x

Б.Мөнхбаатар: Олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ даруйхан ажлаа хийхгүй бол бид 2024 оны олимпийг өнжих нь

Хоёр жил хүрэхгүй хугацааны дараа Францын нийслэл Парис хотод зуны олимпийн наадам болно. Эв санааны бэлгэдэл олимпийн наадамд энэ удаа Монголын шигшээ баг оролцохгүй байх бодит эрсдэл нүүрлээд байгааг спортын салбарынхан онцолж байгаа юм. Энэ асуудлын хүрээнд Багануур дүүргийн Биеийн тамир спортын газрын пауэрлифтингийн багш, дасгалжуулагч Б.Мөнхбаатартай ярилцлаа.

-1964 оноос эхэлж зуны олимпийн наадамд оролцож ирсэн Монголын шигшээ багийн тамирчид Парисийн олимпийг өнжих магадлалтай байна гэх юм. Шалтгаан нь юу вэ?

-Манай шигшээ баг 1964 он Токиогийн олимпийн наадамд анх оролцож байлаа Тэр цагаас хойш зөвхөн 1984 онд АНУ-д болсон олимпийн наадмыг өнжиж оронд нь хамтын нөхөрлөлийн орнуудын тэмцээнд оролцож байсан юм. Тэгвэл энэ удаа олимпийн наадмыг хоёр дахь удаагаа өнжих эрсдэлтэй байна. Шалтгаан нь манайх “WADA” буюу дэлхийн допингийн эсрэг агентлагийн гишүүн орон. Энэ нь допингийн эсрэг агентлагийн журмыг дагаж мөрдөнө, допингийн хууль тогтоомжтой байна гэсэн үг л дээ. Манайд өнөөдөр энэ нь алга. Допингийн эсрэг үндэсний журам гэж зүйлийг батална гэж байсан ч энэ ажил хэрэгжсэнгүй. Өнгөрсөн онд Олон улсын олимпийн хорооноос үүнийгээ энэ оны аравдугаар сарын 27-ны өдрийн дотор баталж, мэдээллээ ирүүлэхгүй бол 2024 оны олимпод Монгол Улсыг оролцуулахгүй байх зэрэг гурван шатны арга хэмжээ авах тухай сануулга ирсэн юм билээ. Ийм ноцтой асуудал үүсээд байхад юу ч болоогүй мэт чив чимээгүй байгааг нь ойлгохгүй байна.

-Допингийн эсрэг үндэсний журам гэж зүйл хаана дарагдаад байна вэ. Батлуулахгүй байх ашиг сонирхол хэн нэгэнд байна уу?

-Өнөөдөо спортын салбар хамгийн тулгамдсан, нэн яаралтай шийдэх асуудал нь энэ болчихоод байна. Б.Бат-Эрдэнэ гэж бөх спорт, олимпизм хариуцсан сайдаар сая томилогдсон. Энэ хүн Допингийн эсрэг журмыг яг одоо батлуулахгүй бол эв санааны бэлгэдэл олимпийн наадмыг монголчууд өнжих бодит аюул нүүрлээд байна. Энэ асуудалд хойрго хандвал хойд хөрш ОХУ шиг бүх төрлийн тэмцээн уралдаанаас хасагдах эрсдэл ойрхон шүү. Магадгүй хэн нэгэн албан тушаалтан хойд хөршийн гар хөл болж үүнийг батлуулахад чагт тавиад сууж байж мэднэ. Олимпийн сайдын тухайд хойд хөршийн албаны улстай сүжрээд яваад байсан. Ямар харилцаа үүсгэснийг нь тодорхой хэлж мэдэхгүй юм. Үүний оронд допингийн эсрэг үндэсний журмаа яаралтай батлах хэрэгтэй. Энэ мэт ажлыг хийлгэх гэж л тэр хүнийг олимпизм хариуцсан сайдаар томилсон байх. Уул нь энэ алба олон улсын туршлагатай дипломат хүний л хийх ажил. Манайхан дархан аваргаа хүндлээд Засгийн газрын гишүүн болгосон. Цаашид хэрхэхийг ёстой хэлж мэдэхгүй юм даа.

-Энэ асуудал цааш үргэлжилбэл өөр ямар эрсдэл үүсэх вэ?

-1984 оных шиг Оростой хамтдаа жижиг тэмцээн хийж таарах болов уу. Олон улсын спортын тэмцээнд хориг тавиулна. Яг л өнөөрийн Орос шиг хувь заяа биднийг угтана. Оросын бүх тамирчид ямар ч тэмцээнд орж чадахгүй байгаа шүү дээ. Бид ч Допингийн эсрэг үндэсний журмаа баталж олон улсын допингийн эсрэг агаентлагт нэгдсэн үүргээ хүлээхгүй бол Оросын яг араас орно.

-Оросын тамирчид нийтээрээ допингийн асуудалд орсон. Энд Камила Валиевагийн жишээг дурдаж болох юм. Дэлхийн допингийн эсрэг агентлагаас журмаа яаралтай батлахыг гэнэт шаардаж байгаа нь ямар учиртай юм бэ. Манай тамирчид допингийн асуудалд ороод байна уу, оросууд шиг?

-Нэг талдаа тийм байж болно. Энд онцлоход, жүдо бөхийн хэдэн гавьяат допингийн асуудалд ороод чимээгүйхэн зодог тайлсан асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, допинг хэрэглэсэн хэргийг нь дараад тэр чигт нь зодог тайлуулсан асуудал бий. 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглож хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин 2016 оны олимпийн наадамд оролгүй тэр чигтээ алга болсон байдаг. Энэ асуудал нэгийг хэлж байгаа биз. Гэхдээ ямар ч асуудал байсан допингийн эсрэг үндэсний журмыг нэн яаралтай баталж, тамирчдын эрх ашгийг хамгаалах ажил хоолойд тулчихсан байна. Олимпизм хариуцсан сайд үүнийг маш сайн ойлгож байгаа ч хөдөлж өгөхгүй хөшилдөөд байгаа нь хачирхалтай санагдаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 8 цаг 26 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 9 цаг 2 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 9 цаг 11 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 9 цаг 33 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 9 цаг 43 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 10 цаг 50 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 12 цаг 5 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top