x

Б.Баярмаа: Буруу зүйл хийсэн бол ичдэг, гэмшдэг, айдаг. Одооны нийгэмд энэ мэдрэмжүүд алдагдаж байна

Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн сэтгэл судлал нийгмийн ажилтны тэнхимийн эрхлэгч Б.Баярмаатай ярилцлаа.

-Эрт үеэсээ монгол хэв маяг, амьдрах ёс жаяг, ёс суртахуун ямар байсан бэ?

-Ёс суртахуун, ёс зүй гэдэг нь хүний бүхий л үйлд тулгуурлаад, аз жаргал, нийгмийн сайн сайхныг цогцлоон бүтээх гол цөм нь юм. Ёс суртахууныг энгийн ёс суртахуун, дээд ёс суртахуун гэх мэтээр ангилна. Энгийн ёс суртахуун гэдэг нь тухайн хувь хүнтэй холбоотой зөв хүн байх, зөв үйлийг хийх гэсэн би дээр тулгуурласан үзэл. Би-гийн үзлээс дээшээ шударга зарчимч, нигүүлсэнгүй ёс суртахууныг дээд ёс суртахуун гэж монголчууд үздэг байсан. Дээд ёс суртахуун нь маш том зорилгын төлөө өөрийгөө тодорхой хэмжээгээр хойш тавьж ирсэн зүйл байдаг. Ёс суртахуунтай холбоотой зүйл нь өөрөө сайн ба муу, буруу ба зөвийн гол хэмжүүр нь болдог.

-Иргэнээ дээдэлсэн хүн төвтэй нийгэмд ёс суртахуун нь хуулиасаа дээгүүр эрх ашгийг хангадаг гэдэг?

-Зарим улс үндэстнүүдэд хуулийн хүрээнээс илүү чухал зүйл нь ёс суртахуун, ёс зүй гэдэг. Ямар нэгэн байдлаар хувийн шалтгаанаар ичмээр, санаанд оромгүй зүйл хийж, хуулиар хариуцлага хүлээхгүй ч тодорхой хэмжээгээр уучлалт гуйдаг. Зарим тохиолдолд ажлаа өгөөд явдаг. Монголчууд гэхээсээ илүү хүн төрөлхтний хувьд чухал зүйл нь ёс суртахуунтай холбоотой зүйлс юм.

-Монголчуудын ёс зүй ямар болсон бэ?

-Эхлээд монголчуудын ёс зүй ямар байсан бэ гэдэг рүүгээ буцах болох нь.

Монголчуудын хувь аж ахуй, ажил хөдөлмөрийн хувьд аж ахуйг эрхэмлэх, үнэнч шударга байх, хүмүүст тэгш хандах, ямар нэгэн байдлаар алагчлах үзэл байгаагүй. Эр зориг буюу сэтгэлийн хаттай байдлаар нь маш олон дайн тулаанд оролцож, амьдрал ахуйгаа авч явсан. Жилийн дөрвөн улиралд нүүдэг ахуй соёлтой нь холбоотой эр зориг, сэтгэлийн хат, өвөрмөц шийдлүүдийг хийсээр ирсэн.

-Ер нь монгол хүний онцлог шинж чанар нь юу вэ?

-Эр зориг, сэтгэлийн хат, аливаа зүйлийг тууштайгаар даван туулах чадвар зэрэг нь илэрхий харагдаж байдаг. Мөн ичих, эмээх мэдрэмж өндөртэй. Өөрөөр хэлбэл, буруу зүйл хийсэн бол ичдэг, гэмшдэг, айдаг. Одооны нийгмийн хүрээнд энэ мэдрэмжүүд алдагдаж байна. Ичихээ больж, айхаа байж байна. Энэ тодорхой хэмжээгээр байсан зүйл алдагдаж байгаагийн нэг илрэл болж буй хэрэг юм.

-Ичих, айх, гэмших мэдрэмж нь яагаад багасаад байна вэ?

-Яагаад энэ алга болов, багасав гэхээр үнэт зүйлсийн мэдрэмжүүд байхгүй болоод байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт хариуцлага хүлээх шаардлагагүй болсон хүн үнэт зүйлсийн мэдрэмжгүй болчихдог. Хүний ухамсар гэдэг зүйл өөрийгөө хэм хэмжүүртэй, ёс суртахуунтай болгож байдаг. Энэ зүйл дотооддоо алдагдаад эхлэхээр гадааддаа илэрч байгаа зүйл нь ичихгүй, айхгүй, гэмшихгүй байх төлөвшлийг олгоод байна.

-Үүрэг хариуцлагаа ухамсарлах чадвар нь бас багасаад байна уу?

-Монголын түүхийг судлаад үзэхээр энэ цаг үед бидний хийж чадахгүй байгаа, өөрчилж болохгүй зүйлүүдийг эргээд харах боломжтой. Монголчууд нэр төрөө маш их эрхэмлэдэг. Нэр төрөө сэвтээхгүй байх эрхэм чанарыг монгол хүн бүр яс махандаа шингээж авч явдаг. Нэр хугарахаар яс хугар гэж ярьдаг. Энэ зүйл бас өнөөдөр алдагдаж эхэлж байна. Жишээ нь, Их хурлын гишүүн боллоо гээд гишүүний бүрэн эрхээр хаацайлан юу дуртайгаа хийдэг болсон. Энэ нь буруу зүйл хийсэн ч би бүрэн эрхтэй гишүүн хүн гэж хаацайлсаар эх орноо тонон дээрэмдэх, хоослох хомхойрох сэтгэлтэн болж буй юм. Тэдэнд буруу зүйл хийсэн ч ухамсарлах чадвар алга л гэсэн үг.

-Хүний итгэл үнэмшил гэж зүйл бас өөрчлөгдөөд байна уу?

-Эх орон үнэтэй юү, итгэл үнэмшил үнэтэй юү гээд асуухаар хүмүүс янз бүрээр хариулах байх. Гэхдээ эх орон бол бидний итгэл үнэмшил, үнэт зүйлс. Эх оронгүй бол бид юугаараа бахархан цээжээ дэлдэх юм бэ. Гэтэл энэ нийгэмд итгэл үнэмшил өөрчлөгдөж байна. Даяаршлын нөлөөгөөр юм уу, улс үндэстнүүдийн хоорондын уламжлалт соёлын нөлөөгөөр гэх үү, би монгол хүн гэдгээс илүү итгэл үнэмшлүүд бий болж байна. Өөрөөр хэлбэл, шашны хүрээний итгэл үнэмшлүүд байж болно. Мэдээж шүтэх, эс шүтэхийг Үндсэн хуулиндаа заагаад өгчихсөн учраас боймилж болохгүй. Гэхдээ улс үндэстний хүрээнд авч үзэх асуудлуудын нэг нь шүтэх ёс. Шийдвэр гаргахдаа эх орноос илүү итгэл үнэмшлийг бий болгох үнэт зүйлс хүнд байж болох уу, болохгүй юу гэдгийг бодох ёстой.

Энэ нь байж болох ч эх орны тухай үнэт зүйлс маш ихээр алдагдаж байгаа болохоор эх орноо тонон дээрэмдэж байна. Эх орондоо сайхан хандахгүй байна гэдэг нь монгол эх орон, монгол үндэстэн, монгол угсаатан, монгол гэсэн үнэт зүйлсүүд тэр чигээрээ алдагдаж байгаа гэсэн үг. Бид өөрсдөө улс үндэстнээ маш буруугаар таниулж байна. Өөрөөр хэлбэл, үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ монгол хүн нэг нэгнээ мөлждөг, шулдаг, монгол хүнээс хол яв гэдэг ухагдахуунаар хүмүүжүүлдэг. Гэтэл монгол хүний язгуур чанарыг аваад судлаад үзэх юм бол маш нигүүлсэнгүй. Жудаг мөс чанартай. Гайхамшигтай ноён нуруутай, хүн шиг хүн чанартай байх бүх зүйлүүд бүрэлдэн тогтсон, дэлгэр зан араншинтай хүмүүс байсан юм шүү.

-Энэ эрхэм чанарууд хаачив?

-Өнөөгийн нийгэмд энэ эрхэм зан чанарууд өөрчлөгдөж байгаа нь бидэнтэй маш их холбоотой. Бид өөрсдийнхөө үндэстэнг үр хүүхдэдээ зөвөөр тайлбарлаж хэлэхгүй байна. Би өөрөө монгол хүн. Монгол хүн ийм сайхан дэлгэр зантай, монгол хүн үр хүүхдэдээ хараал хэлдэггүй. Монгол ёс заншил ийм байдаг юм гээд итгэл үнэмшил, үнэт зүйлсийг багаас нь хүүхдүүддээ ойлгуулах ёстой. Бид ингэж чадаагүйгээс болоод өнөөгийн хүний мөс чанар муудаад байна. Энэ нийгэм, улс үндэстэнг хүмүүс бүтээж байгаа. Тэр бүтээж байгаа хүмүүс нь өөрсдөө үндэстнээ дээдлэх, хайрлах чин сэтгэл, хүсэл эрмэлзэлгүй байх юм бол энэ улс үндэстэнд угаасаа ирээдүй байхгүй гэсэн үг.

-Улс үндэстний хамгийн чухал зүйл юу байдаг вэ?

-Үндэстний хамгийн гол зүйл нь гэр бүл. Гэр бүл бидний соёл, үндэс тулгуурыг авч явдаг учраас монгол хэлээ дээдлэх, монгол хэлээрээ зөв ярих, монгол хэлийг зөв хэрэглэх гэх мэтээр маш энгийн юмнаас эхэлнэ. Гадаад хэлтэй хүүхдүүд маш их байна. Англи, герман, франц хэлтэй, монголоороо ярьж чаддаггүй хүүхдүүд байна. Яагаад ингэж байна гээд аваад үзэхээр монгол хэл онцгүй, монгол үндэстэн өөрөө онцгүй, монгол хүн байхыг хүсдэггүй гэдэг зүйлүүд гарч ирж байна. Хүүхэд яагаад ингэж ойлгов гэхээр ээж, аав нь өөрсдөө тэр үндэстнийг их буруугаар ойлгуулсан байна. Хүүхдүүдээ англи хэл хэрэглэ, англиар ярь гэх нь зөв.

Гэхдээ нөгөө талдаа өөрийнхөө үндэстэнг гутаасан мэт монгол хэл хэрэглээнээс гарсан, сураад хэрэггүй гэх үзэл суртлаар ханддаг нь маш буруу. Улс төрийн томоохон сэхээтнүүд, улсаа удирдан авч явж байсан томоохон хүмүүсийн түүхийг харахаар багаар бодоход 5-6 хэлийг хэрэглэдэг. Хамгийн дээд тал нь 13 хэлийг гайхамшигтайгаар хэрэглэж чаддаг байсан. Тэгэхээр бид англи хэлтэй болно гээд монгол хэлээ орхигдуулж болохгүй. Хэл гэдэг нь өөрөө язгуур үндэстний соёл, сэтгэхүй, өв уламжлал, ухамсрыг авч явдаг. Тэр хүүхэд монголоор ярьж байхдаа, монгол хэлийг сурч байхдаа, монгол үндэстний сэтгэлгээний зүйлүүд суугаад явж байдаг. Ирээдүйд бид хүүхдүүдээ яаж бэлтгэх тал дээр анхаарах ёстой. Улс үндэстнээ удирдах, лидерүүдийг багаас нь бэлтгэдэг гэр сургалттай байсан.

-Өнөөгийн нийгэмд шунах, хомхойрох сэтгэлтэн их болсон нь хүүхдүүдээ буруу хүмүүжүүлсэнтэй холбоотой гэсэн үг үү?

-1990 онд гэнэт зах зээлийн нийгэмд шилжээд хүмүүс яахаа мэдэхээ больсон. Юу хийхээ мэдэхгүй болсон. Тэр үедээ хөл алдаж, архинд орж эхэлсэн. Энэ процесс эргээд ирж байгаа юм шиг мэдрэмж төрөх боллоо. Тэр үед заагаад, зөвлөөд шийдвэр гаргаад явдаг байсан бол одоо ийм хэцүү, бэрхшээлтэй зүйлүүдтэй тулгарахгүй байсан ч юм билүү. Дээрээс нь тэр үед ээж, аавын нэг нь байхгүй ганзагын наймаанд явсан ч юм уу, аль эсвэл салах тохиолдлууд их байсан. Тиймээс наян хэдэн оныхон дунд салалт өндөр байдаг. Тэр нь эргээд хүүхдүүд ээж, аав хэрхэн болдог вэ, яаж бие биенээ хайрладаг вэ гэдэгт суралцаагүй гэсэн үг. Нийгмийн шилжилт, нийгмийн ёс зүйгүй байдал нь бүхэл бүтэн үндэстний 30 жил, 60 жил, 100 жилийг ч авч явж байдаг. Тэгэхээр нийгэмд чиглэсэн арга хэмжээнүүдийг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх ёстой.

-Тэгэхээр үүнээс үүсэх хор уршиг нь юу байна вэ?

-Одоо хүмүүсийг атаач, жөтөөч болсон гэдэг. Дотоодод үүсч байгаа энэ атаа хорсол нь сэтгэл зүйн хувьд эмгэг чиглэл рүүгээ орсон гэсэн үг. Ерөнхийдөө эрүүл биш, сэтгэцийн тулгамдсан асуудал болсон, эмгэг чиглэл рүүгээ орсон байна. Тодорхой хэмжээгээр цэвэр өрсөлдөөн байж болох ч хүний сайн байгаад атаархаж, гэм хор учруулах гэсэн хандлагууд бий болж байна. Энэ нь өөрөө нийгэмд асар хортой. Эргээд нийгэмд баян, ядуугийн ялгарлууд гарч байна. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй байдал үүсч байгаа учраас үзэн ядалт нь өөрөө явсаар задрах боломжтой. Тэрхүү үзэн ядалт гэдэг зүйл үндэстнийг нураах ч магадлалтай. Үүнийг сэтгэл судлалын ухаанд хамтын ухамсаргүй байдал буюу нийгэм ухамсаргүйгээр явагдаж байна гэж үздэг. Тийм учраас түүнээс сэрж, сэрээх үндэстний сэхээтнүүд зайлшгүй байх шаардлагатай.

-Би-гийн үзлээс гадна дэлхийн талыг эзэлж байсан ард түмэн гэж цээжээ дэлдэх хүмүүс их болжээ?

-Бид эх түүхээ зөвөөр ойлгож, зөвөөр таниулах хэрэгтэй. Монгол хүмүүс дэлхийн талыг эзэлж байсан гэдгээрээ өөрсдийгөө хардаг. Гэтэл нөгөө талаараа дэлхийн тал нь бидний дайсан байхгүй юу. Яагаад гэхээр тухайн улс үндэстний Монголд хандах хандлага, Монголыг үзэх үзэл нь өөр гэсэн үг. Жишээ нь, бид афган хүнд яаж өөрсдийгөө зөвөөр ойлгуулах вэ. Энэ зүйл чинь одоог хүртэл нарийн явагдаагүй. Түүхийн ойлголтууд нь түүхий байна. Тиймээс шинэ залуу удирдагч нар, лидерүүд өөрсдийнхөө түүхийг зөвөөр ойлгуулж, таниулж, сурталчлах хэрэгтэй. Монгол үндэстэн түүх нь агуу гайхамшигтай. Монголын түүх барагдашгүй. Түүнийгээ л зөв таниулж, ойлгуулах нь чухал.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 21 цаг 6 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 21 цаг 23 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 21 цаг 39 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 22 цаг 7 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 22 цаг 26 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 22 цаг 44 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 23 цаг 2 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв Уржигдар 12 цаг 24 мин Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна Уржигдар 11 цаг 25 мин Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Уржигдар 11 цаг 19 мин Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно Уржигдар 10 цаг 47 мин Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ Уржигдар 10 цаг 13 мин Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана Уржигдар 09 цаг 42 мин Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ Уржигдар 09 цаг 09 мин М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй Уржигдар 08 цаг 36 мин Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна Уржигдар 08 цаг 18 мин Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21 Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна 2024-04-21 Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна 2024-04-21 Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Д.Тогтохсүрэн: Гурилын импортын тарифыг тэглэвэл тариаланчид... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ
Top