x

Хуульч А.Пүрэвдулам: ЕБС-ийн сурагчдыг цэрэгжилтийн бэлтгэл хийлгэх ямар нэгэн үндэслэл байх ёсгүй

Сошиал орчинд Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд цэрэгжилтийн бэлтгэл хийж, галуун цуваагаар алхаж буй бичлэг тархсан. Энэ талаар хүний эрхийн хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдуламтай ярилцлаа.

-Цас орж буй хүйтэнд галуун цуваагаар алхаж байгаа хүүхдүүдийн бичлэгийг та үзсэн үү?

- Үзсэн. Тэр үйлдлийг яаралтай таслан зогсоох ёстой гэж харсан. Түүн дээр ямар нэгэн эрх зүйн орчин Монголд байхгүй. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг нэгдсэн байдлаар зохион байгуулалтад оруулан цэрэгжилтийн бэлтгэл хийх ямар нэгэн үндэслэл байх ёсгүй. Хэрвээ тийм үйл явдал болоод байгаа бол эрх зүйн хувьд болохгүй асуудал.

-Хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан оронд Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулан цэрэгжилтийн бэлтгэл хийлгэж байгааг та хүний эрхийн хуульчийн хувьд хэрхэн харж байна вэ?

-Монголчуудын дунд түгээмэл нэг хандлага байгаад байдаг. Хүний эрх, хүүхдийн эрхийг тусад нь авч үзээд байдаг. Хүүхэд гэхээрээ тусдаа эрх зүйн субьект юм шиг. Тухайн хүүхдийг өөрсдийн хүсэл зоригоос үл хамаараад ямар нэгэн байдлаар хүчээр асуудлыг шийдэн, ямар нэгэн арга хэмжээнд оруулах гээд байдаг. Зүй нь ямар байх ёстой вэ гэхээр өнөөдөр хүн бүр буюу насанд хүрсэн хүн гэж хэлээгүй.

Өөрөөр хэлбэл, хүүхэд ч гэсэн хүн. Хүн бүр гэдэг чинь хүн бүрийн эрхийн асуудал. Монголд хүний эрх хүүхдийн эрхийн конвенцоос эхэлдэг гэх ерөнхий агуулгаа ойлгохгүй, мэдэхгүй яваад байна. Ялангуяа сургуулийн насны хүүхдүүд иргэний эрх зүйн харилцааны чадамжтай субьект нь 12-14 наснаас эхэлж байгаа. Тэгэхээр тухайн хүүхдүүдийн хүсэл сонирхол юу байна түүнийг юун түрүүнд хүлээж авах ёстой. Гэтэл өнөөдөр яаж байна гэхээр хуульд заагдаагүй буюу цэргийн захирамжлах аргаар юм уу, ямар нэгэн дайчлах аргаар үйл ажиллагаанд хамруулдаг.

Жишээ нь, сошиал орчинд явж буй бичлэг шиг. Түүнийг нь агуулгын хувьд аваад үзэхээр ардчилсан хүмүүнлэг иргэний нийгэмд энэ бол байж боломгүй асуудал. Дээрээс нь эрх зүйт нийгэм нь баталгаажсан улс орнуудыг аваад үзвэл Ерөнхий боловсролын сургуульд цэрэгжсэн байдлыг хориглосон байдаг. Тухайн хүүхдүүдэд цэрэгжсэн үйл ажиллагаа явуулбал хүний эрхийн маш ноцтой зөрчил гэж үзээд нэн даруй эцэг эхэд нь шаардлага хүргүүлж, хандаж чаддаг. Канад, Швед, Швейцарь зэрэг улс хүний эрхийн хамгийн анхдагч хэрэгцээг нэн тэргүүнд хангадаг.

-Гэтэл манай улсад эсрэгээрээ яваад байх шиг?

-Монголд хичээлийн шинэ жилийн нээлтэд хүртэл ямар нэгэн байдлаар цэргийн хувцас өмсүүлдэг, улаан галстук зүүж, ёсолсон байдлаар хуучин нийгмийн байр байдлыг харуулаадбайдаг.

Хүсэл зориг гэж юмыг хангахгүй тэр хүүхэд хүссэн хүсээгүй захиргаадалтын аргаар тухайн зүйлийг заавал хийхийг тулгаж байна. Өнөөгийн нийгэмд захиргаадалтын аргаар хийлгэж байгаа нь байж болохгүй үйлдэл. Хүүхдийг өөрийнх нь эрхээр байлгах орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой.

-Тухайн бичлэгт гарч байгаа үйл явдалд багш нь юм уу, ангийн дарга нь юм уу, командлагч нь юм уу буруу хийсний төлөө элдэн хөөж байгаа нь бичигдсэн байсан. Энэ нь хувь хүний эрх чөлөөнд халдаж буй үйлдэл үү?

-Энэ бол хувь хүний эрх чөлөө, халдашгүй байдал буюу Үндсэн хуульд заасан заалтыг зөрчиж буй асуудал. Халдашгүй байдал гэхээр хүмүүс буруу ойлголттой байх нь бий. Халдашгүй байдал нь зөвхөн онцгой нэг субьектэд олгогдсон эрх зүйн ойлголт гэж боддог. Халдашгүй байдал гэдэг нь зөвхөн УИХ-ын гишүүн, сайд дарга нарт олгогдсон эрх биш. Хүн төрөхөөсөө л халдашгүй төрдөг. Энэ бол хувь хүний орон зай буюу тухайн хүний аюулгүй байдлыг илэрхийлж буй хэлбэр юм. Хүн халдашгүй байх эрхээр хамгаалагдаж төрөх ёстой. Хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрх юугаар хамгаалагдах, тэр эрх нь бүрэн гүйцэд хэрэгжих нөхцөл нь яагаад бүрдэхгүй байна гэхээр халдашгүй байдлаар хамгаалагддаг. Халдашгүй байдлыг нь салгаад авчих юм бол тэр эрхүүд хэрэгжих боломжгүй. Жишээбэл, хүний эрхийг эрэмбэлж болдоггүй. Миний эрх гэхээр хамгийн анхдагч нь сурах эрх гэвэл бусад эрх буюу халдашгүй байдал, эрүүл амьдрах зэргийг нь аваад хаячих юм бол амьд явах эрх нь хангагдахгүй гэсэн үг. Хүний эрхүүд бүгд хоорондоо уялдаатай цогцоороо байдаг. Энэ бүх эрхүүд холбоотой байдаг учраас тухайн бичлэгээс харахад маш эмзэглэмээр зүйлүүд гарч байгаа нь “Нэг, хоёр” гэж эхнээс нь тоолуулаад шийтгэсэн байдлаар галуун цуваагаар явж, нэлээд хүйтэн өдөр хэдэн цагаар гадаа зогсоосон нь харагдаж байна лээ. Энэ байдлыг Ерөнхий боловсролын сургуульд хяналт тавьж байгаа эрх бүхий субьект яам, агентлагийнхан сайдын тушаал гаргаж хариуцлага тооцох ёстой.

-Эрх зүйн орчны хувьд энэ асуудал хэр хамгаалагдсан байдаг юм бэ?

-Манайд 2015 онд Хүүхдийн эрхийн хууль шинээр батлагдаж гарсан. Олон улсын гэрээ конвенцоороо хүний эрхийн түгээмэл тунхаглалын хүрээнд хийгдсэн актаараа хүүхдийн эрхийг хамгаалах, халдашгүй байлгана гэж яваад байдаг ч төдийлөн хангагдаж чадахгүй байна. Ерөнхий байдлаар зохицуулчихсан. Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлд ерөнхий бие бялдрыг хөгжүүлэх хичээл ордог. Ерөнхий бие бялдрыг хөгжүүлнэ гэхээр спортын аргаар юм уу, эрүүл мэндэд чиглэсэн тусгай зориулалтын заал танхимд зориулалтын дагуу хүүхдийн биеийг хөгжүүлэх ёстой. Гэтэл тэрхүү бичлэгт гарч буй байдлаар биеийн тамирын хичээл ордог бол хэрхэвч болохгүй. Энэ ойлголт хэвшмэл үзэгдэл болчихвол иргэний нийгэм гэж хүлээн зөвшөөрөхөд хэцүү л байна.

-Хэрвээ энэ байдлын талаар хүүхэд өөрөө ч юм уу, эцэг эхчүүд нь гомдол гаргая гэвэл хаана хандах ёстой вэ?

-Эхлээд нэгдсэн байдлаар сургуулийн захиргаанд яаралтай шаардлага тавих ёстой. Тэгээд хариуцсан яам буюу БСШУ-ны яаманд гомдол гаргана. Тухайн үйл явдлыг хүчээр зохион байгуулж хэрэгжүүлсэн бол бүрэн зогсоох боломжтой хууль эрх зүйн субьект байж байна. Хэрвээ тухайн нөхцөл байдлаас болоод хүүхэд гэмтсэн, бэртсэн тохиолдол гарсан бол тусдаа Эрүүгийн хуулиараа шийдэгдээд явна. Үүн дээр цагдаагийн байгууллага ч гэсэн хариуцаж ажиллахад болохгүй гэх газаргүй. Хүүхдийн халдашгүй байдалд халдаад, хүчээр биеийн хүчний болон сэтгэл санааны хохирол учруулаад байна шүү дээ. Нөгөө талаар энэ хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаад байна шүү дээ. Насанд хүрээгүй өөрийнхөө хүсэл зоригийг зөв илэрхийлж чадахгүй байдлыг хүч хэрэглэх байдлаар ялгаварлан гадуурхаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 8 цаг 24 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 9 цаг 0 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 9 цаг 9 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 9 цаг 31 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 9 цаг 41 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 10 цаг 48 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 12 цаг 3 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top