x

А.Үлэмж: Бидний барьж буй бодлого олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, санхүүжилт татсан

“БИД” Санхүүгийн нэгдэл шинэ өнгө төрх, ребрендингээ танилцуулж буй. Үүнтэй холбогдуулан маркетингийн менежер А.Үлэмжтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Юуны түрүүнд бидэнд байгууллагынхаа үнэт зүйл болоод 18 жилийн хугацаан дахь амжилт ололтоосоо товчхон хуваалцаач?

-Сайн байцгаана уу. Юуны өмнө “БИД” Санхүүгийн нэгдлийг сонгон үйлчлүүлж ирсэн эрхэм хүндэт харилцагч Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

“БИД” анх 2004 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, зарчмаа чанд мөрдөж, өмнөө тавьсан зорилго, зорилтоо ханган биелүүлсээр амжилт ололтоор дүүрэн 18 жилийн түүхийг бүтээсэн байна.

Энэ хугацаанд “БИД” иргэд, өрхийн аж ахуйтан, бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 750 тэрбум гаруй төгрөгийн санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж, бизнест нь бодитой дэмжлэг үзүүлсээр ирлээ.

Технологийн дэвшлийг ашиглан санхүүгийн хүртээмжтэй үйлчилгээг нэвтрүүлсний үр дүнд сүүлийн жилд харилцагчдынхаа тоог 3 дахин нэмэгдүүлж 30000-д хүргээд байна.  

Өдгөө Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Мөрөн хотод нийт 17-н салбар, 100 гаруй мэргэшсэн ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж банк бус санхүүгийн салбартаа манлайлан ажиллаж байна.

-“БИД” санхүүгийн нэгдэл Швейцар улсаас урт хугацааны санхүүжилт амжилттай татсан талаараа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдээлж байсан.

-Тийм ээ. Ковид-19 цар тахлын хүнд үед ч гэсэн Швейцар, Бельги, Герман, Холланд зэрэг улсын хөрөнгө оруулалтын сан, санхүүгийн байгууллагуудаас шинээр болон дахин санхүүжилт авч ажилласан нь олон улсын жишигт нийцсэн хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн байгууллага болсны илрэл юм.

Бид хэрэглээний болон худалдан авалтын зээл гэхээс илүү бизнесийн зээл, нэмүү өртөг бий болгогчид, баялаг бүтээгчид рүү чиглэж үйл ажиллагаагаа явуулдгаараа онцлог.

Олон улсын санхүүгийн байгууллагууд хэрэглээний зээл ядуурлыг нэмэгдүүлж, үргүй зардлыг дэмждэг гэдэг утгаар нь хэрэглээний зээлийг ихээр олгодог байгууллагыг дэмждэггүй. Энэ ч утгаараа бидний явуулж буй үйл ажиллагаа, барьж буй бодлого олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, санхүүжилт татсан гэж хэлж болно.

-Байгууллагынхаа үндсэн зорилгын хүрээнд хийж буй ажлуудаасаа танилцуулбал?

-"ТЕХНОЛОГИЖСОН БРЕНД-2022" зорилгынхоо хүрээнд “БИД” финтекд суурилсан дараагийн дижитал шилжилтийг хийхээр технологийн шинэ баг хамт олонтой болж “Бизнес хөгжлийн газар”-ыг шинээр үүсгэн байгуулсан.

Мөн дижитал хувьсал өөрчлөлтийн цаг үетэй хөл нийлүүлэн алхаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, бизнесийн хөгжил өөд тэмүүлэхэд гүүр болон ажиллахаар “Бизнесээ хөгжүүл” уриан дор ребрендинг хийн цоо шинэ өнгө төрхтэй болсон. Хөгжлийнхөө нэгэн шинэ хуудсыг нээж, дараагийн шатанд гарч байгаагаа илэрхийлэн, брэндийн шинэчлэлээ Эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагчид, олон нийтэд танилцуулж байгаадаа туйлын таатай байна.

-Брэндийн шинэчлэлээр ямар өөрчлөлт хийсэн бол?

-“БИД” ребрендингийнхээ хүрээнд хоёр томоохон өөрчлөлт хийсэн.

Нэгдүгээрт, Лого. Өмнө нь “БИД” гэдэг үг маань кириллээр бичигддэг байсан бол одоо латинаар буюу “BID” болж өөрчлөгдсөн. Энэ нь “business invest development” гэдэг үгийн товчлол. Өөрөөр хэлбэл, бид бодитой орлого, үр ашиг, өртөг бий болгодог, ажил хөдөлмөр эрхэлдэг хэрэглэгчдэдээ санхүүгийн хүртээмжийг хүргэхийг зорьдог санхүүгийн байгууллага юм гэдгээ илэрхийлж буй юм.

Хоёрдугаарт, Бидний уриа үг “Бизнесийг дэмжигч БИД ББСБ” байсан бол ребрендингийн хүрээнд “Бизнесээ хөгжүүл” болон өөрчлөгдөж, илүү минимал илүү тодорхой болсон.

-Логоныхоо үндсэн агуулгыг манай уншигчдад тайлбарлаж өгөөч?

-“БИД” логоны ерөнхий хэлбэр нь арга билиг юм. Монголчуудын өөдлөн дэвжих, өнө мөнхийн олон бэлгэдлийг агуулдаг тул тэмдгийн дүрслэлийг арга билгийн үндсэн элементээр илэрхийлсэн.

Голын цагаан эм хас нь бурхан багшийн зүрхэн шүтээн  хэв бөгөөд энх тайван, эв нэгдэл, бид хамтдаа, нэгэн зүгт цугтаа гэдгийг илэрхийлнэ.

Тэгш дөрвөн дүрс зөв эргэлдэж, нийлэх нь дөрвөн зүгээс сан хөмрөг нь арвижин дэвжихийн бэлгэдэл төдийгүй

  • Харилцагч,

  • Ажилтан,

  • Хөрөнгө оруулагч,

  • Хувьцаа эзэмшигч дөрвөн тал харилцан үр ашигтай эн тэнцүү хамтдаа өсөн дэвжих, эв нэгдэлтэй,  итгэл төгс хамтран ажиллах утга агуулгыг илэрхийлж буй.

Тодруулбал, энэхүү лого, уриа үг хоёрт манай байгууллагын зарчим, үнэт зүйлс нэвт шингэсэн байгаа.

Улаан өнгөөр тэмдгийг дүрсэлсэн нь манлайлал, эерэг хүсэл тэмүүлэл, эрч хүч, манлайллыг илэрхийлж буй бөгөөд нар зөв тойрог бүхий дүрсийг орчин үеийн трэнд болсон минимал хэв маягаар дүрсэлсэн.

Огторгуйн гүн хөх өнгөөр дэлхий даяар санхүүгийн үйл ажиллагааг хязгааргүй, төгсөшгүй мөнхөд явуулахыг бэлгэдэл болголоо.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Бидний амжилт харилцагчдын бизнесийн амжилтаар хэмжигдэнэ. Бид хэрэглэгчдийнхээ бизнесийн хамтдаа хөгжүүлэхээр зорьж ажиллах болно гэдгийг онцлон хэлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 8 цаг 29 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 9 цаг 5 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 9 цаг 14 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 9 цаг 36 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 9 цаг 46 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 10 цаг 53 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 12 цаг 8 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top