x

Ж.Оюунчимэг: Монголд анх удаа нарийн сүлжмэл даавуу үйлдвэрлэж эхэлж байна

“Батзүү” ХХК-ийн ерөнхий захирал, Монголын оёдлын салбарын мэргэжлийн зөвлөлийн дарга Ж.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Танай компани Монгол Улсад анх удаа нарийн сүлжмэл даавуу үйлдвэрлэж эхэлжээ. Нарийн сүлжмэл даавуугаар ямар хувцас эдлэл хийх, ямар давуу талтай вэ?

-Манай “Батзүү” ХХК 26 жилийн түүхтэй. Зөөлөн оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад Монгол Улсаа үйлдвэрлэгч орон болоход тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж нүцгэн биен дээр шууд өмсдөг подволк, ретуз, дотуур хувцсаа эко даавуугаар үйлдвэрлэхийг зорьсон. Анхны даавуугаа үйлдвэрлээд Монголын оёдлын холбоотой ярилцаад 60 гаруй оёдлын компани нэгдэж кластерын системээр цэцэрлэгийн хүүхдийн подволк, шортыг үйлдвэрлэх санал гаргаж одоогоор 10 мянга орчмыг үйлдвэрлэсэн. Эцэг эхчүүд маш сэтгэл хангалуун байна. Өмнө нь бид нүцгэн биен дээр өмсдөг хувцсыг зах зээлээс авдаг, эрүүл мэндэд ямар хор нөлөөтэйг мэддэггүй байснаа ч илэрхийлж байна.

-Кластерын үйлдвэр гэж яг ямар үйлдвэрлэлийг хэлж байна вэ?

-Энэ нь нэг оёдлын компани даавуугаа, нөгөө нь эсгэнэ, нөгөө нь оёно гэх мэт гурвалсан, дөрвөлсөн сүлжээг хэлж байгаа юм. Манай компани зөвхөн даавуугаа үйлдвэрлэнэ, өөр компани эсгэнэ, өөр компани оёно. Нэг үйл ажиллагаагаараа дагнана гэсэн үг. Энэ бол Монголдоо хийж байгаа бас нэг шилдэг инноваци гэж харж байгаа.

-Ямар төхөөрөмж ашиглаж байна вэ?

-Цар тахал гарахаас өмнө Герман улсад хандаж дэлхийд гуравхан гарсан хамгийн сүүлийн үеийн ухаалаг төхөөрөмжийн нэгийг Монгол Улсад оруулж ирсэн. Цар тахлын үед тоног төхөөрөмж маань ирээд өнгөрсөн долдугаар сарын 20-доор Германаас мэргэжилтнүүд ирж 14 хоног сургалт орж төхөөрөмжөө угсарсан. Наймдугаар сарын дундаас нарийн сүлжмэл даавуугаа үйлдвэрлэж эхэлсэн. Монгол Улс түүхэндээ анх удаа сүлжмэл нарийн даавууг үйлдвэрлэж эхэлж байна.

-Төхөөрөмж хэдэн хувийн механик ажиллагаатай вэ?

-Төхөөрөмжийн давуу тал бол зүү нь утасны чанар таньдаг. Хуучин бараа материалаа заавал лабораторийн шинжилгээнд өгдөг байсан бол одоо тэгэх шаардлагагүй. Чанарын шаардлага хангахгүй утсаар даавуу үйлдвэрлэж болохгүй, төхөөрөмж ажиллахгүй. Төхөөрөмж хоногт 4500 метр даавуу үйлдвэрлэх хүчин чадалтай. Захиалга илүү нэмэгдэж хүчин чадлаа бүрэн ашиглавал цаана нь гурван машины тоног төхөөрөмж нь дутуу байгаа.

Түүнийгээ шийдчихвэл хүчин чадлаа бүрэн ашиглаж Монгол Улсынхаа биеийн тамирын хувцас, подволкны зах зээлийн 90 хувийг хангах боломжтой. Төхөөрөмж 30-50 жилийн баталгаатай. Төхөөрөмж өөрөө лабораторитой. Лабораториор материалын агшилт, суналт, хөлс шингээлт гэх мэт бүгдийг шинжилдэг.

-Техниктэй ажиллахад монгол инженерүүдээс ихээхэн чадвар шаардаж байна уу?

-Герман мэргэжилтэн Монголд ирээд төхөөрөмжөө задлаад 7-10 хоногт угсрах байх гээд орхисон. Гэтэл манай хоёр инженер 300 гаруй зүү, хамгаалалт гээд бүх зүйлийг.дөрөв хоногт угсарсан. Тэр герман инженер монгол инженерийн чадварыг биширсэн. Ийм инженерүүд байхад ийм тоног төхөөрөмжийг авч ажиллуулахад ямар ч асуудалгүй, цөөхүүлээ ард түмэн эко бүтээгдэхүүн хүсээд авч байгаад маш талархалтай байсан.

-Лаборатори болон даавууны үйлдвэрт хэдэн хүн ажиллаж байна?

-Энэ тал дээр ШУТИС-ийн мэргэжлийн багтай хамтарч ажиллаж байгаа. Одоогоор ШУТИС-ийн мэргэжлийн IV дамжааны оюутан, багштайгаа лабораторийн бүх үйл ажиллагааг хянаж, хариуцаж ажиллаж байна. Даавуу үйлдвэрлэхэд ямар ч хүний оролцоо байхгүй, 100 хувь ухаалаг. Жишээлбэл, нэг машинд 200 гаруй утас ордог. Тэдний нэг нь л чанарын шаардлагагүй утас байвал зүү нь хөдлөхгүй. Хянагч компьютертээ анхааруулга өгдөг. Хүмүүс үйл явц, компьютерээ л хянах үүрэгтэй. Үйлдвэрт одоогоор зургаан хүн ажиллаж байна

-Түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Хамгийн чанартай утсыг Турк, Энэтхэг, Хятадад үйлдвэрлэдэг. Төхөөрөмжийнхөө кодоор утас, хөвөн холионуудаа Туркээс захиалж авсан. Бэлэн утас биш холиогоо тааруулаад захиалдаг.

-Даавуундаа яаж өнгө оруулдаг вэ, хэдэн сонголттой байгаа вэ?

-Дэлхийд 900 гаруй нэр төрлийн өнгө байдаг. Бид дуртай өнгөө кодоор нь захиалдаг. Одоогоор түгээмэл 15 төрлийн өнгөөр үйлдвэрлэж байна. Тухайлбал, цэцэрлэгийн хүүхдийн подволк бүдэг номин цэнхэр өнгө сонгосон нь зах зээлд энэ өнгө харааахан байхгүй учраас хуурамчаар дуурайлган үйлдвэрлэх боломжгүй. Захиалагч өнгөө сонгоход бид тэр өнгөөр нь нэхэж өгнө.

-Цаашид гадны орон руу экспортлох боломж бий юү?

-АНУ-ын хоёр эрдэмтэн ирээд АНУ руу экспортлох боломжтой гэсэн. Тэдний шалгуур нь Монголд үйлдвэрлэл явагддаг, 100 хувь эко байх ёстой. Эхлээд бид дотоодын хэрэгцээгээ хангаад дараа нь гадны орон руу экспортлох зорилготой. Эхний хоёр жилдээ улсынхаа хэрэгцээг хангасны дараа малын гаралтай түүхий эд буюу ноос ноолуураас утсандаа оруулж хүйтэн орон руу дулаан бүтээгдэхүүн экспортлох зорилготой.

-Даавуу бөөсрөх, сунах гэх мэт хэрэглээний хувьд ямар вэ?

-Чанарыг нэгдүгээрт зүү, хоёрдугаар чанарыг лаборатори шинжилж байгаа. Хамгийн дээд зэргийн даавуугаар хийж байна л гэсэн үг.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 8 цаг 23 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 9 цаг 0 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 9 цаг 9 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 9 цаг 31 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 9 цаг 41 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 10 цаг 48 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 12 цаг 3 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top