x

Уулархаг нутгаар нойтон цас орж, эрс сэрүүсэж, салхи шуургатай байна

Улаанбаатар хотод үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

Маргааш төв болон зүүн аймгуудын нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, эрс сэрүүсэж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Эг, Үүр голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 4-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 4-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 4-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа Уржигдар 14 цаг 37 мин М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэлдгээс болж Монгол Улс яг хэдэн сая малтай вэ гэдэг эргэлзээтэй болсон Уржигдар 11 цаг 27 мин Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам хаагджээ Уржигдар 11 цаг 22 мин Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна Уржигдар 11 цаг 18 мин Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо Уржигдар 10 цаг 26 мин Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ Уржигдар 09 цаг 29 мин Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа Уржигдар 09 цаг 14 мин Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол? Уржигдар 08 цаг 57 мин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урив Уржигдар 08 цаг 43 мин Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 08 цаг 36 мин Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулжээ Уржигдар 08 цаг 23 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа Уржигдар 08 цаг 15 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган болно Уржигдар 08 цаг 11 мин Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын УЗ-ийн 45-р хуралдаан эхэлнэ Уржигдар 08 цаг 06 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно Уржигдар 08 цаг 01 мин АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцсон амжилт ба сургамж 2026-06-25 О.Цогтгэрэл: АН өнөөдрөөс сонгуулийн бэлтгэлдээ орлоо 2026-06-25 Сэлэнгэ аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлгөөр гүйцэтгэж байна 2026-06-25 Сэргээгдэх эрчим хүч, цаг уурын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө 2026-06-25 Нийгмийн түншлэлийг бэхжүүлэх төслийн гурван талт уулзалт боллоо 2026-06-25
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохио... Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... Даншиг наадмын өдрүүдэд Хүй долоон худаг руу автобус үнэгүй ...
Top