x

Michael Kors Италийн Versace брэндийг худалдан авлаа

АНУ-ын бэлэн хувцас, цүнх, зүүлт чимэглэлийн Michael Kors компани Италийн хувцас загварын Versace компанийг $2.12 тэрбумаар худалдан авч байгааг өчигдөр зарлажээ.

Харьцангуй хямд бараа бүтээгдэхүүнтэй компани тансаг эдлэлийн брэндийг худалдан авч байгаа нь энэ юм. Тухайлбал Versace хийцийн ихэнх гар цүнх $2,000-аас дээш үнэтэй байдаг бол Michael Kors-ийн зарим цүнх $100 хүрэхгүй үнэтэй байдаг.

Тиймээс Versace-гийн фэнүүдийн дунд Америкчууд хайртай брэндийг нь устгах вий гэсэн болгоомжлол бий болж, сошиал орчинд энэ талаар бичицгээж байна.

Италийн компанийг өөртөө нэгтгэснээр Michael Kors компанийн нэрээ Capri Holdings болгон өөрчилж, дараах зорилтуудыг тавьж байгаагаа мэдэгджээ.

Үүнд:

  • Дэлхий даяар байгаа Versace-ийн дэлгүүрүүдийн тоог 200-аас 300 болгож нэмэгдүүлнэ. Michael Kors өөрөө нийт 829 дэлгүүртэй гэдэг.

  • Гутал болон аксесуарын үйлдвэрлэлийг нь нэмэгдүүлснээр одоо нийт орлогын 35 хувийг эзэлж байгааг 60 хувьд хүргэнэ.

  • Онлайн борлуулалтын сувгийг сайжруулна.

  • Орлогыг нь $2 тэрбумд хүргэнэ. 2017 онд Versace $800 сая орчмын орлого олж байжээ.

  • Маркетингийг нь сайжруулна. Саяхны судалгаагаар Versace нь хувцас загварын долоо дахь нэр хүндтэй брэндээр тодорч байжээ. Тэгвэл үүнийг дээшлүүлэх ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Versace брэндийг 1978 онд Жианни Версаче Италийн Миланд үүсгэн байгуулж байв. Тэр 1997 онд бусдын гарт алагдаж, дараа нь дүү Донателла Версаче бизнесийг нь үргэлжлүүлсэн юм.

Одоо Донателла, түүний ах Санто, охин Аллегра нар нийлээд Versace-гийн 80 хувийг эзэмшдэг. Michael Kors-т компаниа зарсны дараа тэд Capri Holdings компанид хувь эзэмшигч болох ажээ.

Эх сурвалж: Business Insider

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 5 цаг 28 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 5 цаг 41 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 5 цаг 45 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 5 цаг 51 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 5 цаг 57 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 6 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 6 цаг 43 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 6 цаг 51 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 13 цаг 34 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Уржигдар 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Уржигдар 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Уржигдар 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Уржигдар 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Уржигдар 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Уржигдар 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Уржигдар 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 2026-06-12 Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 2026-06-12 Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 2026-06-12
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top