x

П.Наранбаяр: Амласнаа хэрэгжүүлдэггүй хандлага ОХУ-д заримдаа ажиглагддаг

Олон улс судлаач П.Наранбаяртай ярилцлаа.

-Сүүлийн үед цахим орчинд Япон улс манай улсад оруулсан бүх төрлийн хөрөнгө оруулалтаа зогсоох шийдвэр гаргасан гэх мэдээлэл цацагдсан. Та энэ мэдээллийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ бол хуурамч мэдээлэл. Зарим хүмүүс цахим орчинд санаатайгаар цацсан болов уу. Японы Засгийн газар албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байхад энэ мэт худал мэдээлэл тараах нь байж боломгүй үйлдэл. Монгол Улсын гадаад орчин үнэхээр таагүй байна. Хөрш ОХУ Украиныг түрэмгийлэх дайн явуулж байна. Нөгөө талдаа Тайванийн асуудал хурцадмал хэвээр. Удахгүй болох БНХАУ-ын Коммунист намын их хурлаар Си Жиньпин дахин сонгогдвол нэг хүний дарангуйлал тогтлоо гэсэн үг. Ингэснээр манай гадаад орчны таагүй байдал үргэлжилсээр байх болно. Өөрөөр хэлбэл, хоёр хөрш улс дарангуйлал руу явсаар байх нь манай ардчилалд сөрөг нөлөөтэй. Монгол Улс их гүрнүүдийн хайчин харилцаанд өртөх аюул занал ч бодитой байна. Манай улсын хувьд ОХУ-тай тогтоосон сайн хөршийн харилцаагаа үргэлжлүүлэх учиртай.

-Хоёр том гүрний дунд оршиж байгаа манай улс гуравдагч хөршийн бодлогоо ямар хэмжээнд авч явах нь зүйтэй вэ?

-Манай улс гуравдагч хөршийнхөө бодлогыг тодорхойлохдоо ардчилсан, өндөр хөгжилтэй орон байна хэмээн тодорхой заасан. Тийм ч учраас гуравдагч хөршөөрөө АНУ болон Япон улс, Европын холбоог нэрлэдэг. Энэ үед манай улсын гуравдагч хөршийн талаар баримтлах бодлого тун чухал. Ялангуяа их гүрнүүдийн хоорондын зөрчил хурцаар илэрч байгаа энэ үед гуравдагч хөрш болоод олон тулгуурт гадаад бодлого чухлаар тавигдаж байна.

-Манай улс олон тулгуурт гадаад бодлогыг баримталж ажиллаж чадаж байна уу?

-Чадаж байна гэж бодож байна. Сүүлийн үед манайд ирсэн томоохон айлчлалуудаас харахад нэлээд тэнцвэртэй байгаа. Тухайлбал, Япон, БНСУ-ын гадаад харилцааны сайд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар айлчилсан бол нөгөө талаас БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров нар манайд айлчилжээ. Ер нь жижиг улсын хувьд гадаад харилцаа тогтвортой байх ёстой. Хүн ам, газар нутаг, эдийн засаг, цэргийн хувьд хүчирхэг их гүрнүүд гадаад харилцаагаа өөрсдөө тодорхойлоод явж чаддаг. Харин манайх шиг жижиг улсын хувьд олон тулгуурт буюу бүх улс, оронтой эвтэй, найрсаг харилцах нь чухал.

-Өнгөрсөн хугацаанд төрийн тэргүүн болоод Засгийн газрын тэргүүнүүд өөр өөр мэдээлэл, үзэл баримтлалтай байх тохиолдол байсан. Ялангуяа гадаад нөхцөл байдал ээдрээтэй байгаа энэ үед манай улсын гадаад бодлого бүх шатандаа ойлгомжтой, нэг ойлголт, үзэл баримтлалтай байх учиртай байх л даа?

-Манай улсын тухайд Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувиар улсаа бүрэн төлөөлөх эрхтэй байдаг.

Тиймээс Ерөнхийлөгчийн баримталж байгаа гадаад бодлого, Засгийн газрын Гадаад харилцааны яамнаас баримталж байгаа гадаад бодлого маш сайн нийцэж байх шаардлагатай. Тухайлбал, энэ үйл явц Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед нэлээд алдагдсан болов уу гэж хардаг. Гадаад харилцааны яам мэдээлэлгүй сууж байхад Ерөнхийлөгчийн ажлын албанаас гэнэтийн шийдвэр гарсан зүйл харагддаг. Тиймээс хоорондын уялдаа холбоог сайтар уялдуулдаг жишгийг одоогийн Ерөнхийлөгч тогтоочихоосой. Ялангуяа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээж авсан үйл явц манай гадаад бодлогод эерэг нөлөө авчирсан болов уу. Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг өөрийн биеэр онгоцны буудал дээр тосон авч, манай улсад суугаа бүх орны Элчин сайдуудыг оролцуулсан нь НҮБ-ын байр суурь ганхаж байгаа үед чухал алхам болжээ. НҮБ-аас зохион байгуулж байгаа хурал бүрд төрийн тэргүүн очих хэрэгтэй. Монгол Улс төвийг сахисан байр суурь барих төдийгүй дайныг зогсоохын тулд НҮБ-ын индэр дээр идэвх чармайлт гаргаж, олон талт дипломат ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай. Яагаад гэвэл, Орос, Украины дайн алсдаа манай улсад асар хортой.

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцож байна. Та тус айлчлалын үр дүнг хэрхэн таамаглаж байна вэ?

-ОХУ-ын Дорнын эдийн засгийн чуулган уламжлал болгон зохион байгуулагддаг. Тус чуулганд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ оролцож байгаа нь зөв алхам. Бид ОХУ-тай мөнхийн хөрш. Тийм учраас Сибирьт хандсан ОХУ-ын хөгжлийн бодлого Монгол Улсын гадаад орчин таатай болоход эерэг нөлөө үзүүлж, тус айлчлалаас олон сайн үр дүн гарах болов уу. Тухайлбал, олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг урагшлуулах алхмууд тавигдлаа. Гэхдээ ОХУ заримдаа хэлснээ хэрэгжүүлдэггүй байх нь бий. Ялангуяа төмөр замын бодлогоор манай улсыг ихээхэн боомилсон шүү дээ.

-Зарим талаараа аль нэг улсад хийх айлчлалын үеэр яригдсан ажлууд бодит ажил хэрэг болж, үр дүн гарах нь удаашралтай байгаа мэт санагддаг. Айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгож, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд юунд анхаарч ажиллах ёстой вэ?

-Гадаадад хийсэн айлчлалуудын хүрээнд хөрөнгө оруулалтууд нэмэгдэхээс гадна хувийн хэвшил хоорондын худалдаа, арилжаа нэмэгдэх, хилийн боомтууд нэмэгдэх зэрэг олон эерэг үр дүн гарч болно. Тухайлбал, Ерөнхий сайдын ОХУ-д хийж байгаа айлчлалын тухайд Сибирь бол манай улсын далайд гарах нэг гарц. Бид ганцхан Тяньжинээр далайд гарах гарцаа хязгаарлаж болохгүй. Ялангуяа Зүүн хойд Ази руу хандсан чухал боомт учраас ийм харилцаа байх шаардлагатай гэж бодож байна. Монгол далайд гарцгүй тул дэлхийн эдийн засгийн хөгжлөөс хоцрох магадлал өндөртэй улс болохоор тэр.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 9 цаг 38 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 10 цаг 15 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 10 цаг 24 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 10 цаг 46 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 10 цаг 56 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 12 цаг 3 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 13 цаг 18 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top