x

Авилгатай тэмцэх Хятадын арга барил

Буудан алснаар авилгыг ялахгүй л дээ. Гэхдээ түр зуурын энэ арга нь үнэхээр чухал байна. 2012 онд Си Жиньпинь засгийн эрхэнд гарснаар эхлүүлсэн авилгын эсрэг бүх нийтийн кампанит ажил болох “Бар, ялааны эсрэг тэмцэл” үргэлжилсээр байна. Энэ зургаан жилийн хугацаанд Бээжин нэг сая 300 мянган түшмэл, эдний дотор сайд байсан 76 хүнийг мөрдөн шалгажээ.

Си дарга түүний багийг шүүмжлэгчид “тэд хувийн тооцоо бодож байна” гэдэг ч Хятадын удирдлагууд болохоор авилгатай хэрхэн тэмцэхээс намын засаглалыг хэрхэн хамгаалах нь шалтгаална гэдэгт итгэлтэй байна.

Хахууль авагчдын нууц шорон

Хятадад төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэрэгтэй намын сахилгын комисс, хянан шалгах үндэсний хороо гэсэн хоёр байгууллага тэмцэж байна. Авилгын эсрэг кампанит ажил эхэлсэн эхний нэг жилд санаачлагыг намын хяналтын байгууллага гартаа авч байлаа. Эндээс “Шуангуй” нэртэй ажиллагаа эхлүүлж сэжигтнүүдийг хэргээ сайн дураараа хүлээтэл нь шоронд хорьж эхэлсэн юм. Хүний эрхийг хамгаалагчдын баталж байгаагаар бол ийм албан тушаалтнуудыг зургаан сар хүртэл хугацаагаар хорьж байхад ар гэрийнхэн нь ч тэднийг хаана байгааг мэддэггүй байжээ. Авилгачдыг шүүхийн өмнө авчрахын тулд бүх дэлхийгээр эрэн сурвалжилж эхлэв.

Зөвхөн 2014-2016 онд гэхэд л БНХАУ “Үнэгний ав” кампанит ажлын хүрээнд дэлхийн 90 орноос 2566 авилгачаа эргүүлэн авчирч тэдний завшсан хөрөнгөнөөс нийтдээ 8,6 тэрбум юань буюу 1,25 тэрбум долларыг улсын санд хураан авчээ. Эдний 410 нь ХКН-ын гишүүн, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс байна.  Өндөр албаныхнаас гадна тэдний төрөл саданг ч бас шалгаж, гадаадаас эргүүлэн авчирч байна. Эдний дотор БНХАУ-ын дэд дарга байсан Зэн Цинхуны дүү, ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн Лю Юньшаны бэр, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаолигийн хүргэн, Бүх хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх хорооны дарга байсан Зя Цинлиний ач охин, Олон нийтийн аюулгүй байдлын сайд асан Кя Чуньваны охин байна.

Өнгөрсөн хавраас “шуангуй”-г арай зөөллөсөн ч сэжигтнүүдийн тоо өссөөр л байна. Си Жиньпиний байгуулсан хяналтын хороо нь намын гишүүн бус албан хаагчдыг шалгадаг байна. Сургууль, эмнэлэг зэрэг нийгмийн байгууллагуудын албан тушаалтнуудыг шалгах авилгын эсрэг шинэ бүтэц бий болголоо. Энэ байгууллага Бээжингийн хүн амын таван хувь болох сая орчим хүнийг хянаж эхлэх нь тэр.

Мэдээж хууль хяналтынхан төсвийн эрх захирагчдыг илүүтэй ажиглаж байна. Эндээс хятад дахь авилгын гол хэлбэр нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, элдэв шагнал урамшуулал хэлбэрээр үрэн таран хийх явдал байв. Хоёрдугаарт нь “бэлэг” хэмээх хээл хахууль.

Авилгатай тэмцэгчид юун түрүүнд улсын өмчийг, ялангуяа тээврийн хэрэгслийг хувийн  зорилгоор хууль бусаар ашиглахад анхаарлаа хандуулж эхэлсэн байна.

Хулгайлсан, үрэн таран хийсэн бол шууд бууд

Си Жиньпинээс өмнө Хятадын засаг захиргаа авилгачдыг олон нийтийн өмнө шийтгэж байлаа. БНХАУ-ын Эрүүгийн хуульд цаазаар авах 45 зүйл анги бий. Ху Жиньтао, Зян Зэминий үед Хятадад цаазаар авах явдал хэвийн зүйл байсан л даа. 2011 онд гэхэд л Ханжоу хотын даргын орлогч Сю Маюн, Сюжой хотын даргын орлогч Зян Женце нарыг цаазаар авах ялаар шийтгэж байлаа.

Си Жиньпиний засаглалын зургаан жилд Хятадын албан тушаалтнууд өөр аргаар тэмцэж байна. Ганцхан Люйлян хотын даргын орлогч Жан Жуншаныг л 160 сая долларын авлига авсных нь төлөө цаазалсан юм. Харамсалтай нь цаазын ял багассанаар авлигын хэрэг геометрийн прогрессоор өсөх нь тэр. Ингээд эх баригчид алдаагаа засч 463 мянган ам доллараас дээш үйлдэлтэй этгээдийг цаазаар авах хуулийг 2016 онд гаргажээ.

Авилгатай тэмцэх ажлыг дагаад Хятадын албан тушаалтнуудын ажил хэргийн байдалд ч өөрчлөлт орж байна. Си Жиньпиний үед даруу байх явдал “моод” боллоо. Ёслолын хүлээн авалт, албаны үнэтэй тансаг машин, хаалттай үзвэр үйлчилгээ гэх мэтийг хориглов. Си дарга ч өөрөө улс орноороо явахдаа лимузин биш энгийн микро автобусаар явж байна.

Хятадын оршуулгын зан үйл ч уламжлалаасаа татгалзаж, хэт үрэлгэн байдлаас салж байна. Эх оронч үзэл нь албан тушаалтнуудад шинэ шаардлага тавих болж, төрөл садан нь баруунд байнга амьдардаг хүн бол албан тушаал ахих боломжгүй болж байна.

Загасны гэдсэнд нуусан мөнгө

Хятадын авилгатай тэмцэгчид амьтдын нэрээр нэрлэсэн тусгай томъёлолтой болжээ. “Бар” гэвэл намын томчуул, “Үнэг” гэвэл мөнгөө гадаадад нуусан зальтнууд, “Ялаа” гэвэл багахан хэмжээний хахууль авдаг жижиг гарууд байх жишээтэй.

“Үнэг”-нүүд нийгмийн анхаарлдын төвд байна. Албан ёсны мэдээгээр 1990-2000 онд нийт 16 мянга орчим албан тушаалтан улсын сангаас 87 тэрбум ам доллар завшаад Хятадыг орхин гадаадад гарчээ. Тэд өнөөдөр барууны орнууд, Япон, Тайландад сураг нь дуулдаж байна. Бээжин өнөөдөр энэ их хөрөнгийг эргүүлэн авчрах гэж янз бүрийн ажил зохиож байна.

Зальт “үнэг”-нүүдийг бодвол жижиг “ялаа”-нууд, өөртөө итгэлтэй “бар”-ууд нууц данс энэ тэр байхгүй. Тэд хулгайлсан хөрөнгөө өөртөө байлгадаг. Эд бол намын томчуул. Энэ 2018 онд хоёр ч тохиолдол шуугиан тарьсан. Нүүрсний аж үйлдвэрлэлийн дэд сайд гэртээ 33 сая евро хадгалж байсан бол Тянжин тойргийн тэргүүний орлогч хөлдөөсөн загасан дотор үнэт эдлэлээ нуусан байсан нь илэрсэн.

Хулгайч албан тушаалтнууд олон нийтийн соёлын дүр боллоо. “Ард түмний нэрийн өмнөөс” гэх нэрд гарсан цувралд ер бусын хүнд сурталтан Жао Дэхан мөрдөн байцаагчдын өмнө хэрхэн жүжиглэж байгааг харуулна. Бага дэвсгэртийн сая сая юань хулгайлсан гэмт этгээдүүд мөнгөө хананд, хөргөгчинд, гудсандаа нууна, даанч гурав дахь оролдлогоороо илчлэгдэнэ.

Улаан гараараа авилга авсан Жао ядуу зүдүү өссөн хэмээн жүжиглэдэг бол мөрдөн байцаагч нь түүнийг авилгач, “ард түмнээс урвасан”, буруугаа хүлээхгүй байна гэдэг.

Луу нь барсуудыг агнаж байна

Бээжингийн хувьд авилгатай ийн тэмцэж байгаа нь улс орондоо нийгмийн бухимдлыг намжаах үр дүнтэй арга болж байна. Хятад баян ядуугийн ялгаагаараа дэлхийд дээгүүрт орно. Бизнесийнхэн түргэн баяжсан бол намд хүнд суртал гайгүй байх байсан гэж олон хүн итгэдэг. Олон түмний хилэн өндөр тушаалын коммунистууд руу чиглэж байгаа ч тэд өөрсдийгөө хамгаалсаар.

Си Жинпиний өмнөх удирдагч, Ху Жиньтао энэ талаар шууд хэлж байжээ. Тэр “Бид авилгын асуудлыг шийдэхгүй бол энэ өт хорхой коммунист хөдөлгөөнд хортой үр дагавар авчирна. Магадгүй энэ намыг уналтад оруулна шүү” гэж ХКН-ын XYIII  их хурал дээр хэлж байжээ. Си Жиньпинийг засгийн эрхэнд гарч ирсний эхний нэг сард л гэхэд улс орондоо хамгийн нэр нөлөөтэй хүний нэг, Чунчиний намын байгууллагын удирдагч Бо Силайг баривчилсан юм. Түүний араас ХКН-ын Төв хорооны гишүүн Жой Юнкан, генерал Жан Ян, Улс төрийн товчооны хамгийн залуу гишүүн Сунь Жэнцай нарыг шоронд илгээлээ.

Гэсэн ч авилгын хэрэг улам нэмэгдэж байгаа талаар эрх баригчид жил бүр мэдээлдэг боллоо. Саявтар Бээжингээс хойхно байдаг, албан тушаалтнуудад зориулсан А зэрэглэлийн “Циньчен” шорон дүүрсэн гэсэн мэдээг олон нийт олж мэдлээ. Уулзалтын байр хүрэлцэхгүйгээс хоригдогсод ар гэрийнхэнтэйгээ уулзахаас татгалзах болсон гэнэ.

Намын хүнд сурталтнуудыг ийн мөрдөн шалгаж байгаа нь улс төрийн сэдэлтэй гэж хэлэх хүн бий. Нийгмийн ухааны улсын их сургуулийн профессор Алексей Маслов РИА Новости агентлагт яриа өгөхдөө дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй байна. “Өнгөрсөн 10 жилийн эхээр намын удирдлага бизнес схемд илүүтэй анхаарч байсан. Хүмүүсийг зайлуулахын тулд авилгачаар дуудан буруутгаж байна гэх боловч баривчлагдагсад бол үнэхээр л авилгачид байхгүй юу” гэж Маслов хэлж байна.

Түүнийхээр бол Си Жинпиний дэргэд авилгатай тэмцэх бүхэл бүтэн тогтолцоо байна. “Ху Жиньтаогийн үед гэмт албан тушаалтнуудыг олон нийтийн өмнө, заримдаа бүр телевизээр үзүүлэн цаазалж байсан. Сигийн засаглалын үед арай өөрөөр, авилгын бүхэл бүтэн омгийг үндсээр нь тас цохиж байна. Үүний нэг тод жишээ бол Чунчиний хэрэг гэж дорно дахиныг судлаач хэлж байна.

“Ардчилал таймс” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 16 цаг 45 мин Монтенегро улсын түүхийн товч 16 цаг 54 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 17 цаг 1 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 17 цаг 5 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 17 цаг 10 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цаг 13 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 18 цаг 8 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top