x

Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Улаанбаатар хотод үүлэрхэг, шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 22-24 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

Маргааш өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Увсын өмнөд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 26-нд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор хүчтэй салхи салхилж, 27-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр ахиухан хэмжээний цас, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газaр, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 28-33 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 22-27 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм, Алтайн уулархаг нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэмийн хүйтнээс хэмийн дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 29-нд говь, талын нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Цаашдаа хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 30-35 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top