x

Б.Болдсайхан: “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд 600 гаруй хүүхдийг эрүүл болгоод байна

Голомт банкны “Алтантүлхүүр” хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийг эхэлсэн цагаас нь бүх талаар дэмжин ажиллаж буй бөгөөд 3 дахь жилдээ хамтрахаар Санамж бичиг байгуулаад байна. Зүрхний төрлөхийн гажигтай хүүхдүүдийг эх орондоо, үнэ төлбөргүй эмчилж, амь насыг аврах нь уг төслийн зорилго юм. Төслийн багийнхан Монгол Улс даяар ажиллаж, олон мянган хүүхдэд үзлэг, оношлогоо хийн, бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэсээр байна. Төслийг санаачлагч, “Улаанбаатар сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхантай төслийн явцын талаар ярилцлаа.

-“Зүрх мартахгүй” төслийг анх яагаад эхлэх болсон бэ. Манай улсад жилд зүрхний төрлөхийн гажигтай хэдэн хүүхэд мэндэлж байна вэ?  

-Монгол Улсад сүүлийн 5 жилд төрөлт нэмэгдэж, жилд 80 мянга гаруй хүүхэд мэндэлж байна. Гэвч 100 төрөлт бүрт нэг зүрхний гажигтай хүүхэд төрдөг гэсэн судалгаа бий. Зүрхний төрлөхийн гажигтай төрсөн хүүхдүүдийн 95 хувьд нь мэс засал хийж, эрүүл болгох боломжтой. Харин үлдсэн 5 хувьд нь дэлхийн хаана ч мэс засал хийгээд туслах боломжгүй байдаг. Мэс засал хийх боломжтой 95 хувь дотроо 5 хувь нь маш хүнд, 70-80 хувь нь арай хөнгөн байна. Гэвч гадагшаа эмчилгээнд явах зардал их өндөр, дээд тал нь 900 гаруй сая төгрөг төлсөн тохиолдол ч бий. Бас эцэг эхчүүд хүүхдээ эмчилгээнд авч явахын тулд олон нийтээс хандив их гуйдаг. Тиймээс энэ бүх асуудлыг бид эх орондоо шийдье гэсэн юм.

“Зүрх мартахгүй” төслөө бид 2020 оны 5 дугаар сард анх эхэлсэн. Тэр үед дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахал дэгдчихсэн, эдийн засаг ч хүнд байлаа. Тиймээс олон хүүхдэд тусалж чадна гэдэгтээ итгэлгүй, “Ямартай ч 40 хүүхдэд зүрхний мэс засал хийж, амийг нь аварья” гэж төлөвлөсөн. Тэр үед Голомт банк бидэнд хамгийн гол дэмжлэг, тусламж үзүүлж, “Бид энэ жил ч, цаашид ч “Зүрх мартахгүй” төслийг тууштай дэмжинэ ээ” гэсэн. Ингээд одоо бид 3 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Банк бол барилга, байгууламж, төмөр зам гээд том, ашигтай төсөлд л хөрөнгө оруулдаг гэж боддог байсан бол Голомтынхон хүүхдүүдэд амьдрал бэлэглэх төслийг дэмжиж санхүүжүүлсэн учир байнга талархаж явдаг. Голомт банкны ажилтнууд, бүх харилцагчид, удирдлага нь биднийг үргэлж ойлгож дэмжсээр ирсэн. Хамтын ажиллагааны үр дүнд бид 20 аймгийн 300 сум, томоохон бүх хотод 18 мянган хүүхдийг үзлэг, оношлогоонд хамруулж,  600 гаруй хүүхдэд мэс заслыг амжилттай хийлээ. Тэр хэмжээгээр олон зуун сая төгрөг гадагшаа урсахыг зогсоож, хэмнэсэн гэсэн үг. Хил дамнаж явж эмчлүүлэхээс хөдөөнөөс Улаанбаатарт ирэх зардал хамаагүй бага шүү дээ. 3 жилийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын энэ олон зуун хүүхдийг эрүүл саруул болгож өглөө. Нэг сумын хүн амын хэмжээний айл гэрийг эрүүл саруул, санхүүгийн дарамтгүй, өвчин зовлонгүй болголоо гэсэн үг. Ийм боломж бүрдүүлж, бидэнд байнга урам өгч, санхүүгийн дэмжлэг үзүүлж, тууштай дэмжиж ирсэн Голомт банкны хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье, баярлалаа.

-2027 он хүртэл 1000 хүүхдэд мэс засал хийхээр төлөвлөсөн ч эхний 2 жилдээ л зорилгынхоо 60 хувьд хүрчихлээ. Төсөл цаашид ч үргэлжлэх үү?

-Нэг жилд л зүрхний гажигтай 800 орчим хүүхэд төрж байгаа учраас  тэдэнд мэс засал хийх, эрүүл болгох шаардлагатай, тиймээс энэ төсөл зогсохгүй үргэлжилнэ. Өмнө нь Монгол Улсад гаднаас эмч нар ирдэг, эсвэл эцэг эхчүүд хүүхдээ аваад гадагшаа явж мэс засал хийлгэдэг байсан. Харин одоо “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд эх орондоо энэ мэс заслыг амжилттай хийж байна, олон нийт ч, эмнэлгийн салбарынхан ч ойлгодог, дэмждэг болсон байна. Бид эхний жилд 40 хүүхдэд мэс засал хийнэ гэж төлөвлөсөн ч 88 хүүхдийн амийг аварч чадсан.  2021 онд 300, энэ жил 350-360 хүүхдэд мэс засал хийх төлөвлөгөөтэй байна. “Улаанбаатар сонгдо” эмнэлэг дээр мэс заслын болон сэхээний шинэ өрөө ашиглалтад оруулсан, манай баг ч томорч байна. Харин тоног төхөөрөмжөө арай авч амжаагүй байгаа.

-Зөвхөн Монгол орон даяар биш, гаднын зарим орны хүүхдэд ч мэс засал, үзлэг оношлогоо хийсэн шүү дээ. Төслийн хүрээ дэлхий рүү тэлж байна. Цаашид ямар улсад ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Манай төслийг НҮБ-аас эхлээд сонирхож байна. Бид зүрхний гажиг заслын мэс заслыг 1 хувь ч хүрэхгүй хэмжээний бага эрсдэлтэйгээр хийж буй нь дэлхийн хамгийн том зүрхний төвүүдтэй дүйж буй үзүүлэлт юм. Гэхдээ үнэ өртгийн хувьд манайх шиг хямд хийдэг газар хаана ч байхгүй,  5-10 дахин өндөр өртөгтэй байгаа. Тиймээс НҮБ-аас Бүс нутгийн хүүхдийн зүрхний мэс заслын төв байгуулах санал ирүүлсэн. Бид боломжоороо Киргиз рүү 2 удаа явсан, Улаанбаатарт авчирч ч мэс засал хийсэн, Тува хүүхдүүдэд үзлэг, оношлогоо хийлээ. Биднийг Хойд солонгос, Афганистанаас урьсан. Гэхдээ Орос, Хойд Солонгос, Афганистан зэрэг оронд улс төр, бүс нутгийн асуудал байгаа учраас одоогоор явж амжаагүй байна. Хамтарч ажиллах хүсэлт бол их ирж байгаа. АНУ, Англиас, Белгиас, Англиас ч хүүхдүүд ирж мэс засал хийлгэсэн.

-Нэг бяцхан зүрхийг аврахад хэдэн төгрөгийн зардал гардаг вэ?

-Нэг хүүхдийн мэс заслын зардал анх 15 сая төгрөгт багтаж байсан, гэхдээ одоо “Ковид-19”-өөс улбаатай тээврийн үнэ өсөөд, 20 сая төгрөг болж байна. Үүнээс 9,7 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалаас төлдөг. Үлдсэн зардлыг “Зүрх мартахгүй” төслөөс төлж байгаа. Зарим санхүүгийн боломжтой эцэг, эх ч бас тодорхой хувиа төлдөг. Гэвч тийм боломжтой хүн олон биш шүү дээ. Тиймээс л эх орондоо, үнэ төлбөргүй мэс засал хийж, олон хүүхдэд амьдрал бэлэглэх хэрэгтэй байгаа юм.

-Ийм чухал мэс заслыг эх орондоо, үнэ төлбөргүй хийж байгаа эмч нарын ур чадвар, багийн ажиллагаа их чухал. Та “Зүрх мартахгүй” төслийн багийнхнаа танилцуулаач?

-Манай баг 20-иод хүнтэй. Зүрхний мэс заслын эмч 3-4, наркозны эмч 2-3,  хиймэл уушиг, зүрхний аппарат ажиллуулдаг эмч 2, хагалгааны сувилагч 3, сувилагч 5-6, зүрхний оношлогооны эмч 3 гээд Монгол Улсад байгаа хамгийн том баг шүү.

-Төслөө яагаад “Зүрх мартахгүй” гэж нэрлэх болсон юм бэ?

-Миний аав Ц.Бундан гэж Монгол Улсад зүрхний мэс заслыг анх 1967 оноос хийж эхэлсэн багийн гишүүн эмч байлаа. 1989 онд нас барах хүртлээ Монгол Улсын зүрхний мэс заслын эмч нарын багийг ахалж байсан. Аавын минь шарил дээр “Зүрх мартахгүй” гэдэг үг бий. Үүнийг би ч аавдаа зориулж хэлсэн юм биш, аавын минь амийг нь аварсан мянга мянган зүрх “Таныг мартахгүй ээ” гэж бичиж үлдээсэн юм. Одоо бол энэ үгийг бид эсрэгээр нь “Монгол Улсад мэс засал хийлгэх, оношлуулж эмчлүүлэх шаардлагатай олон мянган хүүхдийг бидний зүрх мартахгүй шүү” гэсэн утгаар ашиглаж байгаа. Манай эмнэлгийн Зүрхний өвчний эмгэг судлалын тасгийг одоо “Зүрх мартахгүй” тасаг л  гэдэг болсон. Ер нь хүнд ойрхон үг, эцэг эхэд нь ч, хүүхдийн зүрх сэтгэлд дотно, яавал тусалж, хүн болгох вэ, эрүүл болгох вэ гэж бодож л төсөлдөө энэ нэрийг өгсөн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Дөчинесөнжил: Тэдний хүссэн үнээр газраа зарвал миний амьдрал илүү дордоно 7 цаг 54 мин “Увс нуур гал”-ын сорилго барилдаанд Дархан аварга Н.Батсуурь түрүүллээ 10 цаг 2 мин Зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна 10 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 10 цаг 16 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 10 цаг 19 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар хүрэлцэн ирлээ 10 цаг 23 мин Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв 2025-07-04 Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан нэмэгдэв 2025-07-04 Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлалаа 2025-07-04 Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гуравдугаар гараа Дарханд болно 2025-07-04 Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж байна 2025-07-04 Сэлэнгэ мөрний түвшин нэмэгдэж, Ховд гол үерийн түвшинд хэвээр байна 2025-07-04 Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа 2025-07-04 Толгойтын хөл бөмбөгийн талбай, спорт цогцолборын ажил 75 хувьтай байна 2025-07-04 Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээр үнэлдэг болно 2025-07-04 Эрчим хүчний эрх чөлөө 2025-07-04 Ч.Өнөржаргал: Өөрийгөө хамгаалах зорилгоор зэвсэг өмчлөх, эзэмших эрх иргэнд байхгүй 2025-07-04 Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барив 2025-07-04 Сэлэнгэд ой, хээрийн түймэртэй тэмцэхэд 96 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв 2025-07-04 Трамп, Путин нар утсаар ярьж, Украины асуудлыг хэлэлцэв 2025-07-04
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо ДОХ, гепатитийн В вирусын геном судалгаанд шинэ технологи нэ...
Top