x

Н.Тэгшбаяр: Батлан хамгаалах яам нь дайн хийж буй улстай хамтраад цэргийн сургуулилт хийж байгаа нь буруу

Ардчилсан Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.

-ОХУ-ын нөхцөл байдал ийм байгаа үед манай Батлан хамгаалах яам “Восток” олон улсын хээрийн сургалтад оролцлоо. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Энэ бол өнөөдрийн нөхцөл байдлаа харж бодох ёстой асуудал. НҮБ-ын хурал дээр дайныг Монгол Улсаас түдгэлзсэн хариу хүссэн. Манайх Оросыг ч дэмжихгүй, барууныг ч дэмжихгүй, бид анзааран харж байгаа гэсэн хариу өгсөн. Энэ бол бид дайныг дэмжихгүй, бид төвийг сахин харж байна. Та нар учраа олооч, бид дайныг хүсэхгүй гэсэн утгатай шүү дээ. Гэтэл Засгийн газрын байр суурийг харахад Батлан хамгаалах яам нь дайны үед, дайн хийж байгаа улстай хамтраад цэргийн сургуулилт хийж байгаа нь буруу. Улс төрийн зохистой бус цаг буруу шийдвэр гаргаж байна гэсэн үг.

-Уламжлал болсон цэргийн сургуулилт ч гэсэн энэхүү цаг үед 1-2 жилдээ өнжиж болох байсан уу?

-Энэ удаад энэхүү цэргийн сургуулилтад оролцохгүй байна гэдэг нь бид оросыг эсэргүүцсэн гэсэн үг биш. Монгол Улс цэрэг дайны байдлаас түдгэлзье, төвийг сахина гээд НҮБ-ын хурал дээр хэлчихсэн. Дээрээс нь монгол цөмийн зэвсэггүй бүс. Энэ чинь цаагуураа дайн самууныг дэмждэггүй бүс гэсэн үг. Би ийм үед энэ сургуулилтыг хойшлуулж болох байсан гэсэн байр суурьтай байгаа. Би Цөмийн энергийн газрын дарга байсан хүн. Бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны талаар НҮБ-ын хамтын зөвлөл дээр танилцуулж, гишүүн болон гишүүн бус орон өөрсдийнхөө аюулгүй байдлыг хамгаалахад үгээ хэлж явсан. НҮБ энэ дайныг дэмжээгүй байхад манайх дэмжиж байгаа юм шиг ийм байдал үзүүлж байгаа нь өөрөө агуулгаараа буруу л даа.

-Батлан хамгаалах яам нь нөхцөл байдлаа мэдрэхгүй ийм цаг үед дайн өдүүлсэн улстай хамтран цэргийн сургуулилт хийдэг нь о росоос хамаарал байна гэсэн үг үү?

-Түүнийг о росоос хараат байна гэж үзэхэд түвэгтэй юм даа. Ер нь зарчмын хувьд бид хүйтэн дайны үед жишээ авахад, Украин орос руу халдаад ороход оросыг дэмжээд хамтарсан сургуулилт хийж болох юм. орос украинтай дайн хийгээд эхэлчихсэн энэ үед оростой хамт цэргийн сургуулилт хийгээд байдаг нь тохиромжтой биш юм. Цаг үеэ олоогүй буруу шийдвэр л гэж би үзэж байна.

-ОХУ Японтой хил залгаа бүсэд тухайн сургуулилтаа хийж байгаа нь Япон улстай ямар нэг байдлаар харилцаа нь муудаж магадгүй гэж хүмүүс үзээд байгаа юм билээ. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Энэ бол Орос, Японы л асуудал болно. Тэр хээрийн сургуулилтыг бид санаачлаад хийсэн зүйл биш шүү дээ. Бидэнтэй тэр тухай яриад байхгүй л байх. Гэхдээ зарчмын хувьд тэнд очоод оролцож байдаг нь л энэ цаг үед буруу. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд юу гэж заасан байдаг вэ гэхээр “Тусгаар тогтнол, аюулгүй байдлаа дипломат яриа хэлэлцээрээр хамгаална” гэж заасан байдаг. Түүнээс цэрэг зэвсгээр хамгаална гэж байдаггүй шүү дээ. Тиймээс дипломат яриа хэлэлцээрийн шугамаар асуудлаа шийддэг механизмаа сайн ажиллуулах хэрэгтэй.

Харин бид эсрэгээрээ юу хийх ёстой гэхээр Орос Украиний дайны хэлэлцээрийг монголд хийх ёстой. Украин, Оросоос хүмүүс уриад та нар дайнаа зогсоо гээд Улаанбаатарын хил дээр, төв Азийн хил дээр хэлэлцээрийг зохион байгуулдаг улс байх ёстой гэж би үзэж байгаа. Жишээ нь, бид хойд, өмнөд солонгосын асуудлыг шийдэх түшиц газар, тэдний хоорондын маргааныг евразид шийддэг, төв азийн Улаанбаатарын хил дээр гэж юм хийвэл, эв найрамдал, энх тайвны төлөөх хэлэлцээрийг санаачилж хийх ёстой л гэж харж байгаа. Саяхан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга манай улсад айлчилсан нь бид энх тайвны төлөө л буй гэж ойлгож байгаа шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 9 цаг 38 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 10 цаг 14 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 10 цаг 23 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 10 цаг 45 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 10 цаг 55 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 12 цаг 2 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 13 цаг 17 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top