x

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна

Улаанбаатар хотод цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө 2 хэм дулаан байна.

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 9-14 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 7-12 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 8-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 8-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж,  Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17-г бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарахыг үүрэг болгов 3 цаг 13 мин “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав 3 цаг 23 мин Японы засгийн газрын өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ 4 цаг 21 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 6 цаг 25 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 6 цаг 30 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 6 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 6 цаг 42 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 6 цаг 47 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 6 цаг 57 мин Ормузын хавх 7 цаг 12 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 7 цаг 23 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 7 цаг 43 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 10 цаг 40 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 10 цаг 48 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 11 цаг 3 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 11 цаг 15 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 11 цаг 24 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 11 цаг 33 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 11 цаг 48 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 11 цаг 53 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Шатахууны хямрал ба бодит байдал Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top