x

Б.Пүрэвдорж: Эрх баригчдын дунд хэн нь хэр зэрэг шантааж хийнэ тэр нь дээшээ явдаг тогтолцоо бий болчихсон

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Төмөр замын царигийн асуудлаар та мэдээлэл хийсэн. Энэ талаар тодорхой тайлбар өгөхгүй юү. Ямар учиртай тогтоолын төсөл өргөн барив?

-Сая шинээр баригдсан төмөр зам мухар зам болох нөхцөл байдал руу орчихлоо. Дээрээс нь Засгийн газар энэ нөхцөл байдлыг нь улам баталгаажуулж байгаа юм шиг санагдаад байна. Учир нь уг төмөр замын өндөршил, огтлолцол, цаанаас орж ирэх нарийн төмөр зам, цаашаа гарах замын асуудал байна. Түүнчлэн хоёр талдаа барих терминалын асуудал дээр Гашуунсухайтын төмөр зам, Хятадын компаниудтай гэрээ хийгдээд тодорхой хэлэлцээр хийгээд явж байсан. Энэ үйл явцад Таван толгойн төмөр замыг татан буулгаж байгаа нь хэлэлцээрийн нэг талыг байхгүй болгож байна гэж харж байгаа. Үүнээс болоод энэхүү төмөр зам хэдэн жилдээ мухар зам болох нөхцөл байдал руу явж байна. Мэдээж бид нүүрсээ БНХАУ руу экспортолдог. Манай экспортын гол урсгал гэдэг нь үнэн. Тэр утгаараа Таван толгойн төмөр зам тогтвортой байж энэхүү хэлэлцээр үр дүнтэй болох байсан. Харамсалтай нь Засгийн газар болгон өөр шийдвэр гаргадаг. Үүнээс болоод дээрх зам мухар зам болох үйл явц нь улам баталгаажиж байгаа юм.

-Тогтоолын төсөл нь үүнд чиглэгдэж байна уу?

-Сая ашиглалтад орсон төмөр замын царигийг өргөн байх уу, нарийн байх уу гэх УИХ-ын тогтоол, шийдвэргүйгээр барьсан. Үүнээс болоод тус зам дээр дахиад 1.5 их наяд төгрөгөөр ачиж, буулгах терминал байгуулах нөхцөл байдал бий болж байна. Манай улсад ийм их хэмжээний хөрөнгө, мөнгө байхгүй. Хэрвээ барихаар бол дахиад л нөгөө нүүрсээ борлуулж байж л барих боломжтой. Энэ мэт бүх төлбөр, зардлаа нүүрсээрээ төлөөд явахаар Эрдэнэс таван толгойн орлого буурна. Ингэж буурснаар Монгол Улсын эдийн засагт хүндээр нөлөөлөх нөхцөл байдал бий болно гэсэн үг. Энэ утгаараа харахад энэхүү төмөр замыг байгуулахдаа бид тодорхой хэмжээнд алдаа гаргасан гэж харж байгаа юм. Үүнээс хойш бусад боомтуудад тавьж байгаа төмөр замыг хойшоо бол өргөн, урагшаа бол нарийн царигтайгаар байгуулах УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан хэрэг. Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаараа ямар нэгэн хилийн хүндрэл үүсэхгүй, эдийн засгийн хохиролд орохгүй, тээвэрлэлтийн асуудал илүү сайжрах, боомтын үйл ажиллагаа улам төгөлдөрших, экспортоо бодитоор нэмэгдүүлэх эрх зүйн нөхцөл байдал бий болно гэж үзэж байгаа юм.

-Өргөн царигтайгаар нэгэнт барьчихсан. Одоо үүнийг нарийн болгоно гэх боломжгүй. Тиймээс терминал байгуулах нь хамгийн алдагдал багатай шийдэл болох байх. Цаашид ийм алдаа гаргахгүйн тулд л энэхүү тогтоолын төслийг өргөн барьж байна гэж ойлголоо, зөв үү?

-Зөв л дөө. Сая баригдсан төмөр зам бол өндөр өртөг, хөрөнгө шаардаж боссон бүтээн байгуулалт. Яг хэдэн төгрөг болсныг нь би мэдэхгүй байна. Учир нь энэхүү бүтээн байгуулалтад хэдэн төгрөг зарцуулагдсан, төлбөр нь яаж хийгдсэн зэргийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр улсын нууцад авсан. Тиймээс яг ямар өртөг, ямар зардлаар боссоныг нь хэлэх боломжгүй. Харин ачиж буулгах терминалыг миний харж байгаагаар 300-400 сая ам.доллараар барих нь бол тодорхой. Энэ утгаараа ингэж их хөрөнгө зарлага гаргаж терминал байгуулж байхаар анхнаасаа царигийг нь зөв тодорхойлоод барьчих ёстой байсан.

-Чуулганы хуралдааны үеэр та нүүрсний тээвэрлэлттэй холбоотой хууль бус үйлдлийн талаар ярьсан. Энэ талаараа товч тодорхой тайлбарлаад өгөхгүй юу. Таны хэлсэн зүйл үнэхээр бодитой юу?

-Төмөр замыг явуулахгүй байх сонирхол нэг хэсэг бизнесмэн болон улстөрчдөд байна. Автотээвэр дээрээ түлш шатахууны хүндрэл үүсгэж байгаад түүн дээрээ өөрсдийнхөө давуу байдлыг бий болгож, ашиг олох сонирхолтой хүмүүс манай улсад олон байна. Тиймээс экспорт төмөр замаар гарчихвал эдгээр хүмүүсийн ашиг орлого багасах учраас уг төслийг янз бүрийн аргаар гацаах акцууд явуулж байна. Өнөөдөр нүүрсний тээвэр дээр ашиг олж байгаа хүмүүсийн талаар нэг л жишээ хэлье. Тухайлбал, эдгээр хүмүүс ид үе дээ 29-хөн километр газарт 120 сая төгрөгөөр нэг машин нүүрсийг гаргаж байсан. Угтаа өмнө нь 3-5 сая төгрөгөөр л тээвэрлэлт явагддаг байсан. Гэтэл ингэж хэд дахин өсгөж, тээврээс нь ашиг олдогоос болоод нөгөө Эрдэнэс таван толгой нь уурхайн ам дээрх нүүрсээ бага зардаг, үүнээс болоод ард түмэн хохирч, нүүрсний тээврээс ашиг олдог хэдэн хулгайч дарга нар баяжиж байна. Нөгөөтэйгүүр, Ганц модны боомтоос Цагаан хад хүртэл наашаа буюу БНХАУ-аас Монгол руу янз бүрийн бараа бүтээгдэхүүн зөөдөг байдал бас байна. Энэ нь 50-60 сая төгрөг болдог. Эдгээр зардлууд бүгд Хятад руу шилждэг. Улмаар Хятадад хувааж авдаг хууль бус үйлдэл, хулгайн мафийн сүлжээ бодитой бий болсон. Үүнд төрийн өндөр албан тушаалтнууд болоод хуулийнхан оролцож байна. Үүнийг цэгцлэх гол бодлого, үйл ажиллагаа бол төмөр замын тээвэрлэлт юм. Тиймээс л төмөр замыг гацаадаг, төмөр замыг мухар болгодог зүйл гарч ирээд байгаа хэрэг шүү дээ.

-Нүүрсний тээвэрлэлтээс ашиг олох мафийн сүлжээ байна гэлээ. Үүнтэй адил эдийн засгийн хямрал, ам.долларын өсөлтөөс ашиг олдог бүлэг байна гэж та хэлж байсан. Бүр МАН-ынхан “Найман шарга” дээр ам.доллар зараад явдаг гэсэн мэдээллийг сонссон гэж хэлсэн. Энэ үнэхээр бодитой мэдээлэл үү?

-Орлого гэдэг зүйл бүгд алга болохгүй, нөгөө хэсэгт л очиж байдаг үзэгдэл. Өөрөөр хэлбэл, экспорт хийгддэгээрээ хийгдэж байгаа, орлого орж ирдгээрээ л орж байгаа. Хямрал гэдэг бол нэг хэсэг хүнээс орлого нь алга болоод нөгөө хэсэгт л очиж байгаа зүйл. Тиймээс эдийн засаг хямралтай байгаа энэ нөхцөл байдал бол цөөн хэдэн хүнд давуу байдал бий болгож байна. Тэр хүмүүс тухайлбал, 1700 төгрөгөөр маш олон ам.доллар худалдаж авчихаад өнөөдөр үнэ өсөхөөр борлуулаад явах жишээтэй. Эдийн засгийг хямраах замаар өөрийнхөө мэдээлэлд ойр байх давуу талаа ашиглан орлого олдог үзэгдэл олон байна. Үүний цаана хэн хохирч байна гэхээр ард түмэн. Тэгэхээр энэхүү хууль бус үйлдэл, авлига, хээл хахууль, албан тушаалын хэрэг хэзээ нэгэн цагт илэрнэ. Тэр үед ард түмэн хатуу хариуцлага тооцох болно доо.

-Эрх баригч намын гишүүд нэгнийхээ хэргийг улайм цайм чуулганы индэр дээрээс хэлж байна. Хэрэв хүчтэй сөрөг хүчин байсан бол энэхүү үйлдлийнх нь зөв бурууг шалгахыг шаардах байсан болов уу?

-Та ямар жишээ хэлэх гэж байна.

-Тухайлбал, Ц.Даваасүрэн гишүүн Сангийн сайдыг өөрийн хамаарал бүхий компанидаа Бичил санхүүгийн хөгжлийн сангаас 900 сая төгрөгөөр гурван удаа зээл гаргуулан авсан талаар хэллээ. Хэрэв гишүүний зөв бол Сангийн сайд огцрох ёстой биз дээ. Үүнд сөрөг хүчин яагаад чимээгүй байна вэ?

-Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийн амнаас гарч байгаа үг маш хариуцлагатай, баримттай байх ёстой. Тиймээс энэхүү гарч ирж байгаа мэдээллийг нэг талдаа хууль, хяналтын байгууллагууд шалгах ёстой. Нөгөөтэйгүүр МАН-ын өнөөдрийн явж байгаа процессоос харахад хэн эсэргүүцэж үг хэлж байна, тэр хүнийг албан тушаалд томилдог хандлага ажиглагдаж байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байсан хүмүүс өнөөдөр бүгд дарга сайд нар болчихоод байна.

Өөрөөр хэлбэл, эрх баригчдын дунд хэн нь хэр зэрэг шантааж хийнэ тэр нь дээшээ явдаг тогтолцоо бий болчихсон гэсэн үг. Ер нь монгол хүний хэлсэн үгэндээ эзэн байх, улс төрд тодорхой хэмжээнд тууштай байх зүйлд буруу жишиг тогтоож байна уу даа л гэж харж байна. Мэдээж сөрөг хүчний зүгээс энэхүү асуудалд анхаарч, тодорхой шаардлага тавьж ажиллана.

-Төсөв хэлэлцэж байна. Мэдээж оруулж ирсэн төсвийг эрх баригчид олонхоороо шийдээд явах дүр зураг ажиглагдаж байгаа. Гэхдээ онцгой анхаарах ёстой санал, шүүмжлэл юу байна вэ?

-Давхар дээлийн хязгаарлалтыг авсан, Засгийн газар руу хэт их эрх мэдэл шилжсэнтэй холбоотой лай нь өнөөдөр гарч ирж байна.

Төсөв батлах онцгой эрх бол УИХ-д байдаг. Тэгэхээр Засгийн газрын зүгээс та нар төсвийг батал, батлахгүй бол өөрөөр ярина шүү гэсэн зүйл эрх баригч нам дотор байна. УИХ-ын эрх мэдэл рүү хэт орсон, намынхаа нөхдүүдийг барьцаалж, ирэх жилийн төсвийг хүчээр батлуулах гэсэн хандлага Засгийн газарт байгаа. Тиймээс төсөв хэлэлцэгдэж байгаа энэ үед Байнгын хороодуудад гишүүд ямар байр суурьтай байх нь уу, уг асуудлыг авч хэлэлцэх ёстой л гэж харж байна. Нэг сайдын ард МАН-ын хэд хэдэн гишүүд нуугдчихсан. Улмаар сайдад очих багцыг нэмэгдүүлэх замаар нуугдсан гишүүдийн асуудлыг шийдвэрлээд явж байх шиг байна лээ.

Ийм тогтолцоогоор, ийм хандлагаар удаан явахгүй. Явлаа ч эдийн засаг өсөх битгий хэл улс орны хөгжлийг ярих боломжгүй болно. Тиймээс энэ байдлыг даруй засах ёстой. Нэг зүйлийг төсвөөс ажигласан. Улаанбаатар хотод хэтэрхий өндөр төсөв тусгасан байна лээ. Улаанбаатар хотоо л хөгжүүлье гэх маягаар оруулсан байна. Улаанбаатар хотыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлээд хөдөө орон нутгаа орхигдуулаад л байвал хотын бүтэц, хүн ам улам л нэмэгдсээр байна. Хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн улам л эрчимжинэ гэсэн үг. Энэ утгаараа Улаанбаатарын хүн ам нэмэгдэж, хөдөлгөөн ихсэхийн хэрээр нөгөө түгжрэл, утаа, хөрсний бохирдол, газар нутаг гээд тулгамдсан асуудал байсаар л байна гэсэн үг. Тиймээс хот, хөдөөгөө зэрэг хөгжүүлэх бодлого барьж ажиллах ёстой.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 1 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны төрийн дээд шагнал олгохоор шийдвэрлэжээ 1 цаг 21 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөөж эхэллээ 1 цаг 22 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 1 цаг 24 мин Сурагчдын мэдлэгийн хоцрогдлыг арилгах "Чөлөөлье" цогц арга хэмжээг баталлаа 1 цаг 25 мин Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хуулийн этгээдийн тамгыг цахимжуулна 1 цаг 31 мин Олон удаагийн хулгай, залилан хийсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноов 1 цаг 31 мин Засгийн газар шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авч байна 1 цаг 33 мин Ерөнхий сайд "Туулын хурдны зам" төслийг зогсоолоо 1 цаг 34 мин УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх вэ? 2 цаг 43 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 3 цаг 46 мин Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатууллаа 3 цаг 48 мин Боловсролын салбарын ажилтнуудын нэмэгдлийг шинэчилсэн цалингаас тооцно 3 цаг 48 мин Энэ жил төв болон баруун бүсэд хур тунадас элбэг, зүүн бүсэд хэт халж, гандуу зун болох төлөв гарчээ 3 цаг 50 мин Хятад улс бензин, дизель түлшний үнээ бууруулна 3 цаг 51 мин Боловсролын сайд АХБ-ны төлөөлөлтэй уулзаж, төслүүдийн явцыг хэлэлцлээ 3 цаг 52 мин Боловсролын сайд хувийн цэцэрлэгүүдийн төлөөлөлтэй уулзлаа 5 цаг 55 мин Байгалийн цогцолборт газарт мөнгөн ус ашиглан алт олборлосон этгээдүүдийг шалгаж байна 5 цаг 55 мин Нийгмийн даатгалын сангийн 70 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 5 цаг 56 мин Нийслэлийн МАН-ын хорооны ойд зориулсан бөхийн барилдаан болно 5 цаг 56 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top