x

ХЗБХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нөхөн сонгуультай холбоотой Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэв. Байнгын хорооны гишүүдийн дийлэнх нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нэлээд шүүмжлэл хэлсэн нь эрх баригчдын дургүйцлийг хүргэв. Тэрбээр “нөхөн сонгуультай холбоотой асуудал хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзсэн. Энэ бол Ардын намын хийж байгаа ажил. Ардын намынхан нөхөн сонгуулиар ялагдана гэхээс айсандаа цэцээр ийм шийдвэр гаргуулсан” гэв. Түүний үг танхимд суусан Ардын намынхны дургүйцлийг хүргэж, хатуухан шүүмжлэл дагуулсан юм. Ингээд гишүүд дараах байр суурийг илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад, холбогдох хуульд өөрчлөлт оруулах ёстой юм биш үү. Яаж ч бодсон Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй. Гэтэл бид хууль зөрчих гээд байгаа юм биш үү. Тэрнээс гадна нөхөн сонгуулийг жилд хоёр удаа явуулдаг болчихвол хайчнаас гарах боломж байна. Мөн  сонгууль болохоос зургаан сар биш, гурван сарын өмнө төрийн албан хаагч ажлаа өгдөг болговол ямар вэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Бид нөхөн сонгууль явуулахаар тов зарлачихсан биз дээ. Энэ шийдвэрийг санал нэгтэйгээр л гаргасан шүү дээ. Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гээд өчигдөр хоёр бүлэг мэдээлэл хийж байх шиг байна лээ. Гэтэл өнөөдөр айх айхгүй тухай яриад сууж байна. Б.Пүрэвдорж чи хэн болоод, юу болоод ийм юм яриад байгаа юм. Цадигтай бай, баримттай ярь. Хоёрдугаарт, 2012 оны Сонгуулийн хуулийг “Бурмаагийн хууль” гэж нэрлэдэг. Наад хуулийг чинь баталж байхад би “Eagle” телевизээр яриа өгөөд сууж байсан юм. Гурван хуулийг нэг болгосон нь буруу. Хүчээр нэгтгэсэн. Одоо энэ алдаагаа залруулах хэрэгтэй. Энэ асуудлыг дахиж авч үзэх хэрэгтэй. Төрийн албан хаагчтай холбоотой заалт орсон нь өөрсдөө улс төрийн давуу байдал бий болгохын тулд хийсэн байхгүй юу. Б.Пүрэвдорж оо чам шиг юмыг би 300, 400-аар нь үзсэн. Би чамд хоёр дахь удаагаа хэлж байна. Чи хэн болоод УИХ-д орж ирээд бүхнийг мэдээд, бүхнийг шүүмжлээд байгаа юм. Цэцийн гишүүдийг Ардын нам томилсон юм уу. Хамгийн сүүлийн гурван хүнийг хэн оруулж ирлээ. Та нар дэмжээд явсан биз дээ. Ер нь энэ сонгуулийн хуулийг засах тал дээр онцгой анхаарахгүй бол болохгүй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Дэгийн тухай хуулиар бол гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж үг хэлэх ёстой. Хэрэв тэгээгүй тохиолдолд хурлаас гаргах, сануулга өгөх эрх нь хурал даргалагчид бий. Ц.Нямдорж сайдын хэлж байгаа нь үнэн. Ерөнхийлөгчийн, орон нутгийн, УИХ-ын сонгуулийг тусдаа хуульчлах ёстой. Бид хэн нэгнээс айж ичээд байх юм байхгүй. Тиймээс цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүйгээр нөхөн сонгуулийг явуулах саналтай байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 32 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 38 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 46 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 50 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 58 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 2 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 1 цаг 7 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 1 цаг 14 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 1 цаг 18 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 2 цаг 35 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 2 цаг 43 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 2 цаг 49 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 2 цаг 55 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 3 цаг 28 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 3 цаг 30 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 3 цаг 33 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 3 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 3 цаг 41 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 3 цаг 48 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 3 цаг 53 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг...
Top