x

Ж.Ганбат: Энэ ондоо багтаан $500 сая оруулж ирэх нь бидний нэн тэргүүний зорилго

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат компанийн зарим удирдлагуудын хамт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций дэх уурхайд ажиллаж, уурхайн удирдлагууд болон уурхайчдын төлөөлөлтэй уулзлаа. Энэхүү уулзалтаар Засгийн газрын бодлого үйл ажиллагаа, цаашид хэрхэн ажиллах талаар холбогдох чиглэлээ хүргүүлснээс гадна уурхайн үйл ажиллагаатай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэв.

Тэрээр салбарын удирдлага, уурхайчдын төлөөлөлтэй уулзах үеэр Засгийн газраас энэ ондоо багтаан 500 сая ам.доллар оруулж ирэх үүрэг өгснийг хэрэгжүүлэх нь бидний нэн тэргүүний зорилго юм. 

Зорилгоо биелүүлэхийн төлөө бид маш сайн баг болж хамтарч ажиллах шаардлагатай бөгөөд ямар ч тохиолдолд уурхайн ажилтнуудын эрх агшийг нэгдүгээрт тавьж ажиллах ба цалин, хангамж, урамшууллыг компанийн холбогдох дотоод журам, захиргаа, үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээнд заасны дагуу бүрэн олгох болно. 

Цаашид “Эрдэнэс Тавантолгой” ХК сардаа 2.5 сая тонн нүүрс борлуулдаг горимд шилжүүлж, жигдрүүлэхээр ажиллаж байна. Бид төрийн өмчит компанид ажиллаж байгаа учир манлайлах хэрэгтэй хэмээн танилцууллаа. 

Уулзалтын үеэр уурхайн мастер А.Батаа, 2022 оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хууль уурхайд хэрэгжих эсэх тухай лавлаж асуулаа. 

Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат "Хуулийн хүрээнд ажиллах ёстой гэдэг шаардлага тавьж байгаа. Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзаж таны энэ асуудлыг тавьсан бөгөөд хууль зөрчсөн, хуулиас гадуур аливаа шаардлага тавихгүй. Мэдээж сайжруулах, зүйлс байгаа, тухай бүрд нь холбогдох шийдвэрүүдээ гаргаад засаж залруулаад явна" гэлээ.  

2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор нийт 13.6 сая.тн нүүрс экспортод гаргасны 8.7 сая.тн нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрс тээвэрлэгдсэн байна.

Сүүлийн өдрүүдэд тээвэрлэлтийн тоо ихсэж, тээвэрлэлт дээр доголдол үүсэж буй.

Тиймээс Боомтын сэргэлтийн үндэсний хороо, Гаалийн ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох төрийн байгууллагын удирдлагуудтай газар дээр нь ажиллаж шаардлагатай зарим шийдвэрийг гаргажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 1 цаг 41 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 2 цаг 2 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 18 цаг 49 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 19 цаг 14 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 19 цаг 27 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 19 цаг 30 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 19 цаг 33 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 19 цаг 52 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 21 цаг 37 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 21 цаг 38 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 21 цаг 49 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 23 цаг 45 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10
Top