x

Шүүх УОК-ын хууль зөрчсөн шийдвэр, үйл ажиллагааг зөвтгөвөл төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх үндсэн зарчим үгүйсгэгдэнэ

УОК-ын хууль бус шийдвэрийн улмаас хохирсон иргэний нэхэмжлэлийг Улсын дээд шүүхээр өнөөдөр хэлэлцэх юм.

Тодруулбал, цар тахлын үед гадаадаас ирсэн иргэдийг үндэслэлгүйгээр 35 хоног тусгаарласан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлага тавьж байгаа юм. Энэ талаар “Өмгөөллийн Фиделитас Партнерс” ХХН-ийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Наранцэцэгтэй ярилцлаа.

-COVID-19 цар тахлын үед УОК-ын гаргасан шийдвэртэй холбогдуулан шүүхэд хандаж буй ховорхон тохиолдлуудын нэг болж байх шиг байна. Яагаад шүүхэд хандах болсон бэ?

-COVID-19 цар тахлын үед УОК гадаад улсаас эх орондоо ирсэн иргэдийг эмнэл зүйн шинж тэмдэгтэй эсэхээс үл хамаарч тусгаарлалтын байранд тусгаарлан ажиглах хоногийг өөрчлөн тогтоосон 15 удаагийн шийдвэр гаргасан. Тодруулбал, хамгийн анх 2020 оны гуравдугаар сарын 14-ний өдөр дотоодын тохиолдлын тоо нэг байхад тусгаарлах байранд 14 хоног, гэрт нь 14 хоног тусгаарлан ажиглахаар шийдэж, үүнээс хойш 35-3 хүртэлх хоногоор тогтоож, тусгаарлан ажиглах шийдвэрийг 2022 оны хоёрдугаар сарын 14 хүртэл мөрдсөн.

Бид иргэн Б.Б-ын тусгаарлах байранд 21 хоног, гэртээ 14 хоног тусгаарлагдсан кейсийг сонгож, түүний дагаж мөрдсөн УОК-ын 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн XIV дүгээр хурлын тэмдэглэл мөн оны дөрөвдүгээр сарын 9-ний XV хурлын тэмдэглэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, улмаар хүчин төгөлдөр бус шийдвэрийг хэрэгжүүлж тусгаарлалтын байранд төлсөн 1.070.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхийг даалгах нэхэмжлэл гаргасан.

Учир нь тухайн үедээ УОК-т иргэн Б.Б-ын дагаж мөрдсөн хоёр шийдвэрийг гаргах эрх хуулиар олгогдоогүй. Мөн гаргасан шийдвэрээ хуульд зааснаар хүчин төгөлдөр болгоогүй буюу хууль зүйн хувьд хүчингүй шийдвэрийг 24.025 иргэнд мөрдүүлсэн юм. Нөгөөтэйгүүр, COVID-19 үед дотоодод батлагдсан тохиолдлын тоо, түүний эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээтэй ямар ч уялдаагүй шийдвэрийг судалгаа, шинжилгээнд үндэслэлгүйгээр гаргаж, үзэмжээрээ өөрчилж байсан зэрэг нь бүхэлдээ захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчимд нийцээгүй.

-Нэгэнт өнгөрсөн хэргийг сөхөж, хойноос нь дүгнэлт гаргуулах хэрэг байсан уу. Энд хэр хугацаа зарцуулж байна вэ?

-Бид УОК-ын 15 удаагийн шийдвэрээс иргэн Б.Б-ын дагаж мөрдсөн хоёр шийдвэрийг шүүхээр хянуулж, жишиг шийдвэр гаргуулахаар бүтэн нэг жил ажиллаж байна. Нэгэнт УОК хуульд нийцэхгүй шийдвэрээ хүчээр мөрдүүлж, 15 удаагийн шийдвэрээр хүний эрхийн зөрчлийн шинжтэй үйл ажиллагааг аль хэдийнэ явуулаад дуусчихсан энэ тохиолдолд шүүхийн хяналт, гаргасан шийдвэр нь сургамж болж үлдэх ёстой. Үүнээс гадна бидний өмгөөллийн үйл ажиллагаа нь бүхэлдээ төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагаатай маргах, шүүхээр хянуулах хуулийн боломжийг иргэдэд мэдүүлэх зорилготой байсан. Энэ зорилгодоо тодорхой хэмжээнд хүрсэн гэж бодож байна.

Хэрэгжээд өнгөрсөн гээд орхивол дахин шинэ төрлийн өвчин, хөл хорио тогтоох, дахин нийтийг хамарсан зохион байгуулалтад орох нөхцөл үүсэх бүрт хуульгүй ажилладаг, хүний эрхийг зөрчдөг байдал гарна. Хэн ч хууль хэрэгжүүлэхийг нэхэн сануулдаггүй. Хуулиар олгосон боломжийн хүрээнд маргаж, тэмцдэггүй, маргасан ч захиргааны байгууллагын алдааг шүүх онцгой тохиолдол гээд өмгөөлдөг байвал захиргааны байгууллагын дур зоргын нөгөө талд хүний эрх зөрчигдөнө.

-Тэгвэл одоо энэ хэргийн нэхэмжлэл эцсийн шатны шүүхээр хэлэлцэгдэх гэж байгаа юм байна, зөв үү?

-Тийм ээ, бид Захиргааны хэргийн шүүхэд хандаж иргэн Б.Б-ын дагаж мөрдсөн Улсын онцгой комиссын хоёр шийвэрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, тусгаарлалтын байранд төлсөн хохирлыг нөхөн төлөхийг даалгах нэхэмжлэл гаргасан. 2022 оны тавдугаар сарын 3-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан хэлэлцээд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Бид “УОК тусгаарлан ажиглах арга хэмжээ авах ёсгүй байсан. Энэ шийдвэр нь огт буруу, эсхүл 35, 21 хоног тогтоосон нь буруу” гэх агуулгаар маргаагүй. Товчхондоо нэгдүгээрт, УОК-т тусгаарлан ажиглах арга хэмжээ авах эрх хуулиар олгогдоогүй байхад гадаадаас ирж байгаа бүх хүн хуулийн адил дагаж мөрдөх шинжтэй захиргааны хэм хэмжээний акт баталсан. Хоёрдугаарт, тухайн захиргааны хэм хэмжээний акт батлахад, хүчин төгөлдөр болгож мөрдүүлэхэд тавигддаг хуулийн бүх шаардлагыг хэрэгжүүлээгүй буюу хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийг шууд хэрэгжүүлж, мөрдүүлсэн гэх хоёр үндэслэлээр маргаж байна. Мэдээж энэ хоёр үндэслэлийг дэмжих хууль зүйн болон үйл баримтын олон үндэслэл яригддаг, мэтгэлцдэг.

Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлыг шүүхээс тусгайлан авч үзнэ” гээд, тухайн цаг үед хуулийг биелүүлэхээс илүүтэй халдварыг дотооддоо алдахгүй байх зорилт УОК-т байсан. Тиймээс тусгаарлан ажиглах 35 хоногийн хугацаа тогтоосон захиргааны хэм хэмжээний акт хуулийн шаардлага хангаагүй ч иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалахын төлөө ажиллаж байсан. УОК-ыг хүчин төгөлдөр бус хэм хэмжээний актыг хүчээр дагаж мөрдүүлсэн гэж шүүхээс буруутгах боломжгүй гэх зэрэг олон дүгнэлт хийсэн. Тэдгээр дүгнэлт нь шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах суурь зарчимд нийцэхгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Улсын дээд шүүхэд гомдол гаргасан юм.

-УОК хууль бус шийдвэрийг хүчээр мөрдүүлсэн ч энэ нь иргэдийн амь нас, эрүүл мэндийн төлөө байсан гэж шүүх үзэх нь хүн ёсны хэрэг юм шиг... Гэхдээ ингэж үзэх хууль зүйн үндэслэл нь юу байдаг юм бол?

-Захиргааны хэм хэмжээний акт нь хуулийн нэгэн адил дагаж мөрдөгддөг тул зөвхөн хуулиар эрх олгосон захиргааны байгууллага батлах эрхтэй байдаг. Бидний маргаж байгаа Улсын онцгой комиссын хоёр хэм хэмжээний актыг нийт 24.025 иргэн мөрдөж, тусгаарлагдаж байсан гэх мэдээллийг Хүний эрхийн үндэсний комисс бидэнд гаргаж өгсөн. Энэ иргэдэд тусгаарлан ажиглагдахгүй, шийдвэрийг биелүүлэхгүй гэх сонголт байгаагүй. Эх орондоо ирэхийг хүсэж байгаа бол төлбөрийг нь төлөөд тусгаарлагдаж байсан. Гэтэл тийнхүү мөрдүүлсэн шийдвэрийг гаргах эрх 2020 оны гурав, дөрөвдүгээр сард УОК-т байгаагүй.

Хууль зүй, дотоод хэргийнн яамны хяналт тухайн захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргахад олон нийтийн оролцоог хангах, эерэг болон сөрөг талуудыг харьцуулан судалж, эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тооцсноор үнэхээр тухайн харилцааг зохицуулах үр дүнтэй зохицуулалт мөн эсэх, зорилгодоо нийцсэн эсэх, бодит нөхцөлд тохирсон эсэхийг бүхлээр нь шинжилж, төрийн байгууллага, албан тушаалтнаас үндэслэл бүхий шийдвэр гаргах нөхцөлийг тодорхойлох зорилготой байдаг. Тус нөлөөллийн шинжилгээ нь захиргааны хэм хэмжээний актын эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолох цогц үйл ажиллагаа байтал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэлбэрийн төдий хяналт учир, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж, бүртгүүлээгүй гэдгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж шийдсэн.

Дээрх процедурын шаардлага хангаагүй хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болохгүй гэдгийг Захиргааны ерөнхий хуулиар маш тодорхой хуульчилсан. Гэтэл шүүх хүчин төгөлдөр болох хуулийн шаардлагыг хангаагүйг тогтоосон атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангах хэмжээний алдаа биш, УОК-ын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгын хажууд хэлбэрийн төдий алдаа гэж дүгнэсэн нь хор уршигтай.

Хуулийн захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдолд ажлын гурван өдрийн дотор нөхөн бүртгүүлэх тусгай зохицуулалтыг ч УОК хэрэгжүүлээгүй. Зөвхөн бидний маргаж байгаа хоёр хэм хэмжээний акт бус тусгаарлан ажиглах хугацаа тогтоосон бусад хэм хэмжээний актуудыг бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр болгоогүй байдаг. Гэтэл захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх зорилготой Захиргааны шүүх дурдагдаж байгаа хууль бус үйлдлийг хуулиасаа зөрж, зорилгоор нь зөвтгөсөн. Бид анхнаасаа УОК-ын COVID-19 цар тахалтай тэмцэх зорилгыг үгүйсгээгүй. Тусгааарлан ажиглах хугацаа тогтоох шийдвэр гаргасан нь буруу гэж маргаагүй, зөвхөн хуулийн дагуу ажиллах ёстой байсан гэж маргаж байгаа.

Шүүх хүртэл “буруутгах арга байхгүй, онцгой тохиолдол” гэж зөвтгөөд байвал захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хуульд үндэслэх, иргэний эрхийг хамгийн багаар хязгаарлах, тус хязгаарлалт нь зорилгодоо нийцсэн, нөхцөл байдалдаа тохирсон байх гэсэн зарчмыг баримтлах шаардлагагүй гэсэн буруу практик үүснэ. Энэ агуулгаараа иргэн бүрт хамаатай маргаан юм.

-УОК-ын шийдвэрээр хохирсон иргэдийн нөхөн төлбөрийг заавал шүүхээр эцэслэн тогтоолгохгүйгээр барагдуулах боломжгүй байсан уу?

-УОК-ын тусгаарлан ажиглах 35 хоног тогтоосон шийдвэр хүчин төгөлдөр бус болохыг шүүхийн бус журмаар тогтоолгож чадахгүй учраас шүүхээс эрхийн хамгаалалт хүсэж байгаа юм. Нэгэнт хэрэгжээд дуусчихсан хуулийн хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийг олон мянган иргэн хүчээр дагаж мөрдсөн, хуулийн үндэслэлгүй мөн хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийг хэрэгжүүлж тусгаарлалтын байранд мөнгө төлчихсөн учраас шүүхэд хандсан юм.

Бид шүүхэд хандахаас өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шатанд ХЭҮК-т гомдол гаргасан. Коммисын гишүүн гомдлын дагуу шалгаж, тусгаарлан ажиглах 35 хоног тогтоосон хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийг дагаж мөрдүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 19 зүйлийн хоёр дахь хэсэг, 16 зүйлийн 13 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дахь хэсэг, Ковидын хуулийн 11 дүгээр зүйлд нийцэхгүй, хүний эрхийн зөрчлийг бий болгосныг дүгнээд, 2021 оны есдүгээр сарын 28-ны өдөр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд иргэн Б.Б-ын хохирлыг барагдуулах албан шаардлага хүргүүлж байсан. Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулиараа гишүүний албан шаардлага заавал биелэгдэх шинжтэй. Биелүүлээгүй албан тушаалтан захиргааны хариуцлага хүлээх үр дагавартай байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл албан шаардлагыг УОК биелүүлээгүй, ХЭҮК ч гишүүнийхээ албан шаардлагын биелэлтийг хангахын төлөө арга хэмжээ аваагүй байна.

Тиймээс шүүхийн бус журмаар УОК ноцтой алдаа гаргасан, хүчин төгөлдөр болоогүй шийдвэрээр иргэдийнхээ зорчих эрхийг хязгаарлаж, төлбөр гаргуулсан нь тогтоогдсон байхад хүлээн зөвшөөрөхгүй, ХЭҮК-ын гишүүний шаардлагыг биелүүлэхгүй байгаа энэ тохиолдолд шүүхэд хандахаас өөр аргаар хэм хэмжээний актууд хүчин төгөлдөр бус байсныг тогтоолгож чадахгүй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ 10 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо 16 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна 21 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ 31 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 38 мин Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 1 цаг 17 мин Дайн дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт 2 цаг 37 мин Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав 3 цаг 7 мин АУЗ П.Бадарчийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 12 мин Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог зам 22-26 км үргэлжилнэ 3 цаг 20 мин Кенийн эмэгтэй хөнгөн атлетикчид дэлхийн рекордуудыг шинэчиллээ 3 цаг 23 мин Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 3 цаг 29 мин Л.Бямбажаргал: Хувийн хөрөнгийг үзэн ядах нь социал демократ үзэл биш 3 цаг 33 мин Монголын хоёр тамирчин Дэлхийн цомоос медаль хүртлээ 3 цаг 45 мин Наадмын үндэсний бөхийн барилдааны бүртгэл эхэллээ 3 цаг 49 мин Т.Базарханд: Шагайн харваа хүнийг маш сайхан төлөвшүүлдэг 4 цаг 3 мин “Playtime” фестивалийн үеэр иргэдээс 10 сүх, 33 хайч, 7 зодооний хэрэгсэл хураан авчээ 4 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан 6 цаг 11 мин Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая 6 цаг 19 мин Хөгжимчин Боб Дилан өөрийн зурсан зурагтай ном гаргана 6 цаг 47 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Сэлэнгэ мөрний түвшин нэмэгдэж, Ховд гол үерийн түвшинд хэвэ...
Top