x

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна

Улаанбаатар хотод үүлэрхэг, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 0 хэм орчим байна.

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -9...-14 хэм, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -4...-9 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 хэм дулаан, бусад нутгаар -2 хэм хүйтнээс +3 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр ширүүснэ.

Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -23...-28 хэм, өдөртөө -10...-15 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 хэм, өдөртөө -3...-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 хэм хүйтэн, өдөртөө +5...+10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -9...-14 хэм хүйтэн, өдөртөө -3 хэм хүйтнээс +2 хэм дулаан байна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нөөс ихэнх нутгаар хүйтэрнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17-г бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарахыг үүрэг болгов 3 цаг 10 мин “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав 3 цаг 20 мин Японы засгийн газрын өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ 4 цаг 18 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 6 цаг 22 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 6 цаг 27 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 6 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 6 цаг 40 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 6 цаг 44 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 6 цаг 54 мин Ормузын хавх 7 цаг 9 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 7 цаг 20 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 7 цаг 40 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 10 цаг 37 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 10 цаг 45 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 11 цаг 0 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 11 цаг 12 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 11 цаг 21 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 11 цаг 31 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 11 цаг 45 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 11 цаг 50 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Шатахууны хямрал ба бодит байдал Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top