x

Аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, нойтон цас ахиу, салхи шуурга ихтэй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх аравдугаар сард газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас ахиу орох магадлал өндөр байгаагаас ялангуяа Хэнтий нуруу орчмоор олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна. 

 

Харин нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр бэлчээрийн ургамалын гарц муу, бэлчээрийн даац хэт их хэтэрсэн байгаа бөгөөд аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, салхи шуурга ихтэй байх төлөв гарсан нь цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг малчид, ард иргэд анхаарч, малын тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Мөн сарын эхээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, хүйтрэн, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхины хурд ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол нэг, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага зэрэг хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нойтон цас, уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр Алтайн салбар уулсаар түр туур 16-18 м/с, зарим үед түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн нутаг, Булганы ихэнх хэсэг болон Төвийн хойд хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтийн нуруу орчмоор буюу Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч 2-3ны үед ихэнх нутгаар хүйтэрч олон жилийн дунджаас 1-2°С–-эр хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар нойтон цас, уулархаг нутгаар цас орж, салхи 12-14 м/с, зарим үед түр зуур 18-24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурна шуурна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчимхур тунадас Хэнтийн хойд хагасаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх бол, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтэрч, олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байна, бусад хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчимбайх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх бол, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтэрнэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар 16-18 м/с, зарим үед түр зуур 20-24 м/с хүрч шороон шуурга шуурна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 8 цаг 36 мин Чуулган: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө 22 цаг 20 мин ТББХороо Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Өчигдөр 20 цаг 23 мин Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны төлөө уучлал гуйхыг даалгав Өчигдөр 19 цаг 47 мин Н.Учрал чуулганыг удирдвал АН-ын бүлэг Ерөнхий сайдыг чөлөөлөх асуудалд оролцохгүй гэв Өчигдөр 19 цаг 18 мин "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компани оролцоно Өчигдөр 18 цаг 23 мин Н.Төмөрхүү агсны нэрэмжит төвийн бүсийн физикийн II олимпиад эхэллээ Өчигдөр 18 цаг 22 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулна Өчигдөр 18 цаг 21 мин АНУ болон Израилийн цохилтын улмаас энгийн иргэд амь үрэгдсээр буй Өчигдөр 18 цаг 19 мин Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй алга болжээ Өчигдөр 18 цаг 15 мин Ам.долларын дэвсгэрт дээр Д.Трампын гарын үсгийг байрлуулна Өчигдөр 18 цаг 15 мин Маргааш "Дэлхийн цаг" арга хэмжээ болж, нэг цагийн турш гэрлээ унтраана Өчигдөр 18 цаг 13 мин Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээ Өчигдөр 18 цаг 10 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар хэлэлцэнэ Өчигдөр 16 цаг 58 мин Д.Амарбаясгалан нар хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ Өчигдөр 15 цаг 42 мин Дархан-Уул аймагт IELTS-ийн шалгалтын төв байгуулах санал тавив Өчигдөр 15 цаг 19 мин АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнийг 300-350 төгрөгөөр нэмэхээр боллоо Өчигдөр 15 цаг 18 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаарх зөвлөлдөх санал асуулга эхэллээ Өчигдөр 15 цаг 17 мин Катар улс Персийн булангийн аюулгүй байдлын тогтолцоог дахин авч үзэхийг уриалав Өчигдөр 15 цаг 17 мин Азийн элсний наадамд Монгол Улсаас 55 тамирчин оролцоно Өчигдөр 15 цаг 15 мин
iИх уншсан
Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Зундарь: Амин насны урсгал Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулга... О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах ... Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар х... Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн "Лхагвын тойм"-д өгсөн яри... Хятад улс АНУ-тай хийх шумбагч онгоцны дайнд бэлтгэж, далайн... Одон орон судлаачид дэлхийтэй төстэй шинэ гараг илрүүллээ Бельги улс еврейчүүдийн эсрэг халдлагаас сэргийлж гудамжинд ...
Top