу шийдвэр, сэтгэл зүйгээ удирдаж чадаагүйгээс болж, хүүхэд яаж хохирох вэ, амьдрал яаж орвонгоороо эргэдгийг олон хүнд ойлгуулсан байх. Үүнээс л залуус сургамж аваасай. 

-Учрал хүүхэдтэй болох боломжгүй гэдгээ мэдээд гадаад явчихдаг нь харамсмаар байсан. “Ингэх л байсан бол яах гэж сайхан гэр бүлийг үймүүлсэн юм бэ” гэмээр?

-Бардам зан, найз нөхөд, нэр төр гээд бүхий л зүйлээ орхиод ирэхэд хайртай залуу маань юуг ч хаяж чаддаггүй. Мэдээж Учрал гэх бүсгүй тэр залуугаас хүүхэдтэй болох зорилготой байсан ч тэр бодол талаар болсон. Энэ мэт байдлаас урам хугарч эцэстээ бүхнийг орхиод явах шийдвэрт хүргэсэн. Хэрэв Учрал явахгүй зууралдвал кино маань утгагүй болчихно. Ер нь эрэгтэй хүн алдаанаасаа болж хэн ч биш болдог. Эцэстээ цор ганцаараа үлддэг үе ирдэг гэдгийг энэ киногоор ойлгуулж байгаа хэрэг. Цаашлаад хосууд араар тавилт гэдэг зүйлийг жигшиж амьдраасай гэж хүсэж байгаа.

-Жүжигчин гэх мэргэжлээс өөр зүйлд өөрийгөө сорихыг хүсдэг үү. Тийм бол юунд?

-Би удирдан зохион байгуулах чадвартай, бизнес сэтгэлгээ сайтай түүндээ сонирхолтой учир бизнесийн салбарт хүч үзэх бодолтой явдаг. Миний хувьд жүжигчин болсон маань бүжигтэй салшгүй холбоотой. Би бүжиглэх дуртай.

-“Хөгжилтэй өдөр” кинонд романтик бөгөөд энгийн даруу, зөөлөн эмэгтэйн дүрийг бүтээсэн. Тэр дүр таны дотоод хүнээс нэг их зөрөөгүй болов уу. Та амьдрал дээр яг тийм хүн үү?

-Дурсамж бодогдуулсан гоё асуулт байна. Миний хамгийн анхны дэлгэцийн уран бүтээл бол “Хөгжилтэй өдөр” кино. “Шинэ үе” продакшны хамт олон маань намайг төрөөд удаагүй байхад надад итгэж хүнд хайртай болчихсон, илүү зангүй, цагаан цайлган, даруухан бүсгүйн дүрийг өгсөнд баярладаг. Кинонд тоглосон хамгийн анхны гол дүр учир би дээрх уран бүтээлдээ их хайртай. Надтай нэлээн төстэй эмэгтэйн дүр шүү.

-Ямар уран бүтээлчээс үлгэрлэж явдаг вэ?

-Холивуудын жүжигчдээс Моника Беллуччи, Анжелина Жолли нарын биеэ авч яваа байдал, жүжиглэлтийн ур чадвар зэргээс үлгэрлэдэг. Тэд зүгээр л дотоод сэтгэлээсээ гэрэлтэж амьдардаг. Монголын эмэгтэй жүжигчдээс О.Энхтуул, Ж.Оюундарь, И.Одончимэг эгч нарын бүтээсэн дүрийг үзэхээр үнэхээр биширч хайрладаг. Бахархахгүй байхын аргагүй хүмүүс.

-Таны амьдралдаа баримталдаг зарчим?

-Сайн явах санааных гэдэг үгийг хэлэх дуртай. Үргэлж сайн сайхан зүйл ярьж бодож явбал амьдрал эерэг байх боломжтой. Би сөрөг бүхнээс холуур байх гэж хичээдэг.

-Урлагийн хүнтэй гэр бүл байх маш том давуу тал. Зовлон жаргалаа хуваалцдаг гэлцдэг. Үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Бид нэгнийгээ хэнээс ч илүү тун сайн ойлгож, хамтарч чаддаг.

-Залуу гэр бүлүүдэд хандаж юу зөвлөх вэ?

-Хоорондоо маш сайн ярилцаж, итгэдэг бай. Гэр бүлийн үнэ цэн гэж бий. Чи өөрөө гэр бүлийнхээ хамгаалагч байж, хариуцлагаа бүрэн ухамсарла. Хэн нэгнийхээ сэтгэлээс гарахааргүй хорон муу үгийг хайр найргүй бүү хэл. Хэрүүл тэмцлийг уурын мунхагаар биш ухааны саруулаар асуудлыг шийдэж байгаарай. Бүх сайхан хосууддаа аз жаргал хүсье.

Эх сурвалж: Өглөөний сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 2 цаг 13 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 2 цаг 25 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 2 цаг 34 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 2 цаг 48 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 2 цаг 53 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 3 цаг 12 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 3 цаг 31 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 23 цаг 9 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 23 цаг 13 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв 2024-04-22 Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна 2024-04-22 Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа 2024-04-22 Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024-04-22
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Сарлаг хэрхэн нядлах аргачлал Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top